АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-05-08 - Элэг хөшив

Бичсэн: director Ангилал: Funny
Хүү цэцэрлэгээсээ хацар ам нь урагдчихсан, зурагдчихсан ирэв. Аав:
-Миний хүү яагаа вэ?
-Манай багш бид нарыг гацуур тойруулан тойрон бүжиг бүжиглүүлээд…
-Тэгээд?
-Тэгээд мод нь томдож, хүүхдүүд нь цөөдөөд…

         * * *

Хоёр танил эмэгтэй.
-Манай нөхөр надад булган шуба авч өгнө гэсэн.
-Үнэхээр лайтай.
-Бас гоё машин авч өгнө гэсэн.
-Үнэхээр лайтай.
-Чамаар сонин юу байна?
-Би харилцааны соёлын курст явж байгаа…
-Тэгээд?
-Тэгээд, битгий худлаа шаагаад бай, гэдэг үгний оронд “Үнэхээр лайтай” гэж хэлж сурч байгаа.

            * * *

Нэг эр өмдөө угаан үглэнэ:
-Энэ цаг үед ч хэнд ч юунд итгэж болохоо больжээ… ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-05-07 - хоолноос ходоодоо

Бичсэн: director Ангилал: эрүүл мэнд
Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу. Хэд хоног дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүүbr /span class="fullpost"br / махтай ноцолдон байж 1 хоол царайтай жонх...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-05-06 - Амьдрал нулимсанд...

Бичсэн: director Ангилал: бодлоос бодол
Би боддог юм аа. Хүмүүс тэгэхийн, нэх сайхан уйлахгүй бол болохгүй нь ээ, нэг л хачин. Юунд иймийн одоо бүр нус нулимсаа амьдралынхаа нэгэн зуршил ч юм уу хэвшил ч юм уу болгочихсон. Ойрд уйлаагүй одоо нэг сайхан уйлнаа, хүнгүй газар ганцаараа очиж байгаад эн тэр гэнүү, гайхаад байхын.br /span class="fullpost"br /Өө суганууд чинь юундаа ингэж мээкээджийдэг байнаа. А гэхдээ хүн хүний тайвширах арга барил, дасгал сургуулилт, хичээл зүтгэл нь өөр өөр байдаг байх л даа. Тэрэн дундаас энэ уйлах гэдгийг л ердөө ч сэнхрэхгүй нь. Тэртээ тэргүй амьдрал уйлуулна шд. Би л лав хүнтэй муудалцаж, алалцаж хя...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-05-05 - намуухан

Бичсэн: director Ангилал: дуртайхан дуу минь
Анх блог гэдэг зүйлийг нээчээд энэ дууг оруулах гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж зулгааж түмэн аргаар зүэж түмпэнтэй хоолоо өшиглөн байвч чадалгүй өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа чадаад оруулчихсан чинь гүйээ мөн бахархалтай санагдаж байвш. Гэтэл яав андууд сээгий эн тэр саваал би ч дундаа орчихсон хариу савж эн тэр гээл маадгархан сууж байтал блог минь эвдэрчихсэн br /span class="fullpost"br /бололтой бичлэгний 1 мөр нь л гэхэд мониторний минь баруун захаас зүүн зах хүртэл сунаал, хажуу бөөрний холбоос эн тэр дээр хүртэл ганц нэг үг нь дарамтлан хааж эн тэр. Күээ одоо яажийнаа гээл ад...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-17 - өө яажийнаа

Бичсэн: director Ангилал: Зүгээр л
     Буянаа нэм гэж. Энэ ток гэдэг лүд одоо намайг их өджийноо.  Нэх гоё юм бодцон, нүүрэндээ бяцхан, нууцлаг инээмсэглэл тодруулцан, аа нана ля ля ля хөхөхө гэцэн дуу аялоол гарынхаа үзүүрээр ажлыг нэг яаж хийдгийг яруу тодоор үзүүлж байтал гэнэт тог тасарчдийн. Нэх сайхан зантай байгаа хүн чинь -Зөө, яахуу яахуу  дахиал хийчий чадахгүйн зовлон байх биш гээл  тог ирэнгүүт нь өглөөнөөс хойш хийсэн хөдөлмөрөө эхнээс хийгээл яг түрүүнийх дээрээ иртэл жинннннн. Дахиал тасарчлоо. Өө хар лүдээ. За яахуу тэхдээ хадгалаал явжисийм чинь яадын бэ яадын гээл тог ирэхийг нь хүлээгээл, ирэхээр нь үргэлжлү...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-16 - Дайны хажуугаар дажин гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Дайны хажуугаар дажин гэж хямрал мямрал яана гэж байхад таван настай охины маань цэцэрлэг төгсөлтийн баяр хийнэ, хүүхэд бүрээс 35000 төгрөг хураана гэж мэдрэл хөдөлгөв. Нэгдүгээр сараас хойш хоолны мөнгө аваагүй болохоор ээж аавууд дургүйцэхгүй байх гэчихжээ бас. Би л лав дургүй байна. Хуруун чинээ хүүхэд юу идэж уухаараа нэг өдрийн дотор 35000-г залгидийн. Манай охины анги л гэхэд 34 хүүхэдтэй. Үржүүлээд үз дээ. Нэг сая хоёр зуун мянган төгрөг. Надад бол тэгж хөл хөөрцөг болгоод байх хэрэггүй юм шиг санагддаг. Өдөр тутмын хэрэгцээнийхээ мөнгийг яая гэж байхад юун гуч, дөчин ...

Сэтгэгдлүүд (32) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-16 - wonderful life

Бичсэн: director
    Сайхаан сайхан.
     Юундаа уравгар царайлж, унжийж, уйтгарлаж, гасалж, шаналж, ядарч зүдэрч, уйлж дуулж, мөлхөж холхиж, гиеүрч гомдож,  ууж гутарч, урвайж дорвойж, уурлаж уцаарлаж байдым бэ дээ.  Күй ээ сайхан л байна шүү дээ. Цонхоороо хар, нартай сартай үүлтэй одтой, бороотой цастай, өвстэй цэцэгтэй сайхан л байна. Өөрийгөө хар, өглөө яарах ажилтай, орой яарах гэртэй, чамайг санах гэр бүлтэй, зориод уулзах анд нөхөдтэй. Өшөө юу хэрэгтэйн. Байх ёстой бүхэн бүгд л байна шүү дээ. Хааяа ч болов  хар саарал үүлс тэнгэрийг бүрхдэггүйсэн бол, шороон шуурга нүүр нүдгүй балбадаггүйсэн бол, нар...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-15 - чив чимээгүй

Бичсэн: director Ангилал: Бодрол
Тайван байлга гэж сэтгэл минь
Тааваар минь орхи гэж зүрх минь
Зөнгөөрөө байя гэж сэтгэл минь    
Зөвлөх зөгнөхийн алин болов чиг
     Зүгээр л надаас шаардаад байх юм.
     Зөв бурууг сэхэх ухаан дутав.
Уулын оргил ширтэж алха, бүү
Урдах замаа алгасч алха, бүү
Хүрэхгүй гэрэл рүү хичээж хар, бүү  
Хүсээд байгаагаа үл тоож хар, бүү
     Үнэхээр надаас шаардаад байх юм.
     Үнэн худлыг сэхэх хүсэл оргилов.
Болох болохгүйд бүү зовоо, сэтгэлээ
Бүтэх бүтэхгүйд бүү чилээ, нүдээ
Санах санахгүйг бүү урсга, үгээ     
Салах салахгүйд бүү тулга, нөхөрлөлөө.
     Тун ч үнэн шиг санагдаа...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-15 - Хавар миний улирал...

Бичсэн: gereltuya Ангилал: HELP...
Дахиад л ингэж бичихгүй бол унах нь ээ. Хавсрага салхи, анхны яргуй, захаараа мөстсөн голын урсгал, налайсан урт шар өдрүүд надад эрч хүч өгдөгсөн.  Энэ хавар өмнөх хавруудаас өөрөөр чимээгүйхэн гуниг даллан ирж байх шиг. Сэтгэл хачин чигтэйхэн эзгүйрээд... Уйлмаар ч юм шиг тийм гэхийн аргагүй содон мэдрэмж. Үртэй бүхэн цэцэглэж, үндэстэй бүхэн дэлгэрэх цагаар сэтгэлээс минь хачин солгой аялгуу урсаад л... Даанч гуниггүй байж дээ... Бороо асгартал ороосой, хамтдаа уйлахсан гэсэн хүслийг минь бурхан хүртэл хясах шиг.  Тэнгэртэй хамт уйлъя гэсийм. Тэр өдөр надад захиа ирнэ гэж хүлээсиймсан. Хүлэ...
Сэтгэгдлүүд (22) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-14 -

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Зурхын хажуугаар би заримдаа бодошролд ордын.
Зэвүүн царайны гангста монгол тарвагуудаа зурж байх хооронд сонин юм толгойнд бодогдлоо л доо.
Cанaлaa хуваалцдаг залуучуудын уншиж яриад ирхээр, эх орондоо яг одоо дутаж буйг нэмээд, илүүдээд дургуй хүргээд байгааг авч хаях юм бол бидний Монгол дахь амьдрал эрс сайжрана гэж боддог юм байна гэж ойлголоо. Би ч бас тэгж боддог, үнэндээ.

Тэр дутаад байгагаа барьж олж, илүүдээд дургуй хүргээд байгаа болгонoo гаргаж хаяхын арга зам нь хүн бүр өөр өөрөөр төсөөлөлж байх нь аргаггуй.
Бодож сэтгэх аргаас гадна, зорилгодоо хүрэх ухаан нь ч өөр өөр,...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 84 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн