АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-04-06 - Хайрламаар...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Өнгөрсөн амралтын өдрүүдээр алга болох тухайгаа цухас дурдаад өнгөрсөн бөлгөө. Харин одоо юун тухай, хаашаа яваад ирсэн тухайгаа дэлгэрэнгүй бичнээ. Эрүүл мэндийн яам, Евродын холбоо, Италийн АИФО ТББ-с хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олны дунд сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сэтгүүлчдийн "Бид хамтдаа" уулзалтанд оролцоод ирлээ. Хэтэрхий урт оршил байлаа. Одоо шууд ярих юм руугаа оръё. АИФО байгууллага, тэгш дүүрэн хөтөлбөрийн тухай жичид нь бичлэг оруулах учир энд дуугай л өнгөрлөө. Хэ хэ... Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмзэг б...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-03 - Би явлаа баяртай...

Бичсэн: gereltuya
Урт удаан хугацааны томилолтоор явлаа. Ирэнгүүтээ мэнд мэднээ...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-02 - Ингээд байвал ямар байна

Бичсэн: director
     Хүйтэн ч юм шиг дулаан ч юм шиг нартай ч юм шиг,  бүрхэг ч юм шиг, шуурах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг нээх сонин өдрүүд  үргэлжилж байснаа өнөөдөр л овоо нэг сайхан нартай цэлмэг, дулаахан болох нь гэтэл бас л хуйсагнуур ч юм шиг бүүдгэр өдөр болох нь.  Дулаараад байгаа хэрнээ цаанаа л жихүүн гэдэг нь. Хүн ер нь дандаа болохгүй бүтэхгүй бүхэн рүү зүтгэх юм даа. Яалтай ч билээ. Зун болохоор халууцаж чадахгүй, өвөл болоосой гээд унах. Өвөл болохоор даарч чадахгүй зун болоосой гэх.. Гүй одоо яалтай ч билээ, ингэж байж яаж амьдрахын болжийноо. Зун яадаг вэ гэхээр халууцаад, түнтийгээл...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-02 - Тайлан бичнээ хө

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Өнөөдөр "Миний цаг"-ийн гурван жилийн ой болж байгаамаа. Тэгээд хальт тайлан бичих санаатай. Би энэ гурван жилийн хугацаанд 294 бичлэг, 623 сэтгэгдэл бичсийн байна. Аан харин миний бичлэгүүд дээр 1162 сэтгэгдэл үлдэж. Блогийн хүрээнд 42 хүнтэй найз болсийн байна. Найзын жагсаалтанд ороогүй боловч танил, найз өөр хүмүүс бий. Мессэнжэрийн листэнд Блог гэсэн ангилал нэмэгдэж тэр жагсаалтад бас 42 хүн байна. Товчхондоо нэг тиймэрхүү. Гэхдээ дэлгэрэнгүй тайланг маргааш оруулнаа.
...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Хайр хүрчихлээ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
    Анхны хайрын шалтгаан: Ёстой нэг амьсгаагаар хамаг ажлаа амжуулнаа гээд суужийтал найз эгч маань ярьж байна. Хагас бүтэн сайнаар үнэгүй амралтанд явах уу? Хоёулаа хотоос гарч агаар салхи амьсгалъя гэж зөндөө ярьсан. Бүтэхгүй байгаад байгаа ш дээ. Энэ амралтын өдрүүдээр амжуулнаа гэж байна. Уухайн тас зөвшөөрөөл. Нээрээ өөртөө цаг гаргая байз. Нэг сайхан агаар амьсгалъя. Сэлэнгээ эгчдээ хайртай шүү. Миний төлөө санаа тавьдаг цөөхөн хүний нэг. Зөндөө эгч хэрнээ миний найз шиг байж ойлгож байдагт.
     Удаах хайрын шалтгаан: Ажил хийж байтал Эрүүл мэндийн яамны сайт руу орж юм харах хэрэг г...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Сагс тоглох уу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Нэг их завгүй "амьтан" суужийсан чинь мессэж иржийнэ. Хүүе хамт "Сэнгүр лиг" үзье гэж. Ойрд заал мааланд очоогүйг ч хэлэх үү, тэгье гээд л гарлаа. Спортын төв ордон руу ороод хамт үзэх хүнээ хайгаад, арай гэж олоод, хүмүүсийн урдуур хойгуур царай алдаж гүйсээр зэрэгцээд сууж авлаа. Талбай дээр Баянзүрхийн бухнууд, Тавантолгойн ёлнуудтай үзэж тарж байнаа. Ёлнууд хожвол шөвгийн дөрөвт үлдэхийн, хожигдвол хусагдана. Харин Бухнууд хожсон ч хожигдсон ч дөрөвт үлдэж байгаамаа гээд найз хэлжийнэ. За тэгэхээр нь Ёлнуудыг хожоосой билээ гээд хараал, дэмжээл, орилоол, алгаа ташаал, түгшээл, догдлоол... ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-31 - Гого аниматик

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс
Сонирхолтой хэдэн синематикууд олж үзэв. Хүмүүс сонин сонин юм барималдах юм.

Terminator: Salvation


Wolverine: Origins




Гэхдээ нэг юм маш сонин санагдах юм, энэ баахан хүчирхийлэл майр их харуулахийн? Ертөнц мөртөнц сөнөөл...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-31 - Гутал муут гурвын ард...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Гутал - сэтгэл санааны толь

Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

Ш  Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л ө...

Сэтгэгдлүүд (38) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээг чих гэдэггүй юмаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө
Чихээр хатгуулахаар ээж тарваганы тос дусааж, тамхины утаа үлээх гээд янз бүрийн аргаар “эмчилдэг” байж билээ. Амь наснаас хол гээд хэрийн өвчнийг бид хайхралгүй өөрсдөө эмчлэх гэж оролддог. Тэгээд өнгөрсөн хойно нь амаа барьдаг. Чихээр хатгуулаад байна аа гэж ярьдагаас эмнэлэг барааддаг нь ч цөөн. Энэ удаагийнхаа “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “ЭМЖЖМА” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Э.Жаргалхүүг урьж чихний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
- Сүүлийн үед манай оронд зонхилон тохиолдож байгаа сонсголын өвчлөл, түүний шалтгаан нь юу байна вэ?
- Чих...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй хэсэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Байрандаа засвар хийсний дараа тавилга сэлтээ сонгох гээд чамлахааргүй ажил ундарлаа. Өөрийнхөө сэтгэлд таарсан тавилгыг сонгох гэж их хотын гудамжаар хөлөө эцтэл бэдэрсний эцэст ямартаа ч сэтгэл хангалуун байхаар сонголт хийж чадлаа. Гэтэл хамгийн чухал зүйлээ мартчихаж. Энэ бол хөшиг. Хүүхдийн өрөөнд үлгэрийн баатруудтай, хачин чамин хөшиг сонгочихож болох л байх. Харин унтлагын, зочны, гал тогооныхоо өрөөнүүдэд ямар хөшиг сонгох вэ гэж хэсэг бодлоо. Хананы дагуу өнгөтэй байвал зүгээр юм гэж шийдээд дахиад л дэлгүүр хэсэх ажилдаа оров. Голдуу л материал, эдэлгээг нь бас ү...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 86 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн