АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2016-08-28 - Инновацийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Амжилтын логик
Европын их дээд сургуульд сурах ба богино хугацаагаар багшлах хооронд олон сэдвийн дунд инноваци гэж үг хүн бүрийн ам хөдөлгөсөн нэг том сэдэв байв. Инноваци гэж чухам юу хэлээд байна уу. Монгол толь бичгээс үзвэл "шинийг санаачлах", "шинийг үүсгэн байгуулах", "шинэчлэл" гэсэн утга харагдана. Бүгд зөв боловч, инноваци гээч үг үүнээс их утга дотроо агуулдаг. Чухам яг ямар агуулга агуулдаг болон ямар нөхцөл байдлаар үүсдгийг доор бичихийг зорив. Харин хэл судлалын үүднээс, аль эсвэл уг ухагдахууныг орчуулгын сэдэв болгохыг огтхон ч зориогүй болно. 1. Инноваци бол хамгийн түрүүнд технопаркуудын а...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2016-02-11 - Бичин жилийн анхны бодол

Бичсэн: director
Муу нигуурт гэх бичин жилийн сар шинийн мэндийг бурхны олон үрс, тэнгэрийн олон үрс, элбэрэлт аав ээжийн үрс та бүгдэд хүргээд сав дүүрэн хоолтой, санаа дүүрэн ажил үйлстэй, гал нь илчтэй, сэтгэл бүтэнтэй, алаг үрс нь эрүүл цовоо, өтгөс буурал нь ухаан саруул, залуус хойч нь цог золбоотой, бага балчир, идэр залуус, ахмад буурлууд, төр түмэн олон минь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сайхан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Нар нь налайгаад, хүн зон нь үндэсний бахархал болсон гоёлоо өмсөөд, мишээл татуулан бүгд л дээдийн дээд үг болсон ерөөл хэлэлцэн байх нь хүндэтгэм сайхан сана...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2015-08-12 - Хорионы гоо зүй

Бичсэн: AmonRa Ангилал: Дизайны талаарх тэмдэглэл

Байгуулга болон хамт олон болгонд ямар нэгэн хорио ба хууль гэж байх ёстой, байгалаас заяасан тийм хэрэгцээ гардаг. Гэр бүлд ч тэр, улс орны хэмжээнд ч тэр, бас албан байгуулга ч тэр, хороо хорин ч тэр. Наад захын орон сууцны подьездэд дүрэм ба журам гэж байдаг. Дагах үгүй нь хүн бүрийн ухамсрын асуудал болдог, бас тэр дүрмийг дагуулах дарамт үзүүлэх механизмууд ч өөр өөр байдаг. Хорио болгон өөр өөрийн зорилготой байдаг - энгийнээр хэлбэл эд зүйлсийг хорихоос эхсүүлээд, юмыг зохицуулах зорилго гардаг. Зорилго нь гайхамшигтай өгөөмөр ч байдаг, бүр өхөөрдмөөр маанаг зорилго ч байдаг. Гэвч ямар ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2015-08-12 - Гялс нэг бичлэг

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
 Хэдэн сар бичлэг хийгээгүйдээ санаа зовоод, гялс нэг бичлэг хийхээр шийдлээ. Сэдэв ямар мундах биш, нойроо дийлж ядан хэдэн үг хооронд нь холбоод унтах минь. Яагаад гэнэт ухаан орсон юм шиг бичлэг оруулхаар шийдэв гэж уншигч маань гайхна байх л даа.  Тэр амархан. Монголын элчин сайдын яаманд утасдаж хэдэн зүйл лавлах хэрэг гараад, утасдав аа хөөрхий. Утасдаад, нилээд удаан дуудсаны эцэст нэг эмэгтэй хүн авч байх юм гэнэ. Учир начраа тайлбарлаад хариу хүлээтэл, өөдөөс маш сонин харьцаж байх юм гэнэ: "Өөш, чи хүе..." гэх мэтчилэн. Тэр эмэгтэй нь ямар гээч хашааны банхаруудтай харьцаж өсөж том б...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2015-08-11 - Шинэчлэл

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Ойрд харагдаагүйд уучлаарай, найзуудаа. Сүүлийн бичлэгийнхээ огноогоо хартал, бараг жилийн өмнө хамгийн сүүлийн бичлэгээ хийсэн байна. Зав цаг улам муудаад, олон ч юм амжууллаа энэ хугацаанд. Удалгүй видеоблог хийх санаа байна, яг юуны тухай нь одоохондоо нууц. Холбоотой байгаарай, бүгдэд амжилт! 
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2015-01-16 - Хоосонгүй хоосон

Бичсэн: director Ангилал: Бодрол
     Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-12-04 - Зав гаргаж дуусгав

Бичсэн: AmonRa Ангилал: Дизайны талаарх тэмдэглэл
 Өнөөдөр нэг зав гаргаад дууны дизайныг нь дуусгалаа.



Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-10-27 - Дөрвөн хувьсагч

Бичсэн: AmonRa Ангилал: Соёл иргэншил
Бичих зүйл их л байх юм, өдрөөс өдөрт нэмэгдээд л байх юм. Хувийн хар дэвтэртээ тэмдэглэл хөтлөөд, зуусан ч байх шиг.
Даанч цаг завын дайснаа ойрд дийлэхгүй, жаахан тиймэрхүү байна. Блогмн-д орж ирэх минь ч багасаад байна. Уншигчид хувийн захиа бичсэн байх юм. Надад тэр болгон хариулах байтугай, захиа ирснийг ч харах боломж тэр болгон олддоггүй болохоор хариу бичихдээ мууг ойлгоорой.

Богинохон гэхдээ нэг юм биччих минь, санаанд бууснаа. Зарим уншигчид долоовор хуруугаа гозойлгон, сурган хүмүүжүүлэн заасан маягийн захиа бичсэн байна. Надад огтхон ч хамаагүй л дээ, бусдын юу бодож байгаа нь. Сан...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-08-26 - Кино ба комиксуудын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Орчин үеийн кинонд комиксуудыг оруулдаг нь ихэссэн нь үзэгчид эрх биш анзаарсан байлгүй. Тод яруу жишээ бол "Ахмад Америк-2" ба "Өшөө авагчид" байна. Комикс гэж би хувьдаа үзэхдээ зурган өгүүлэл буюу graphic novel-ийг тооцоогүй. Энэ учиртай. Супер-баатруудтай комикст ихэвчлэн сайн ба муу гэсэн хоёр ялгаа байдаг. Харин зурган өгүүлэлд өрнөл арай тэс өөр байдаг. Зурган өгүүллийн нэг том сайхан жишээ бол Фрэнк Миллерийн  "Нүглийн хот" буюу "Sin City" юм. Уг зохиолын баатруудыг ганц үгээр тодорхойлох хэцүү байхаас гадна, сайн муу буюу хар цагаанаар ялгасан үзэлгүй байдаг. Чухам энэ учраас Фрэнк Ми...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2014-08-22 - Ойрын хугацаанд хийсэн ажил

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл


Үүнээс илүү их бий л дээ, гэвч тэр болгоныг рендер хийх ч сонирхол алга. Шинээр нэмэгдсэн уншигчдаасаа уучлал гуйя, ойрд зав муу байгаа тул сонин сайхан юм бичээд суух ч цаг алга. Бүгдэд амжилт!

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 1 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн