АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-01-12 - Усан оргилуур

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс
 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-12 - Нүүрээ хувиргав

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Нөхдөө! Та бүгдэд шинэ дизайн бэлэн болсны баярын мэнд хүргьe!

Бас зочдын дэвтэр нэмсэн, гоё юм бичээрэй.
Баярлалаа!
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-12 - Амжилтын үндэс - Албан тасалгаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Ажлын байрыг хоёр дахь гэр гэдэг. Хүн хоногт сэрүүн байх цагийнхаа дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тийм болохоор ажлын байрны тав тух, нөхцөл гэдэг хүний эрүүл саруул явах, сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөтэй. Ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тийм ч учраас албан байгууллагууд ажилчдынхаа тав тухыг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах үүднээс дотоод засал чимэглэлдээ ихэд анхаарах болсон.  

Оффисын төрлүүд

Виртуэл багууд: Гишүүд нь өөр байшин аль эсвэл бүр өөр хот, улс, тивийн өөрийн ажлын байрнаас эсвэл өөр оффисоос ажиллана.

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-12 - Тэр бум хүнтэй хятадын тамирчныг, морин дэл дээр өссөн монгол хүү ялж байлаа

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 Өдгөө нас сүүдэр ная гарч яваа энэ буурайг Ц.Даржаа гэдэг. Одоогоос хагас зууны өмнө тэрээр Монголын спортын тавцанд жинхэнэ од болон гялалзаж байсан нэгэн. Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар гэсэн маршрутаар 3000 километр аялсан монголын багийн гишүүн, манай улсад анх зохиогдсон дугуйн олон улсын тэмцээний аварга, Монгол улсын гавъяат тамирчин, гавъяат багш хүн юм. 3000 километр замыг дугуйгаар туулсан 13 залуугаас одоо гурван хүн амьд сэрүүн байгаа аж. Ардын төр засгаас хойш дэлхийд ялагдашгүй гэгдэж байсан Хятадын тамирчдыг ялж байсан анхны монгол хүн, жанжин Сүхбаатарын талбай дээр ар...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-11 - Туршилтын интерфейс

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс
Дагуулын интэрфейс гэдэг гайхлыг олж харлаа. Тэр нь байнга эзнийхээ хажууд байдаг, сайн туслагч болхоор зүйл юм гэнэ. Одоохондоо мэдээж хэрэг зөвхөн туршилтын төвшинд байгаа, танилцуулах журмын видео юм.


Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-11 - Шинэ ангилал нэмлээ

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Шинэ ангилал нэмлээ, сонин хачин зүйл харж олвол тэнд тавиад байна. Олон сонирхолтой зүйлс цугларсан, тэр болгоноо бага багаар зураг, видео, хүүхэлдэйн кино гээд, донжтой санагдсан болгоноо тавиад байя

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-10 - Нэргүй өгүүлэг (Төгсгөл)

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
 

Таксины жолоочын түүх.


 



Жолооч ойролцоогоор 50 насны эр юм. Тэр цайгаа уух зуураа мэдээ бололтой, радио сонсож, байн байн эгдүүцэн инээнэ.
-Үгүй ерөө, муу чацаг... Бурж байгааг нь, ард түмний мөнгийг бас хулгайлчаад!
Эхнэр нь түүнд талх зүсэж, сонинд боон хийж, уутыг өвгөндөө өгөв. Нөхөр нь талхаа авч, эхнэрээ нэг хацардээр нь үнсээд, хүрмээ өмсөөд хаалгаа ардаа хаав.
Тэдний харьцаа нь жилийн явцад хөрсөн бололтой, эхнэр нь гарч одсон нөхрийнхөө хойноос нь радионы дуунд ганцаар гэртээ үлдэн, цонхоор харан сууна.

Жолооч байрныхаа гадаа гарч, унаандаа суун, янжуураа асаав. Ради...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-10 - Нэргүй өгүүлэг

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!


Oршил.



Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.

Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-09 - happy birthday to you

Бичсэн: director
ЭБО-доо төрсөн өдрийн мэндийг хүргэе ээ, сайхан баярлахын хажуугаар ээжийгээ баярлуулаарай мэдүү, Ээж гэдэг хүн   биднийг төрүүлсэн болохоос биш бид сайндаа төрчихөөгүй шүү дээ. Төрсөн энэ сарын энэ өдөр төрсөн гэдгээрээ баярлах нь зөв байх, ээждээ л баярлаж байгаагаа илэрхийлээрэй. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Есөн шидийн авьяас эн тэр нь байхгүй болохоороо чадах ядахаараа мэнд хүргэх гэж хичээлээ.Өө нээрээ олон орны хэлээр төрсөн өдрийн мэнд хүргэе гэхийг ингэж хэлдэг юм байна шүү. Энд тавьчий.
Language How to say "Happy Birthday" ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-06 - Ninja Assasin (Making of)

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Хүмүүс ингэж кино хийдэг байх нь... Атаархал төрөв.


дурьдах зүйл:
Сэлэм эргүүлээд байгаа залуу Юпон орны поп-од ингэнэ.
Энэ жилийн 1 сарын 19 гарна ингэнэ.
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 94 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн