АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-12-22 - Уйлах гэхээр нүд хорсоод

Бичсэн: director Ангилал: Бодрол
Доншуучилж шиншилж яваад үүнийг оллоо.  шууд санал нэгдсэн тул доор тавилаа.
Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд  нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг  атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол?
Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуу...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - үнэн үг шар тос

Бичсэн: director Ангилал: Бодрол
      Үнэхээр хотдоо хайртай царай гаргаад л хөгжил цэцэглэлтийн, бас юу юуны ч билээ нэрэмжит олон  жил зарлаад байдаг, утаагүй жил гэсэн жил байсымуу даа гүй юу, би л санахгүй юм. Бусад орнуудыг бодвол манайх юм юмаараа л эрүүл шүү дээ, өөрсдөөл гаднаас хог, хор, өвчин  оруулж ирээд байгаа болохоос биш. Энэ юуных вэ? Энэ хайрынх уу?  Үгүй ээ, энэ бол манай томчуудын ''ач'' . Манай томчуудын бүх юм нь том шүү дээ.Том бөгс, том гүзээ, Том ам, Том толгой, Том машин, Том газар,  Том бизнес, Том онгоц, Том зээл, гээд л. Яриад байвал бүх юм нь том, харин нэг л юм нь жижигхэн
Тэр юу вэ, тэр бол т...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - Баярын ширээний “гоёл”

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх  нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтн...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - “Диваажингийн мод” аз жаргал бэлгэддэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутам...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - Таны сав суулга “эрүүл” үү?

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хоол ундыг эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд бэлтгэх нь хамгийн чухал. Чанартай сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч сав нь элдэв төрлийн химийн бодис, хүнд металл агуулж байвал таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаа бөгөөд тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хамтдаа сонирхъё.

Хөнгөн цагаан. Уг материалаар хийгдсэн сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай ч халал...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - The Ruins (У.С.К)

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө


Энэ киног бараг жилийн өмнө үзэж эхлээд, гурван хонгын өмнө ДВД ээр үзэж дуусгалаа. Би киног уул ёсондоо их анхааралтаи үздийн, гэхдээ энэ удаад зарим зүйл ойлгоогуй өнгөрсөн байж болох юм. Ерөнхийдээ бол энэ киноны гол дүрд тоглодог том агаа эгч нар шилжилтийн насны хүүхдүүд болж жүжиглхийн. Зургаан баагий- дөрвөн эр, хоёр эм нь Латин Амэрикийн нэгэн үзвэр болох пирамидыг хархаар явна. Хүмүүсийн ярьснаар тэр пирамид нь сонин, хөгжилтөй газар юм байх.

Яагаад ч юм, тэр пирамидыг үзнэ гэж зүтгэсэн мөчөөс эхлээд тэр үзвэр нь залуучуудын хувьд сайнаар дуусахгуй нь ойлгомжтой болов.

...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-19 - What isTrojan?

Бичсэн: director Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй
Тэнэж яваад нэгэн мэдээлэл мэдэж авлаа. Хэрэг болох болов уу гэж бодоод энд толилуулъя.
Trojan гэж юу вэ?Trojan гэдэг үг ихэнх хүмүүсийн дунд үл мэдэгдэх хэвээр байгаа бөгөөд яг юу болохыг нь олон хүн мэддэг байсан бол Trojan нь тийм ч их тархахгүй байсан биз. Хаа сайгүй л Trojan гэсэн бөөс харагдаж байдаг.Trojan нь spyware, adware, болон бусад вирус шиг malware буюу онцгой софтверүүдийн нэг гэж хэлж болно. Trojan нь одоогоор бусад malware вирусууд шиг тийм аюултай болоогүй байгаа ч компьютерт тань нэвтрэн орж, элдэв асуудал үүсгэдэг.
Trojan яг юу хийдэг вэ? гэвэл Trojan нь worm буюу интернэ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-19 - ХАЙР ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУЛИМС...

Бичсэн: gereltuya
Өөрийгөө ойлгохоо болиод уджээ. Сүүлийн үед харин жаахан уужуухан байх гэж байдгаараа хичээгээд тэгээд "Хайр гэдэг чинь зүгээр нулимс юм байна" гэж бодоод л... Хүүдээ хайртай, хааяахан санаад уйлдаг юм. Нялхаараа юм байж ухаантай. Одоо өвөө, эмээтэйгээ Багануурт амьдарч байгаа. Охиноо санаа адлахынх нь тоогоор өрөвдөөд байдаг юм. "Би аавыгаа санаж болохгүй тэ, та уйлна" гээд л... Амралтын өдрүүдээр ээж дээрээ очсон юм. Сэмэрч үл барагдах хорвоо... Мэдэхгүй ээ, ээжийгээ, хүүгээ, охиноо гэсэн хайр минь нулимс болоод л урсах юм. Өөр юу ч хийж чадахгүй нь....
...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-18 - Би төвлөрч чадахгүй байна.

Бичсэн: director Ангилал: надад тохиолдсон
 Ойрдоо маш их нерв, уур унтуу, хараал ерөөл болж байна. Хийсэн ажил, харьцаж байгаа хүмүүс, гэр орон гээд л надтай холбоотой ямар нэгэн зүйл бүгд л миний эсрэг босчихсон юи шиг санагдаад боож үхье гэвч бор шидэмс олдохгүй явна. Улс амьтны хэлдгээр бол гэр орондоо ном уншуулах хэрэгтэй гэхийн. Уг нь бол би шүтлэгтэй, эмээгийн зааж өгсөн мэгзэм, зүрхэн тарнийг уншиж д явдаг байсан. Одоо бодоод байхад уншаагүй, нилээд удсан байна миний санахад хамгийн сүүлд цагаан сараар өвөөгийнхөө зулны өмнө уншсан юм байна. Нээрээ ч сүүлийн 2,3 жил гандан энэ тэрээр яваагүй, юу л болов гэж гээд тоогоогүй өнгө...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү

Бичсэн: gereltuya Ангилал: Хөөрхөн

 

  Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөө...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 96 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн