АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-03-21 - Зурагчин Vincent Laforet ын Олимпын Наадмын бэлтгэл

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч
Хараад байхад, үнэн юм шигээ? Ядуу бол гэрэл зурагчин биш гэж.
Зургуудыг хараад хүйтэн хөлс цутгав.

Энийг бичсэн залуу АСУУЛТ серверт ороод үзүүлсэн дээр байх, тэндхийн хүүхдүүд тэр дор нь энэ ззалууг хульхидуулаад, хэнд ч хэрэггүй хог авсаныг батлаад өгнө байхдаа... хехе




  Фотозурагчны бэлтгэлд хамгын их цаг ба хүч зарцуулсан, төлөвлөлт ажил дээд хэмжээгээр шаардагдсан арга хэмжээ Олимпын наадмаас өөр арга хэмжээ үгүй л болвуу. Төлөвлөлт нь жилийн өмнөөс эхэлж, үйл ажилгаа эхлэн эхэлтэл зурагчны бэлтгэл вагдна. Зарим зүйлд бүр хэдэн сар шаардлагтай болно. Би аж бэлтгэлээ ханг...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-20 - Амьдрал нэг л олсон дээр тогтдог

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Байгалтай тэмцдэг, тэр ч утгаараа эрсдэл ихтэй уулын спорт эмэгтэй хүнээс ихээхэн эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. 13 настайгаасаа эхлэн энэ спортод сэтгэлээ өгч өдгөө дэлхийн дээвэр Эверест, Африк тивийн ноён оргил Климанжорад мөрөө гаргаад ирсэн анхны монгол эмэгтэй Д.Эрдэнэтогтохыг “Хүмүүс” буландаа зочноор урьлаа.

-          Яагаад уулын спортоор хичээллэх болсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?  

-          Аав маань уулын спортын мастер хүн. Дагаж явсаар энэ спорт руу орчихсон. Хамгийн анх 13 насандаа Цамбагарав ууланд гарч байлаа. Тэр үед зуны амралтаар ууланд гарна ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-20 - Цагаан хорноос цааргалъя

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Ихэнх хүмүүс хоол цайныхаа давсыг их хийхгүй бол амтгүй байна гээд нэмдэг.  Давсны найрлагын 40 хувийг сода буюу эрдэс бодис, үлдсэн 60 хувийг хлор бүрдүүлдэг. Хлорт нэгдлийг бидний бие организм өөрөө ялгаруулж гаргаж чаддаггүй аж. Давсанд натри хэмээх химийн элемент агуулагддаг бөгөөд  энэ нь хүний биед шим тэжээлт бодисын тоонд орох боловч хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог байна. ДЭМБ-аас хүний өдөрт хэрэглэх давсны дундаж хэмжээг таван граммаар тогтоосон байдаг ч Монгол хүний өдрийн хэрэглээ нь түүнээс даруй гурав дахин их байгаа юм.  Өөрөөр хэлбэл өдөрт нэг хүн 15 грамм д...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-19 - “Төөрдөг байшин шиг” Улаанбаатар

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол


Хаврын хавартаа хог нь толгой дээгүүр эргэлдэн “бүжиглэж”, хамар сэтэлмээр үнэр ханхийн сэтгэл аягүйцүүлдэг Азийн цагаан эсвэл арай өөр өнгөтэй дагина Улаанбаатар хотод бид амьдарч байна. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болж бухимдсаар бид ч дасчихаж. Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Албан байгууллага, орон сууц, гэр хо...


Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-18 - Эрчүүддээ...

Бичсэн: gereltuya Ангилал: Баярын мэндчилгээ
Эрчүүддээ баярын мэнд хүргэе. Хүүхнүүд амьдралыг авч явна, тэд зүтгэж байна, бүсгүйчүүд... Ийм үг чихэнд таатайхан сонсогдох ч... Алдарын оргилд хүрсэн бүсгүйчүүд олон байгаа. Тэд эрчүүдийг хэн ч биш хэмээн ширвэж магадгүй ээ. Гэхдээ  би тэгж онгирч чадахгүй. Магадгүй чадваргүйдээ, эсвэл тэнэгтээ ч байж болох л юм. Уйлахдаа мөрийн чинь түших гэж, инээхдээ хамтдаа хөөрөх гэж нөхрөөрөө, хүүгээрээ, ааваараа, найзуудаараа, ерөнхийдөө эрчүүдээр би хань татдаг. Миний амьдрал, амжилт, нулимс бүхэнд эр хүний мөр байгаа. Нэг үгээр хэлвэл эрчүүдгүйгээр би хэн ч биш байх байсан байхаа... Хүүдээ, аавдаа, ...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-18 - Баяр хүргэе

Бичсэн: director Ангилал: найз нартаа
     Өнөөдөр чинь бас яадаг өдөр нь юм бэ. Өглөө гэрээсээ гараад таксинд суугаад явжийтал жолооч агаа утсаараа ярьж байснаа хэрэлдээд бүүр чих ичмээр хараал урсгаад, ёоёо  аймээр гэцүү байлаа. Бараг 30 минут хэрэлдсэн байх. Би дундаас нь болиочээ, ямар гэцүүм бэ энэ чинь одоо хар өглөө хэрүүл хийгээд гэсэн чинь утсаа салгачихсан. Тэгснээ амандаа үглээл хараалаа урсгаад байхын. Арай гэж ажил дээрээ ирсэн чинь дахиад л хэрүүл. Тэгэхдээ манайхан хоорондоо хэрэлдээгүй л дээ. За тэгээл дотор хачин болчихоод сууж байтал бөмөр нижигнээл хөгжим дуугараал. Цонхоороо хартал өө, сайхан баярын параад гэдэ...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-17 - удаан унтраад байгаа машиныг хурдлуулъя гэвэл

Бичсэн: director Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй
Компьютерээ унтраадаг жам ёсоор нь унтраахаар гүйцэд унтрахыг нь хүлээх гэж гартлаа хөөрхөн хэдэн минут хүлээдэг. Энэ зовлонгоос салах нэг зүйл оллоо. 



Windows XP шүү!





...
Шууд холбоос

. 2009-03-17 - Хүү минь би чамд хайртай....

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Шөнөжингөө чамайгаа зүүдэллээ. Сэрээд үнсэхсэн хэмээн санаашран хэвтлээ. Дэндүү хол байна даа гээд санаа алдлаа. Өглөө хамтдаа сэрэхсэн гээд л бодол хөвөрнө. Өглөө хөтлөлцөн гэрээсээ гарч, орой нь бас хамтдаа байхсан. Өдөржингөө ажил дээр царай чинь харагдаад... Ажлаа хийгээд сууж байхад царай чинь дэлгэцэн дээр тодорч гарч ирээд инээх шиг... Үгүй би чинь галзуураагүй байгаа даа. Үгүй дээ, хүү минь... Ээж нь хүүгээ санаад байна. Ойрдоо бүүр их. Хүүгээ тэврээд унтахаар нам унтдаг юмаа. Цагаан сараар л хүүгээ эргэж очсон. Өвөө эмээ хоёр нь ч сайн л хардаг юм. Гэхдээ л хүүтэйгээ охинтойгоо хамтда...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-17 - Жонатан Гулибелийн аялал

Бичсэн: gereltuya Ангилал: Би уншлаа
Ийм нэртэй ном уншсан юм. Эхлээд уншихаар хэтрүүлэг ихтэй юм шиг санагдаж байсан ч гэсэн уншаад байхаар өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийг яг тэр чигээр нь харуулаад өгчихсөн байгаа юм. Ингээд зарим нэг зүйлүүдийг тэмдэглэхээр шийдлээ. Ихэнхдээ хүмүүсийн хэлсэн үгний ишлэлүүд байгаа юм. Та өөрийн амьдралыг мэднэ. Хэрэв үүнийг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.  Амжилт, алдаа хоёрын аль аль нь суралцах, өсөн дэвжих үндэс болдог. Хилээр бараа таваар орж ирэхийг хориглох аваас бараа таваарын оронд цэрэг орж ирдэг.  /Фредрик Бастиа/ ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-13 - who is who

Бичсэн: director Ангилал: Амралт чөлөөт цаг
     Сая гадаа гараад нээх сайхан агаар салхи амьсгалаад уушгиа баярлуулаад хэсэг зогслоо.  Хүмүүс машинтай, гүй ээ машин хүмүүстэй, гүй ээ хүмүүс хоорондоо, гүйээ машинууд хоорондоо ,  заза мэдкүээ  сүлжилдээд л бас хавар болж байгаа болохоор ч тэрүү хүн амьтны нүүр царай баясгалантай ч болчихсон юм шиг  алхах нэг нь алхаж, хүлээх нэг нь хүлээж ,сугадалцах нэг нь сугадалцаж,  ярилцах нэг нь ярилцаж бага залуу, эр эм хөгшин залуу, над найз, авгай нөхөр  гээд л түм бум гэх нь ч хайшаа юм олон хүмүүсийг харж зогсохнээ нэгэн саваагүй бодол толгойд орж ирлээ. Энэ хүмүүсийг  төсөөлбөл ингэж бодогдо...
Сэтгэгдлүүд (25) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 88 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн