АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-03-13 - antirivus-н программын тухай жижкээн өгүүлий

Бичсэн: director
    
Зай зав гарахгүй ойрд нээрээ дарамттай ч юм шиг аятайхан ч юм шиг. Манайхан үнэгүй юманд нугасгүй хойно энд тэндээс татаж авах үнэгүй баахан л юм татах гэж ухнадсаар байгаад татсан ч юм байхгүй харин ч шанд нь машинаа эвдлүүлээд уйлах шахдаг. Саяхан би нэг driver хайж яваад softdriver ч билүү driversoft ч билүү нэг site-с driver татлаа л даа. Ажиллуулахаасаа өмнө ''адис'' авахуулчихаад суулгалаа. Суулгачихаад ажиллуулах гэтэл болдоггүй шүү. Гэтэл хэдэн минутын дараагаас эхлээд нэт салчихлаа. Минийхээс бусад дээр нь нэт байгаад байдаг, RES хийлээ. Сүлжээгээ шалгууллаа. Нэт ороод л 2 мину...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-12 - 3 жилийн ой тэмдэглэх тухайд...

Бичсэн: gereltuya Ангилал: Блогчдод хамаатай
Гуравдугаар сарын 21,22-нд блогмн-ийхэн уулзая гэж байсныг эрхэм нөхөд санаж байгаа буй за. Амралтанд очоод хонох эсэх дээр санал хуваагдаад байгаам шиг байна. Хоногоор явах ч хэцүү л байна. Гэхдээ миний хувьд олонхийг дагана. Харин аятайхан агаар салхитай газар мэддэг хүн байвал санал болгоорой. Би нэг газартай ярьсан боловч тэднийх захиалгатай байгаа гэнэ. Явахаасаа өмнө нэг уулзаж мөнгө төгрөг энэ тэр юмаа тохирвол ямар вэ гэж асуух гэсэн юм. Хариу хүлээж сууна...
...
Сэтгэгдлүүд (66) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-10 - Даяргаатайн бэ

Бичсэн: director
     Энэ одоо зүгээр байхад зүгээр байцгаахгүймаа. Асуудалгүй хүн гэж байхгүй л байгаа шдээ. Дор бүрнээ л ямар нэгэн шийдвэр гаргаад л болох бүтэх талаас нь зохицуулах л гэж хичээдэг. Өөрийгөө бусдаас илүү  зовж зүдрээд байна гэж үзээд байгаа гарууд гачин л байна зүгээр. Урдах ажлаа олигтой хийхгүй байжээж хүн рүү аймээр үнэртэй шүлсээ үсчүүлээл байхын. -Би ийм байна чи тийм байна, би юунд иймийн чи юунд иймийн, би тэгжийн чи ингэжийн, энийг тэгнэ тэрийг ингэнэ хэн бэ ёоёо. Тэгүүл тэгээл урдах урдхаа хараал  хэдэн товчоо салж унатал нь балбаал суужийяа, амар зүгээр. Юманд унуул унаг, халагдуул...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-10 - Ихэр хоёр хайр...

Бичсэн: gereltuya Ангилал:
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Хамгаас хайртай ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-08 - 5 минутын өмнө...

Бичсэн: gereltuya
5-н минутын өмнө мартын 8-ны мессеж уншаад инээж байв. харин одоо... Үүнийг уншаарай тэгээд илүү олон хүнд дуулгаарай...   https://enhmandah.blogmn.net/20977/#comments_bottom

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-07 - Уруулаа буд бүсгүй минь...

Бичсэн: gereltuya Ангилал: Баярын мэндчилгээ

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн  дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай,  инээд баясал дүүрэн явахыг  ерөөе

 

Уруулаа буд бүсгүй минь

Унжгар дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган ша...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-06 - Тэр өдрүүд яг зүүд шиг...

Бичсэн: gereltuya Ангилал: Дурсамж
Тэр өдрүүд яг зүүд шиг... Ийн хэлээд санаа алдан сууна. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр багшийн дээдийн оюутны 3-р байрны 403 тоот өрөөнд айл болон амьдрахаар бид очиж байсансан. Цөөхөн аяга таваг, нэг гудас, нэг хөнжил, нэг дэр, хоёр чемодан, хоёр тавиур гээд манайх цомхон ч гэлээ сайхан айл болсон. "МАНАЙХ". Энэ л оюутны байранд хүү, охин хоёр минь хүн болж, өнөөдөр бид хүний дайтай явна. Харин чи минь алгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зүрхэндээ хадгалж явахад хүнд санагдах өдрүүд байх юм. Сайхан дурсамж, сайхан инээд, сайхан..., сайхан... Ийм тодотголтой зүйлүүд өнөөдөр надад цөөхөн ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-05 - Жаргал хаана байдаг вэ?

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Оройхон ажлаа дуусгаад гэрийн зүг алхаж явтал утас хангинан дуугарлаа. Харвал найз охин маань залгаж байнаа.
- Байна уу? Сайн уу? Сонин юу байна? гэвэл
- Байна, байна. Чи хаана байна? Уулзах хэрэг байна. Уулзаж байгаад тухтай ярья...
Ингээд бид хоёр уулзахаар боллоо. Жижиг кафед орж жүүс захиалангаа юу болсныг сонирхвол найз маань "Өнөөдөр дүүгийнхээ гэрт очлоо. Ийм уруу дорой амьдарч байгааг нь ер мэдээгүй юм байна. Уулын орой дээр шахуу дөрвөн ханатай гэр, гэр ч гэж дээ яйжийсан муухай оромжинд..." гэж ирээд хоолой нь зангирлаа. Чи чинь ерөөсөө дүүгийндээ очиж байгаагүй юм уу? Дүү чинь...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-03 - Би хаврын хүн...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Хавар төрсөн болоод ч тэр үү өөрийгөө хаврын хүн гэж боддог... Салхи шуурга тавиад онцгүй байдаг ч гэсэн хавар хамгийн сайхан улирал...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-03 - Зам хөндлөн гарахдаа “нисэхсэн”

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

 

Өдөртөө хэдэн удаа зам хөндлөн гарах бүртээ дайрчих шахан өнгөрөх машинуудаас айхдаа “болдог бол нисэхсэн” гэж мөрөөснө. Гарцаар гарч байгаа хэрнээ шүү дээ. Түгжрэл дунд гацаж гацчихаад арай гэж “сугарахаараа” гарц хаа байгааг ч мартан хаазалдаг жолооч нарт хааяа гомдох шиг... Жолооч нь ч тэр, явган зорчигч ч гэсэн улаан гэрэл асчихаад байхад улайм цайм дайраад л байдаг. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, явган зорчигчид нь гарцгүй газраар мал шиг “бэлчихээ” больчихвол замын хөдөлгөөний соёл бага гэсэн дээшлэх байх аа гэсэн горьдлого төрдөг юм. Замын цагдаагий...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 89 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн