АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-11-23 - Таашааж, тааруулж хэрэглээрэй шар айргийг...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


16-р зуунд шар айргаар зарим төрлийн өвчнийг анагаадаг байж. Харин Европчууд 18-19-р зуунд эмийг усаар биш шар айргаар даруулж уудаг зуршилтай байсан нь аюулт холер өвчин тусахаас сэргийлсэн гэсэн яриа байдаг. Шар айраг нь натурал усан үзмийн дарсны адил микроб, вирус устгах чадвартай аж. Нэг сонирхолтой түүх сөхөхөд эмчийн зөвлөгөөгөөр Арнольд Шварценеггерын ээж нь хүүдээ бага зэрэг шар айраг уулгадаг байж. Үүний үр дүнд хүү нь өвдөх нь багасч, бадриун, өсгөлүүн бие бялдартай болсон гэдэг. Шар айрагнаас өөр ямар ч төрлийн ундаа бие организмаас илүүдэл хортой хөнгөн цагааны давсыг гадагшлу...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-23 - Чапаев хайр дурлалд азгүй байжээ

Бичсэн: gereltuya

 


 

        Домогт баатар Василий Чапаев 1887 онд тариачны гэр бүлд төржээ. Тэр долоон сартай дутуу төрсөн учир ээж Екатерина Семеновна нь арьсан өлгийнд өлгийдөж хүн болгосон гэдэг.

Чапаевынх есөн хүүхэдтэй айл байсан агаад дөрөв нь багадаа нас барсан юм байжээ. Аав нь түлээчин. Хөвгүүд нь аавдаа бүр багаасаа л тусалж өссөн аж. Васяг найман настай болоход Иван Степанович түүнийг шашны сургуульд ном үзүүлэхээр суулгав. Харамсалтай нь сургуулиа төгсөх боломж Васяд олдоогүй юм. Нэг удаа тосгонд нь шинээр сүм баригдаж, орой дээрээ загалмай залах ёслол болжээ. Васяд уг загалмайг тавих хүнд...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-22 - Үнэхээр нээрээ

Бичсэн: director Ангилал: Амралт чөлөөт цаг
Боолын гэрээ хэмээх кино үзлээвшд. Зарим нэг техник, зураглалын алдааг эс тооцвол савангийн дууриудаас хувь илүү болсон бана лээ.Ёстой нөгөө нусаа идэлцэж өссөн 2 сайхан залуу байхын. Өнөө маргаашаа аргацаасан амьдралтай хэдий ч  хоосон хонодоггүй 2 иддэггүй хэрдээ болгочихдог байсан тэдний  тухай өгүүлдийн. Ид хийж бүтээдэг насан дээрээ хэдэн халтар төгрөгнөөс болж амь амьдралаа өөрийн гараараа үгүй хийчихэж байгаам.  Санаандгүй хүний амь аварч байгаан, надад хамаагүй гаад нүдээ аниад өнгөрчихөж болох л байсан, тэд тэгээгүй ээ. Харж хандах хүнгүй, асрамжын газар  өссөн тэд хүн чанараа гээгээг...
Шууд холбоос

. 2008-11-21 - Шинэ Macbook гарчээ

Бичсэн: director Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй
Macworld 2008 expo үзэсгэлэнгээр Apple 1 шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
 

Хөнгөнцагаан бие бүхий маш авсаархан MacBook Air гар компьютер нь хамгийн нимгэн хэсгээрээ ердөө 0.4см, хамгийн зузаан хэсгээрээ 1.9см хэмжээтэй бөгөөд дөнгөж 1.35кг жин дарна. Компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs энэхүү MacBook Air гар компьютер нь стандарт хэмжээтэй шуудангийн бор цаасан дугтуйд зовлонгүй багтах тийм овор багатай, нимгэн болох тухай мэдэгджээ.

 

Энэх ноутбуук нь Intel Core 2 Duo процессор (стандарт 1.6GHz, сонголтоор 1.8GHz), 2GB санах ой, Intel GMA X3100 график шийдэл, 13.3" ар тал нь г...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-21 - Өөртөө цаг гаргая

Бичсэн: director Ангилал: Зөвлөгөө
Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу.  Хэд хоног  дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүү махтай ноцолдон байж 1 хоол  царайтай жонхуу хутгаж иднэ. Шөлтэй хоолон...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-21 - Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад баярлалаа

Бичсэн: gereltuya

Өглөө охиноо дагуулаад гэрээсээ гарлаа. Жавартай хүйтэнд жаахан охиноо хурдал, хурдал гэж яаруулсаар зам гарч нэлээд яаруу алхтал ард машины сигнал хангиналаа. Явган хүний замаар явж байхад гэсэн шүү юм бодоод, хяламхийвэл нэг ах “Наашаа суучих. Дөхүүлээд өгье” гэж байна. Охин маань ч түрүүлээд дэгдчихэв. Машинд суугаад таньдаг хүн мөн үү, биш үү гэж эргэлзлээ. Харин тэр ах “Өглөө болгон та хоёрын хөтлөлцөөд явж байгааг хардаг юм. Нэг удаа ч гэсэн хүргээд өгчих юмсан гээд л бодож байсан. Өнөөдөр гайгүй завтай байхад таарлаа” гэж ярьлаа. Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад үнэхээр ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-18 - Гарчиггуй.

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Баахан юм бодсон хэрнээ, яг бичихдээ тулхаар сонин сонин болох юм.
Бичих юмаа мартаад, эсвэл болж өнгөрсөн явдал маш их болхоор ч тэр үү, бүү мэд.

Уншсан номнуудаас хамгын түрүүнд Каролин Элкинс санаанд орлоо, их сонирхолтой юм гээч!

Hомонд тусгагдсан явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Герман биш, харин фашизмтай лаг тэмцдэг байсан британчуудын тухай өгүүлдэг.
Чөлөөт ардчилсан орнуудын хоёр нүүрийг харуулсан гэхүү дээ, уншиж танилцсан байхад илүүдэхгүй юм шиг санагдсан.

Яаж харь орныг мөлжиж, яаж хүнийг мал болгон устгалыг зөв, цэвэрхнээр явуулдаг талаар германууд биш, харин бри...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-18 - ля ля

Бичсэн: director Ангилал: Амралт чөлөөт цаг
Ойрдоо ажил ихтэй ядарсан байна шүү. Сонсож цэнэг авдаг хэдэн хамтлаг байдийн. Ядарсан ч юм уу бухимдалтай үедээ сонсоход гүй ээ мөн сайхан шүү. Уйлж, дуулж, үглэж, хашхирч, үгээ хэлсэн, хараал идсэн гунигийн дуу сонсохоор толгой өвдчдийн.  Харин  Static-x, 69eyes, Metallica, Within Temptation, Apocalyptica гээл сайхан сайхан сэргээшүүд байна шүү. Цаанаа л өөр.



...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-18 - Толь бидний найз мөн үү

Бичсэн: director Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй

Заримдаа би тольноос айдийн. Унтлагын өрөөнөөс гарахад 1 том толь өөдөөс хараад л байж байдын. Өдрийн цагаар бол өөрийгөө хальт тусгаад л дуу муу аялсан шиг л хажуугаар нь өнгөрнө. Харин шөнө үдэш 00 орох ч юм уу хоол эргүүлэх гээл гарахад  замдаа бас л тааралдана. Өдөр гэрэлтэйд байсан шигээ найрсаг биш ёроолгүй ангалаас 1 үл мэдэгдэх аймшигтай зүйл хараад байгаа юм шиг, бас авч явах гээд дуудаад ч байгаа юм шиг санаддаг. Айсан хэрнээ толиндоо хармаар санагддийн бас. Доорхи зүйлийг тэнэж яваад оллоо. Умшаад үзээрэй.
     

  Цайрдсан гадаргуутай, мeнгeлeг eнгeтэй, юмыг байгаагаар нь харуул...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-17 - Өөрсдийгөө энүүхэн хүрээндээ битгий цоожил

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Гудамжинд явж байгаад хэн нэгнээс туслалцаа гуйхад тэр бүр зөвшөөрөхгүй юм. Магадгүй хэлний бэрхшээлээс болдог биз дээ гэснээр бидний яриа эхэллээ. Дөрвөн долоо хоногийн хугацаатай манай улсад томилолтоор ажиллаж байгаа Германы иргэн Карин Керн бидний амьдралын хэв маяг, ахуй, хүмүүсийн талаар ярьж байна.  

-          Манай оронд ирээд анхны сэтгэгдэл ямар байна?

-          Улаанбаатар их бохир хот юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Ирээд 21 хонож байгаа ч зам цэвэрлэж байгаа хүн олж харсангүй. Их олон байшин шинээр баригдаж байгааг, байшингуудын дундуур явахад их бэрхшээлтэй байдгийг өөрийн ...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 99 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн