АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-08-21 - Ах дүү дөрөв

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Эртээ урьдын цагт биш энэ манай үед ах дүү дөрөв амьдран суудаг байжээ. Их ах нь улаан, удаах нь цэнхэр, түүний дараах нь ногоон, отгон дүү нь шар. Том гурав нь эрэмгий түрэмгийгээрээ алдартай, энд тэндхийн гаруудтай сүлбээтэй, хурааж хумисан хөрөнгө ихтэй, худуутай зүйлийг чамлахааргүй хийчдэг, эвсэж нэгдэж байгаад отгон дүүгээ шоглочихдог эвгүй гарууд юмсанжээ.  Отгон дүү нь нэг удаа олонд тустай үйл хийе гэж олон хүмүүстэй уулзаж, санаа оноог нь цуглуулаад, бодож санаж байгаад, насаар бага ч гэлээ нарийн арга сэдээд ах нарын хийгээгүйг амжаад хийчихэж гэнээ. Угийн шазруун ах нар нь уурандаа...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-19 - Сайхан

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Уйлж суугаад нүүрээ халтартсаныг гэнэт мэдэх сайхан
Уурлаж байгаад хэн нэгэн шоолон инээхийг харах сайхан
Уугаад маргааш нь  шартаад хэвтэх сайхан 
Урагшгүй амьтан гэж хааяа өөрийгөө зүхэх сайхөөн
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-19 - Уусны маргааш уу?

Бичсэн: director Ангилал: Бүлэггүй
     Сэрүүлэгний дуунаар годхийж  босоол нэх сайхан  суниагаал, биеэ толинд нэг шүүж харчихаад ороо хураачихаад нүүр гараа угаахаар амандаа дуу аяланхан өлмий дээрээ алхаж очоод  ариун цэврийг сахиад гарч ирээд сонгиноор амтлан өндөг шарангаа   өтгөн байхууг зоригтойхон шиг бэлдээд л.  Бэлэн болмогц нь зурагтаар өглөөний нэвтрүүлэг үзнээ. Цаг харахад ажлын цаг дөхөх арай л болоогүй байнаа. На-на-на ля-ля хө-хө-хө  гээл амандаа дуу аялангаа ачдөрийн тарааж хаясан хувцас  хунараа  эвхээд тавьчихгүй би одоо шал валайн, өнөөдрөөс эхлээд хувцас хунараа яг байдаг байранд нь эвхээд тавьж байнаа гэж б...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-16 - 2-p Олон Улсын Шивээсний уулзалт наадам

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
 Сайн байцгаана уу, залуучуудаа! Ирэх долоо хоногын сүүлээр (28-30.0 Австрийн Брегенц хотноо "шивээсний уулзалт наадам" болно. Залуучуудад уг наадамд оролцох мэргэжилтэнгүүдээс асуух асуулт, харах зураг гм сэтгэгдэлд үлдээнэ үү. Чадлаараа бүгдийг хараад, дарах зургуудыг дараад постлох болно. 
Оролцох уран бүтээлчдийн нэрсийн жагсаалт

Өнгөрсөн жилийн зураг:

 

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-11 - Булшин дээр минь ирээрэй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Үхэж үнс болсны минь дараа
Үүрээр булшин дээр минь ирээрэй
Ор мөргүй алга болсон ч гэлээ
Ой ухаандаа чиний дүрийг мартаагүйг минь санаарай
Шил архи, ширхэг лаагаар хань хийгээд 
Шинэхэн өдрийг булшин дээр минь угтаарай
Хэн гэдгийг чинь таних болохоор 
Хэцүү байна гэж дотроо битгий уйлаарай
Хөшөөний минь чулуу тэр л үед инээж
Хөрсөн доорх бие минь инээдээр гэрэлтэх болно 
Хэзээ ч юм бэ намайг явсны дараа
Хэрэг болгож булшин дээр минь ирээрэй... ...
Сэтгэгдлүүд (29) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-11 - Дотно байх хэцүү найз байх бүр хэцүү

Бичсэн: director Ангилал: бодлоос бодол
Хүн амьдралдаа сайн муу олон л найз нөхөдтэй таарч тааралдаж, уулзаж учирч, ууж наргиж, чалчиж нууцалж, ойлгож сонсож, маргалдаж муудалцаж, уйлалдаж уяралдаж, тэврэлдэж гөтлөлцөхийг алийг тэр гэхэв. Эхэндээ бие биендээ чухам таалагдаал найрсаг нь аргагүй тал засаал дараа нь чухам л итгэл хүлээлцээл баруун зүүнээрээ бариал. Хоёулаа биенийгээ энхийн цагаан тагтаа гээд бодчихсон. Энэ миний найз, энхрий ялдам шахуу хүслийн тэнгэр эн тэр гээд л өөрийнхөө ч, өнөөхийнхөө ч чихэн дээр цэцэг ургуулаастай. Уулын чинээ харыг хумсын чинээ хараар будахад нүд цавчихаас амар гээд ардын нэг сайхан зүйр ...
Сэтгэгдлүүд (34) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-04 - Амралтаа гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Амралтаа авчихлаа. Ажилгүй хэд хоног хэвтэе гэтэл дараа дараагийн олон ажтил хүзүү хоолойгоор татаастай. Өнгөрсөн амралтын өдрөөр аав ээж, ах дүү нартайгаа Хэрлэн голын эрэг дээр очиж хэвтэв. Шумууланд бариулсныг эс тооцвол сайхан байсааан. Гэхдээ тэр хогийг яанаа... Би уул нь хүмүүсийг арай дээрдсэн гэж  бодород байсан чинь андуурал байж. Зураг авсан. Дараа л оруулахаас....
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-03 - Ксенофон

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
 Ксенофон гэж эртний Грекын хүнд гарын блогч байж л дээ. Нилээд хүнд гарын баагий. Эртний энэ атман гарын бичсэн Анабазис гэдэг хүнд гарын зохиол бий. Манайхаар "Мандалт" гэсэн утгатай.  Юуны тухай бэ гэвэл: эртээ урьдын цагт 13 мянган грек бачка (ихэвчлэн нутгасаа цөллөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн спартанчүүд) Кир гэдэг перс баагийд хөлсний ажил хийхээр ирж л дээ. Спартанчууд ямар төрлийн ажил сайн хийдэг байсныг тайлбарлаад хэрэггүй байх... Далай тэнгисээс 1-ээс илүү сарын зайнаас холдох дургуй грекүүдэд Кир боов өнкүүлэн өөрийхөө орныхоо дунд оруулж гэнэ.  Яай гэхэв, ажил бол ажил. Грек залууч...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-26 - Баярлалаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Дэргэд хэн ч байхгүй олон олон өдрүүдэд
Дэр нэвтэртэл уйлсан олон олон шөнүүдэд
Дэвхцэн баярламаар олон олон мөчүүдэд
Дэндүү ойр байсан блогчин нөхдүүдэд баярлалаа
Алсын Америкаас урам өгдөг товарищ блогийнх
Адлаж загнаж зүхдэг тэр залуу ч блогийнх
Урам өгч хүч сэлбэдэг үгс ч блогийнх
Уучлаарай чи тэнэг үү гэсэн асуулт ч блогийнх
Ганцаардал дундаас чирч ирээд инээлгэнэ
Галзуу мэт аашлах сэтгэлийг хүлж аваад томоожуулна
Эрх чөлөөг надад өгөөд давруулна
Ээдээ энэ блог байгаад л талархана





...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-07-23 - Ажлын гараа (Богино өгүүлэг)

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
 Тооцоолон бодохын хэлтэст дадлагын шинэ ажилтан нэмэгдэж гэнэ. Шинэ ажилтан нь дөнгөж их сургуулиа төгссөн, ажлын дадлага баргалж үгүй, цэцэг цэврүү шиг Сүрэн охин аж. Удалгуй хэлстсийн дарга Гомбожав-гуай нь түүнийг өрөөндөө дуудан: -Охин минь, ахдаа алаа харуулаач..? Ах нь гараараа оролдохгуй. Ахых нь нас нь яваад, хархаас цаашгуй. Зүгээр хараад л боллоо. гэж хэлж гэнэ. Сүрэн охин шоконд орж, хэсэг амаа ангайж зогссоноо:-Та яаж ингэж хэлж чадаж байна?! гэж чанга орилон, -Та намайг арай гудамжны хүүхэн гэж дуудсангуй, та яасан ичдэггүй хүн бэ?! гэж хашгиран, хаалга тас хийлгэн зугтав. Дарга ...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 77 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн