Энэ дугаарынхаа зочноор Монголын үндэсний номын сангийн захирал, орчуулагч, доктор профессор Г.Акимыг урьлаа. Эх хэл, бичиг, соёлын талаар түүнтэй ярилцлаа.
- Монгол хэлний зөв бичгийн алдаа мадаг хэрээс хэтэрлээ. Хүн болгон өөрийнхөө дураар бичиж байна гээд л маргаан гарч байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
- Ямар ч хэлэнд аман ба бичгийн хэл гэж байдаг. Бичгийн хэл гэдэг ярьж байгаагаараа бичихийн нэр биш. Яаж бичих ёстой вэ түүгээр нь л бичих учиртай. Харин ярианы хэл гэдэг хурдан ярих, цаг хугацаа хэмнэх, хурдан ойлголцох үүднээс зарим үсгийг...