. 2013-01-03 - Амархүүгийн тухай сонирхолтой
. 2012-12-30 - Хязгаарлалын тухай
|
Юм юманд зах хязгаар гэж байвал, сайн байдаг. Үүний зөв бурууг шалгахын тулд, нэгэн дизайнерыг дуудаж, санхүүгийн асуудалд гар татахгүй гэж төсөөлөн бодоод үзье. -Алив та надад нэг сайхан, гайхамшигтай дизайн хийгээд аль. -Болно болно гэж, дизайнер хариулж л таарна. -Бид таныг ямар нэгэн зүйлээр боож хаахгүй. -Гайхамшигтай. Намайг бүх амьдралын туршид боож, хязгаарладаг байсан. Одоо ёстой нэг сайхан дизайн гурилдуулаад орхиё! -Нэг л болзол байна. -Тэр нь юу бэ? -Та дэлхийн хамгийн-хамгийн-хамгийн сайн дизайн хийх ёстой. -Аан... Юу? Юу л даа... -Харин бид танд ямар ч хязгаарлал тавихгүй. Га...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-30 - Жинхэнэ эрдэм
|
Жинхэнэ эрдэм гэж байхаа ер нь больжээ! Тэр тусмаа жинхэнэ байлдааны эрдэм. Жинхэнэ байлдааны урлаг гэж харуулаад байгаа юмыг зурагтаар харахаар, хоёр зөнөг дух нэг нэгнээ хөл гараараа зодоод байдаг. Бас хачин хачин аар тэврэлдэн, нэг нэгнээ ноолоод байдаг. Яг ямар учиртайг нь тайлж ойлгох их хэцүү. Нэг нэгнээ их санасан юм байхдаа, чааваас.
Гэтэл жинхэнэ байлдааны урлаг нь мөн чанартаа тэс өөр. Жинхэнэ байлдааны урлагт аль болгон өөрийгөө тарчлааж зовоолгүй хан шиг дайснаа ялахад хамаг учир начир нь оршдог байсан. Дайснаа ялахын тулд заавал дайсантайгаа духаараа мөргөлдөөд ч байх албагүй.
Жиш...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-28 - Ерөнхийлөгч мэдээлэлж байна
|
Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ. Энд
Гайхамшигтай. Маанаг харьцуулалт, донгио хэллэг, балай арга барил. Энэ нөхөр ярилцлагын явцад согтуу байсан гэвэл, надад гайхах юм лав алга. Харин эрүүлдээ ийм юм ярьсан гэвэл, би х...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-26 - Дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн нэг
|
Касперскийн антивурусын программ нь ираны цөмийн бодлогын хэрэгжүүлэлтийг удаашруулах зориулалттай StuxNet, Duqu ба Flame мэт киберзэвсгийг нэг нэгээр нь илрүүлж, аюулгүй болгож байсан түүхтэй. StuxNet нь гэхэд, цөмийн ураны баяжуулалт явуулдаг олон центрифуг эвдэж байсан тухай ч мэдээлэлж билээ.
Касперскийн Лаборатори гэж сонсоод, уншигч маань антивирусийн программын тухай бодно. Харин Касперский нэрийн цаанаа тусдаа нэг хүн бий. Их сонирхолтой хүн бий, Евгений Касперский гэж. Байн байн блогоор нь орж гарч, олон сонин зүйл мэдэж авах боломжтой. Бусдадаа ч бас зөвлөмөөр байна.
Гэтэл өнөөдөр бл...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-24 - Ертөнцийн төгсгөлөө хэрхэн угтав?
|
Та хэд ертөнцийн төгсгөлийг хэрхэн угтав? Бүжиг бүжиглэсэн үү, архи дарс уусан уу, аль эсвэл ажлаа хийгээд өнгөрөөсөн үү. Диско баар цэнгээний газраар цэнгэн наргив уу. Ер нь энэ удаагийн ертөнцийн төгсгөл болж бусад өнгөрсөн ертөнцийн төгсгөлүүдээс сонирхолтой байсан уу, аль эсвэл уйтгартай байсан уу? Айж байсан уу, айгаагүй юу- айсан бол, яг юунаас айж байсан бэ. Надад сонин байна. ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-19 - Алтан чих
|
Австри герман барилгын компаниудын төлөөлөгчид хоорондоо ярьж байх юм. Герман нь: "Манай захиалга өгөгчид танай австри барилгын компаниудад их ханддаг. Сонгон шалгаруулалтад ч мөн адил танайхны компаниудад ихэнхдээ захиалгыг өгөх, аль эсвэл өөр ямар нэгэн давуу эрхтэй оролцдог. Манайхны захиалагчид сонгон явуулахдаа, танай гүйцэтгэгчдэд их ханддаг. " гэв. Хэсэг бодсоноо: "Харин австричууд сонгон явуулахдаа, ихэвчлэн өөрсдийнхөө Австрийн компаниудаа сонгодог" гэв. ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-16 - Өндөр фрэймрэйттэй зураг авалтын тухай
|
Уг бичлэг фотозураг дардаг, технологийн талаарх өөрийнхөө мэдлэгээ гүнзгийрүүлэх хүсэлтэй залуучуудад хамгийн түрүүнд хамаатай болно. Яагаад? Яагаад гэвэл, кино зураг авалтанд тэргүүний хүн бол зураглаач юм. Найруулагч биш, жүжигчид биш. Бас хичнээн хүсэж мөрөөдөж байлаа ч, хөгжмийн найруулагч ч биш. Уг хүмүүс хоёрдогч ба гуравдагч ач холбогдолтой хүмүүс. Зураглаач олон төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй: зохиомж, өнгө, тоног төхөөрөмж. Хагас дутуу мэдлэгтэй зураглаач, хагас дутуу л зохиомжтой зураг авалт хийнэ. Тэр хагас дутуу зураг авалтыг нь найруулагч зүсэж чадахгүй, хөгжмийн зохиолч мянга ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-13 - Орчуулгаа дуусгав
|
Ромын эзэнт гүрний хаан байсан Марк Аурелийн орчуулгыг дуусгав аа хө. Гэвч орчуулга дуусна гэдэг, төгссөн гэсэн үг харамсалтай нь биш л. Бөөсийг нь түүж, эх бэлтгэлийг нь хийх л үлдлээ. Чухам энэ хоёр ажил бол, орчуулгаасаа дутахгүй том ач холбогдолтой.
Марк Аурелийн уг ном нь зүгээр нэг ном биш. Уг номд шалиг шүлэг, аль эсвэл эрх хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл бичигдээгүй нь ойлгомжтой. Уг номд ихэвчлэн хайр өгүүлэгдэнэ- эх орноо хайрлах хайр, эрдэм номыг хайрлах хайр, сурахыг хайрлах хайр буюу философиа тухай өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, ихэнх толгой томтой донгио хүүхдүүдэд огт сонин юм олж унш...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-12-11 - Цензурын тухай
|
Нэг мэдэхэд, хогт гарах бүтээлийн дараагийн жагсаалт гаргачхаж. Гэвч юманд дэс дараа гэж сайхан. Нэг иймэрхүү нийтлэл хамгийн түрүүнд анхаарал татав.
Хориглох киноны жагсаалтын аман хүзүүн дээр ямар киног нэрлэсэн гэж санана. “Цогт тайж" кино. Дахин хэлье, үнэхээр “Цогт тайж” маань хамгийн нэгдүгээрт нь жагссан байна билээ. Ийм явдал болно гэж даан ч бодож явсангүй. Энд
Харин нийтлэгчийн чухам юунд бухимдаж байгааг нь сонжиж, мөрийг нь мушгивал иймэрхүү нийтлэл ч биш, дэмийрэл ч биш сонин эд ертөнцийн гэрлийг харсан байх юм. Хэнийх нь бөгс долоогч юм, бүү мэд. Дээрхийн гэгээн, амьд бурхан Далай...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|