АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-01-30 - Та ажил дээрээ өөрийн гэсэн байр суурьтай юу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Цаашдаа ажилдаа амжилт гаргах найдвар танд байна уу уу? Арай хий хоосон цагаа үрж, нэг л байран дээрээ эргэлдээд байгаа юм биш биз? Доорх асуултуудад хариулангаа ирээдүй өөд хараад үзээрэй.

1. Ажил дээрээ утсан харилцааг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?
а. Хувийн ажилд бол тун ховор. - 6
б. Хайрттайгаа болзох гэж ганцхан удаа - 0
в. Хайртдаа өөрийн зовлон жаргалаа дэлгэх гэж - 3
г. Хэлэх ярих гэснээ маш товчоор илэрхийлдэг. - 2
д. Маш чухал, яаралтай тохиолдолд - 3
е. Намуухан хөгжмийн аянд утсаар ярьдаг. - 2

2. Томоохон төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн болчихвол та,
а. Хүнд хэц...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-29 - Үнэн...

Бичсэн: gereltuya
Өргөс цэцэг хоёроо
Өмнө чинь дэлгэсэн
Өөрөө жаргая гэвэл
Өрөөлийг хайрлаж яваарай...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-28 - Би хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй нь...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

            “Та надад биш мөнгөнд хайртай” гэж охин уурсан хашгирч, намайг ийм байдалд орсонд тэгж ярьвал та буруутай гэж хэлсэн тухай танил эмэгтэй ярьж суулаа. 16 настай охин нь жирэмсэн болж, хэнд ч хэлэлгүй зулбуулах эм уучихаж. Хоёр хоног ухаангүй хэвтсэнийхээ дараа ээждээ хэлсэн үг нь энэ. Хүнтэй адилхан мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэхдээ аав бид хоёр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол хуруу хумсаа хуйхлан зүтгэж байхад хэмээх түүний үг ч нэгийг хэлэх шиг. Би ч гэсэн жаахан охинтой. Өглөө сэрж ядан нойрмоглох түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, орой бараг унтсан хойно нь...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-27 - NIce

Бичсэн: director Ангилал: Зүгээр л
     Урьд шөнө есөн шидийн юм зүүдлээд тайван амарч чадсангүй. Нээх сайхан бичлэг хийчий гэсэн чинь гараас юм гарахгүй нь ээ.  Ажил гээч алх толгой руу балбадаг байсан чинь одоо бүүр лантуугаар нүдээд байхын.  Ядарчина гээд өөрийгөө халамжлаад ногоон цайгаар ходоодоо жигнэж байгаан, санаа дагаад ч тэр үү energy цуглараад байх шиг байгаан.  Сая өрөөнийхнийгөө цай уугаарай гээд уриалаад хэлчихсэн чинь нэг нь -Энэ юуны цай ийн, яадаг цай юм гэнээ. Гэнэт нөгөө хөөрхөн зан хөдлөөд -Шарилжны ханд уувал уу байвал бай гэчихлээ. Ерөнхийдөө би их хэдэр болоод байгаа.  Тэхдээ манайхан гэж өөлхөн зантай а...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-25 - The Neuromancer

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
William Gibson-ы зохиолоор хийгдэх "The Neuromancer" кино дэлгэцэнд гарч, найруулагчаар Жозэф Кан гэдэг хүн оролцох юм байна. Эхний постэр нь батлагдсан байна. Гэхдээ бусад нь ч дутах юмгуй харагдана.

Саак саак!


  

 


  Миний дуртай зохиолуудын нэг.
Зохиолын тухай товчоор:

Үйл явдал хар тамхичин ба хуучин их авьслаг залуу хакэр Кэйсын тухай өрнөнө. Мань эр корпорацуудын мэдэллийн санд нэвтэрч, хулгайлсан мэдээллээ худалддаг юм. Гэхдээ тэр ажлаа ч мань эр алдаад, хэцүүхэн байдалтай ба сэтгэлийн дарамтанд орсон үeд, нэгэн үл таних баагий түүнд амьдралдаа хийж байгаагуй хэ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-22 - Надаас холд

Бичсэн: director Ангилал: надад тохиолдсон
     Ёоооё ойрд нээрээ үнэхээр гэцүүджийнаа.   Сэтгэл доторх бөөн хатуу юмыг үйрүүлж хаях гэж хөмхийгөө зуусаар байтал хамаг араа салж унах нь. Хүмүүс Хайр дурлал, эхнэр нөхөр, архи тамхи, сээгий мээгий, баяр ёслол, анд найз, цас мөс, шүлэг найраглал, гээд л есөн шидийн сэдвээр жуман зүйл бичиж байхад би бээр  уттгатай хийгээд  утгагүй  бичлэгийг баяртай болоод бахдалтайгаар бичиж бөгөөд мутарлаж суухын сацуу зөв болон буруу алин болохыг үл ухааран ийнхүү суунам. . Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй, зүүдэнд харагдахгүй, толинд тусахгүй,  энэ муу намайг яадаг гээч. Намай...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-21 - Эв найртай айлд гай ирдэггүй...

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Та бидний дунд алхаж яваа хүмүүс дотроо ямархан бодол тээн амьдардаг бол? Өөр өөрийн төсөөллөөр амьдралаа бий болгон, түүнийхээ төлөө тэмцэж яваа. “Хонгорзул” дуугаараа олны танил болсон дуучин Н.Энхбаттай хэсэг зуур хөөрөлдлөө. Түүнийхээр хүн байхын утга учир юу юм бол?

- Эр хүн байхын утга учрын талаар яриагаа эхэлье.

- Эр хүн өрхийн тэргүүн ноён нуруу нь. Тийм ч учраас би гэр бүл зохиож өнөр өтгөн нэгэн айлыг бий болгосон. Эх орондоо айл нэмж, түмэн олондоо бүл нэмж яваа жирийн л нэгэн. Сайн эцэг, сайн хүн байх юмсан гэж бодож явдаг. Нийгмээ дагаад хүний зан ав...

Шууд холбоос

. 2009-01-21 - Залуу насандаа хүний нутагт хэн ч биш амьдрах гунигтай

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Сурч боловсрохоор, ажил амьдралын мөр хөөн мянга мянган залуус гадагшаа “урсаж” байгаа. Боломж бололцоо гарвал хэзээ ч гэсэн гадагшаа явахаар төлөвлөж байгаа нь ч түүнээс дутахааргүй олон. Ирланд улсад дөрвөн жил амьдраад ирсэн Д.Цогбадрахыг “Гадаадад байгаа монголчууд” булангийнхаа зочноор урьлаа. Тэрээр одоо Үндэсний түүхийн музейд боловсролын ажилтнаар ажиллаж байгаа юм. 

-          Ирландад байгаа монголчуудын амьдрал хэр байна? Та хэр хугацаагаар тэнд амьдарсан бэ?

-          2003-2007 оны хооронд Ирландад амьдарсан. Хэлний курст суралцаад, хажуугаар нь хар бор ажил хи...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-20 - иргэний бүлтгэл мэдээллийн төв үйлчилдэг бус чирэгдүүлдэг газар

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Монгол Улсад “данстай” иргэн бүрийн үйлчлүүлдэг газар нь яах аргагүй иргэний бүртгэл мэдээллийн алба. Шинэхэн мэндэлсэн үрийнхээ төрсний гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхээ авахаар өдөртөө цөөнгүй хүн тус газрын харъяа албадаар үйлчлүүлдэг. Харин тус газрын хүнд суртлын талаар иргэдийн гомдол тасардаггүй.  

Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү лавлагаа авахаар очлоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд хоёронтоо очиж байгаа маань энэ. Гайтай хулгайчаас болж иргэний үнэмлэхээ алдаад очиж байсан бол саяхан гэрлэлтээ батлуулахаар  лавлагаа авах гэж байгаа найзынхаа хамт тэдни...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-20 - Цоо шинэ амьдрал уу, эсвэл...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Өдөр бүр дэлхийн сая сая хүүхнүүд Холливудын сайхан бүсгүйчүүдийн толигор сайхан зүс царай, гоолиг биеийг биширч, тэдэнтэй ижил болохыг хүсдэг. Бусдын харааг өөр дээрээ унагаахаар хөөрхөн болохын тулд тэд чамлахааргүй мөнгө, бас эрүүл мэндээ золиосолдог. Эмнэлгийн зүгээс мэс  засал хийх шаардлагагүй боловч хувь хүн өөрөө хүсч, ихэнх тохиолдолд нүүр царай, бие галбираа улам гоё болгох зорилгоор хийлгэж байгаа мэс үаслыг гоо сайхны мэс засал гэж нэрлэдэг байна. Манайд ч бас давхраа хийлгэж, хамраа өндөрсгөхөөс эхлээд уруул, хөхөндөө силикон шахуулах, хавиргаа тайруулах гээд  ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 92 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн