Урсгал дагасан нэг нь албан тушаалын бялуунаас ахиухныг авдаг нь өнөөгийн манай нийгэмд жирийн л үзэгдэл болчихсон. Нэр цэвэр, үзэл бодолдоо тууштай үлдсэн цөөн хэдэн улс төрчдийн нэг нь МСДН-ын дарга А.Ганбаатар. Түүнтэй улс төр, эдийн засгийн зарим асуудлуудын талаар ярилцлаа.
- МСДН яагаад АН-аас “тасарчихсан” юм бэ?
- 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. АН-ын явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого чиглэлийг санаанд нийцэхгүй байсан болохоор бид хамтарч МСДН-аа сэргээн байгуулсан. Угаасаа нам гэдэг бол хамтын байгууллага. Хамтын байгууллагаас ...