. 2009-09-10 - Андууддаа талархая
|
Намрын налгар шар өдрүүд эхэлж хэн хүнгүй л ажил алба гээд завгүй байх шиг. Би ч завтай гэхэд хаашаа ийн, завгүй гэхэд ч хаашаа ийн яваад л байна. Амьдрал сайхан шүү дээ. Өөртөө хэлээд л тэр үгэндээ итгээд л өөрийнхөөрөө гүйж явна. Ингээд эрхэм нөхдөд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх гээд л... Дэндүү удчихлаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж сайхан үг бий. Яг цагаа тулахаар хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй пааникт орчихдог юм байна лээ. ТЭр л үед блог гэсэн энэ орон зай, тэнд танилцсан та нарыгаа хамгийн түрүүн санах юм. МАгадгүй сэтгэлийг чинь тэмтэрч мэд...
|
Сэтгэгдлүүд (14)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-09-09 - Анхаар
|
Өчигдөр УИД-н урд талд алхаал, хамт яваа жаалдаа утасныхаа чихэвчээр Улыбка сонсгоод л гөтлөлцөөд явжийлоо. Гадаа яасан ч сайхан намуухан байгаан зүгээр. Хөгшин залуу хүмүүс гос госоороо, ганц нэгээрээ, хоёр гурваараа тэврэлдэн гөтлөлцөн, ярилцан, инээлдэн зөрж өнгөрсөн сайхан орой байлоо. Оройн харанхуй нөмөрсөн ч гэлээ хотын төв гудам гэрэл гэгээтэй, зам дагуух газрууд ид ажилтай байгаа бололтой хүн зон хөлхөлдөж харагдмой. Гэтэл яав? Хэн нэг хүн хараад байгаа ч юм шиг гүй ч юм шиг, буг чөтгөр дагаад байгаач юм шиг гүй ч юм шиг нэг тийм г мэдрэмж төрдөг дөө. Хажуугаар зөрсөн 1 охин на...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-09-07 - Сайхаан сайхан
Бичсэн: director Ангилал:
Бодрол
|
Амьдрал яг л солонгын юм шиг өнгө сүлэлдэн байх юм. Ассан лаа хайлж дуусдаг шиг харанхуй бас ноёлох юм. Тоост энэ орчлонд ирсэндээ хүн азтай юм Тоглоом шиг бөмбөрч өнхөрдөгтөө тэр бас азгүй юм Сайхан бүхнийг мэдэрч чаддагаараа тэр хувьтай юм Саваагүйтэж урууддагаараа тэр бас гэнэхэн юм Баруун гараагаа урлаж зурсан бүтээл юм хүн, бурхны Бурууг цуглуулж нийлүүлсэн сахиус юм хүн, чөтгөрийн Амьдрал яг л солонгын юм шиг өнгө сүлэлдэн байх юм. Ассан лаа хайлж дуусдаг шиг харанхуй бас ноёлох юм.
...
|
Сэтгэгдлүүд (24)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-09-01 - Хичээлд явмаар л байна
|
Хэд хоногийн өмнө хүүхдээ дагуулсан, хөтөлсөн, тэвэрсэн хүмүүс хажуугаар зөрөөд л байлаа. Хичээл эхлэх нь дээ гэж боджийлаа. Нэх тоосонгүй.. Өнөөдөр харин хоёроороо, гурваараа, дөрвөөрөө хүүхдүүд, охидууд, хөвгүүд, аав ээжийнхээ гараас хөтөлсөн жаалууд инээгээд л, шулганалдаад л, том том цүнхээ үүрчихсэн, хөгжилтэй дүр төрхтэйгээр зөрж өнгөрөөд л.. Анх нэгдүгээр ангидаа ороход ээж аав 2 маань ангид маань оруулж өгөөд явахад араас нь харсаар хоцорсонсон. Шинэ найзууд, ангийнхан соньхон ч, энэ багш ууртай болуу ямар бол гоё тоглоом тоглох болуу яах бол, ээж аав маань хурдан ирж намайг аваа...
|
Сэтгэгдлүүд (15)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-29 -
|
2008 онд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг төрөөс даана гэсэн хууль гарсантай холбогдуулан цэцэрлэгүүд хүүхдүүдийг''цомхотгож'' эхэлсэн. Энэ нь 1 цэцэрлэгт оногдох хүүхдүүдийн норм тоогоор төрөөс хоолны мөнгийг нь төсөвлөдөг. Харин улсын хэмжээнд төрийн өмчийн гэх 768 цэцэрлэг байдаг ба тэдгээр цэцэрлэгүүд байх ёстой хүүхдийн тооноос ямар нэг хэмжээгээр, багаар бодоход 5-10 хүүхдээр илүү байдаг юм байна. Дээрх хууль гарсантай холбогдуулан ''илүүдэл жаалуудыг'' цомхотгож байж төрөөс төсөвлөсөн мөнгөөр хүүхдүүдийг сая хооллож хүрэлцэхийн байх. Энэ тал дээр эцэг эхчүүд с...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-27 - Эдийн засгын хямрал
|
Би чамаас 20€ зээлээд, дэлгүүр явлаа гэж төсөөлий. Гэтэл, дэлгүүр явах замдаа зээлсэн мөнгөө гээж орхиж! Хайх зуур найзтайгаа тааралдлаа. Найзаасаа 10€ зээлээ. Дэлгүүр ороод, 1€ үнэтэй 2 ширхэг шоколад авлаа. Тэгээд чамтай тааралдаад, байсан 8€ чамд өгөөд, чамд 12€ өртөй үлдлээ. Бас найздаа 10€-ийн өртөй. Бүгд: Чамд 12+найзын 10=22. бас 2 шоклад. Нийт: 24.
6€ хаашаа орчив? о_о ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-27 - Монголчуудын цээрлэх ёсон
Гадаа ч бай гэрт ч бай мэдэх мэдэхгүй их алдаа гаргадаг юм байнөө гэдгийгээ ойлгож, ичив. Мэдээллийн эрин зуун, шинэ технологи, ололт амжилт, болсон болоогүй шинэ соргог руу ухаан жолоогүй анхаардагаас биш уламжлалт ёс заншил, санах сэрэх зүйлүүдийг мартаж эхэлсэн бусуу бид. Хэл яриа ч гэж авах юм алга. hi, bye ч гэх шиг, өдөр тутмын хэллэг гэж өмөөрвөл өмөөрөх л юм. Харин цээрлэх зүйл, айж эмээх ёсон гэдэг зүйлийг мартаж боломгүй мэт. Юутай ч уншаасай, санаж яваасай хэмээн доор тавилаа. Монголчуудын аман хууль нь зүгээр нэг улиг болсон учирлал биш бөгөөд тоглоом зугаа болгож элэрч ...
|
Сэтгэгдлүүд (28)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-27 - Хийморио сэргээчие байз...
|
Зиа хө өдөр хоног гэрлийн хурдаар урссаар есдүгээр сарын нэгэн ерөөсөө биднуудын баярт өдөр хаяанд ирчжээ. Гүй энэ цаг хугацаа хэтэрхий хурдан байнаа. Ямар нэг зүйл бодож амжаагүй байтал дараагийнх өөр зүйл бодох хэрэгтэй болчих жишээтэй. За энэ ч ячахав. Нэг сайхан сэнгэнэтэл дуулаад хийморио сэргээчээд 2009 оны дөрөвдүгээр улирлыг эрч гүчтэйхэн эхлэх санаа байна. За тээд сургууль соёлдоо орох гэжийгаа дүү нартаа амжилт, онц сураарай ингэж дарамтлаад яахав. Толгойныхоо хэрээр хутгаж аваал өөртөө шингээчихэд хаваасаг. Аан харин ажил төрөлтэй хрүнүүс бол блогроол ажлаа цалгардуулаад байдын биш ...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-26 - Урлаг хатуу учраас сиймхийгээр нь орох зай байхгүй
|
1991 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн нэг ангийн 15 залуу Төв аймгийн “Морин эрдэнэ” чуулгад өөрсдийн хүсэлтээр очиж ажилласан гэдэг. Зах зээлийн хүнд хэцүү үед ардын урлагаа авч үлдэх гэсэн хүсэл нь тэднийг тийш хөтөлсөн биз ээ. 1993 онд “Санта лучия” компаниар дамжуулан Европын орнуудаар тоглолт хийж, 1994 онд Европын алдартай “Альфа культурацион” агентлагтай холбоо тогтоож, түүнээс хойш 16 жил “Эгшиглэн” хамтлаг дэлхийн олон орноор ардын урлагаа сурталчилан тоглолтоо хийсээр яваа ажээ. Өнөөдөр Германд төдийгүй дэлхийн олон оронд тус хамтлаг өөрийн гэсэн байр суурьтай болжээ. 2008 ...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-08-24 - Уусны маргааш уу?/үргэлжлэл/
|
Хаа нэгтээ бүдэгхэн дуугарч байснаа чихэн дээр хүрч ирээд урьд урьдныхаас илүү чангаар хашхираад бүүрррр нэг байхгүй болгоо хаячмаар чарлана, сэрүүлэг. Дуугаар нь баримжаалан гараа явуулж нэг үзээд тэмтрэгдэхгүй болохоор нь босоод унтраах гэхээр өрөөсөн нүд дуртай дургүй нээгдэнэ. Өндийнгүүт толгой тархи нь заадсаараа салж унах гэжаагам шиг ангалзаад, дүүрээд тархи руугаа тугалга цутгасан аятай, арай гэж босоод уучих ус цай хайж ийш тийш зэрэглээтэй нүдээрээ харна. Хамгийн том шил ч юм уу, сав аваад түүхий ус дүүргээд 1 сар юу ч амсаагүй хүний дүртэй асгаж цутган залгилаад- Аах, ёо...
|
Сэтгэгдлүүд (12)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|