Энэ дугаарын зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.
- Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?
- Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний х...