АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-06-11 - Ketchup-ийг үзэн ядаж байна.

Бичсэн: director Ангилал: Зөвлөгөө
     Энэ кээчуп дандаа ядаргаа болжаахын. Ядаж байхад хаа сайгүй тааралданаа. Та сайн байна уу? Би нь сайн гэх шиг өөдөөс малийгаал..Харахаар  13 уулын цаадах руу чулуудчихмаар, 20 уулын тэртээ рүү аваа шидчихмээр. Энэ кээчуп юунд иймийн  энэ муу дуракаас болж миний хийсэн хэлсэн болгон бараг л үнэгүйддэг шд.  Наадахыгаа битгий тоож бай, угаасаа наадах чинь тус болохоосоо ус л болно.  гээд л үглэнэ, Энэ хараал идсэн кээчупээс болж хичнээн ч удаа хүнтэй муудалцав. Уурлаж уцаарлах тоолонд -Чи мэдэхгүй байнаа. А харин би бол сайн мэднэ. Кээчуп ч намайг андахгүй. Бидний нөхөрлөлд бүү оролц. Өө шэт...
Сэтгэгдлүүд (35) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-11 - CPU-Z

Бичсэн: director Ангилал: Мэдлэгт нэмэр
Хэрэгтэй зүйл оллоо дажгүй юм байаа. Бид комьютерийн үзүүлэлтийг харах шаардлага гарвал тэр бүр процессорын тагийг нь аваад харах хэцүү шүү дээ. Тэр тусмаа лац ломботой бол бүр ч гонж, авсан газартаа эргүүлээд аваачихад лац задалсан гэсэн шалтгаанаар төлбөр ялбарт орооцолдуулна. br /span class="fullpost"br /Start+pause товчоор харж болох ч ойлгоход хэцүү байдаг. Харин дэлгэрэнгүй үзүүлэлт, тэр дундаа MB cache, brand, Cpu-ний bass speed, RAM-ны хэмжээ, Slot , Bass, Modul гэх мэт олон нарийн зүйлүүдийг харж болно. Муухан худалдагчаас илүү ойлгомжтой харуулах CPU Z хэмээх энэхүү программ таа...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-05 - Internet language

Бичсэн: director Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй

Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг үг хэллэгүүдэнд тэнд зөндөө л тааралддаг.  Мэдэхэд илүүдэхгүй болов уу гээд доор тавьчихлаа.

2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа

А

AAF - As a Friend  - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр

 AEAP - As Early As Possible - Аль болох эрт

AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсв...

Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-04 - миний юм бол миний л юм, харин чинийх?

Бичсэн: director Ангилал: Зөвлөгөө
 Сая  дуу сонсоол уяраал  мананд төөрөөл анхны болзоогоо санаал нууцхан инээмсэглээл суужийлаа.  Дууг ер нь худлаагаасаа соноол дагаж аялаал байжийснаас бус үгийг нь ер анхаарч байгаагүйн байна. Винамп  дээр үүсгэсэн листээ үзсэн чинь mgl гэсэн нэртэй лист нь дандаа л хайрын дуу байхым.     

..-Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах  л гэж хайж явсаан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л  гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи..
                              х х х
..Дэргэдүүр наран хайрыг зөгнөн жаргасан
Би бодсон жаргах нарыг чиний дэргэд харахсан
Шиврэн орох бороон дуслууд з...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-04 - Эсэруагийн охины хоолойн чимэг

Бичсэн: gereltuya Ангилал: Би уншлаа
Ийм нэртэй ном уншлаа. Сайхаан сайхан. Энэ номын зохиогч Д.Болдхуяг ах өчдөрхөн гарын үсэгтэй номоо надад бэлэглээд... Хэ хэ бичсэн үг нь хүртэл өөр. "Эрхэмсэг дүү, номын садан М.Гэрэлтуяадаа зохиогчоос дурсгав" гэсэн үгтэй. За тээд бүхэл оройжин уншсөөн. Хүн болгон яруу найрагч, хүн болгон өөрийгөө илэрхийлэх үгийг хэлж чаддаг гэж Ариус хэлж байсан л даа. Гэхдээ л... Өөр хүмүүс өөр байдын байна. Номын редактораар ажилласан Б.Лхагвасүрэн гуай бичихдээ "Номлолт, эрхэм чимэгт, бодрол бясалгалын шүлгүүд, ардын дуу мэт аялгуун чимээ сонсогдсон шүлгүүдээр энэ номын сөн дүүрчээ..." хэмээжээ. Энэ том...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-03 - Нэг л мэдэхэд

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
  .fullpost{display:inline;}

Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна
Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихэ...

Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-02 - Хүүхэддээ тавхан хормыг зарцуул

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Хүүхдийн баяр хаяанд тулж ээж аавууд бэлгээ базаагаад л... Харин энэ өдрүүдэд томчуудаас, тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүсээс хүүхдийн төлөө юу хийж байгааг нь асуумаар. Бид үнэхээр хүүхдүүдээ баярлуулж чадаж байна уу? Чихрээр хуурч, гоё үгээр бялууруулаад л жилийн дөрвөн улиралдаа ганцхан өдрийг нь тэднийх хэмээн зарлаад л... Энэ дугаарынхаа зочноор “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн дарга Н.Тогтохнямыг урьлаа.

-          Хүүхдийн эрх гэдэг ойлголт манайд гадаад дотоодын байгууллагуудын шугамаар “импортлогдож” орж ирсэн асуудал юм шиг ойлгогддог. Тэгэхээр хүүхдийн эрх гэж яг юу...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-02 - Эрэгтэй хүний арьс “тэвчээртэй” байдаг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Хүдэр бор арьс эрчүүдийн бахархал гэсэн ойлголт аль эрт моодноос гарчээ. Долоо хоногтоо нэг маск тавиулж, өглөө нүүрэндээ тос түрхэж, гадагш гарахдаа нарны хамгаалалтын тос хэрэглэх нь тийм гаж зүйл шиг санагдахаа хэдийнэ больжээ. Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Эрэгтэйчүүдийн арьс хавар, зундаа тослогийн хэмжээ нэмэгдэж, арьсан дээр нөсөө толбо гарах нь элбэгшдэг. Нарны хэт ...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-06-02 - Би эндхийн ажилчин

Бичсэн: gereltuya Ангилал: HELP...
"Цаг төр, хүмүүс" сэтгүүлд ажиллаад нэг жил болчихжээ. Цаг хугацаа хэтэрхий хурдан байна. Юу ч хийж амжаагүй байтал бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөж. Энэ жижигхэн өрөөнд амьдрал тэр чигээрээ буцалж байдагт нь би хайртай. Зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бус, бүхнийг ул суурьтай бодож үг бүрээ бодож, жижиг зүйлийг ч олон талаас нь няцалж, бяцалж бичихийн сайхныг эндээс би мэдэрсэн. Цөөхүүлээ ч гэсэн гар нийлсэн хамт олныхоо дунд инээж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа маань ч миний бахархал. Эхнийхээ дугаарыг уншигчиддаа хүргээд жил гаруйн хугацааг үдэж байгаа манай хамт олон өнөөдөр 83 дахь дугаараа гар...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-05-28 - Top secret

Бичсэн: director Ангилал: Бүлэггүй
Уушги зүрх амаар гарах шахав. Амандахь бохио зажилж чадахааргүй болтлоо эрүү ам хүртэл салгалахгүй ч чичрүүдэстэй болов. Минутанд бараг хэдэн зуу цохилов. Сандарч үзээгүйгээрээ сандрав, хараал ид. br /span class="fullpost"br /юунд хэрэгт дурланам. Битий тэгээд гаж донтой сээгий үлдээгээд байгаарайbr //span

Бичсэн: director

Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 82 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн