АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-10-07 - Бодол1

Бичсэн: gvn Ангилал: Зурвас бодол



Амьдралд хүчгүйдэж давчдахын цагт хань болох зүйл хүнд хэрэгтэй байдаг. Энэ л шалтгаанаар хүмүүс өөрт нь хэрэгтэй үед бэлэн байж байх, дэм авах зүйлсийг нөөцөлдөг. Бурханд итгэх, номонд дурлах, спортод хорхойтох, архинд донтох гэх мэт. Хэцүү үедээ бурханд залбиран дэм авахыг хүснэ. Хэцүү үед аваад унших номтой байх сайхан. Мөн хэцүү үедээ дуртай багынхаа тоглолтыг үзэж дарамтнаасаа түр ч болтугай ангижирч болно. Хэцүү үедээ архи ууж ухаанаа алдан бүхнийг мартаж болно. Амьдралд тохиолдох хэцүү болгоныг даван туулахын тулд хүнд байнгын хийхийг хүсдэг зүйл гэж байдаг. Гэвч хүмүүс хүмүүсээ тэр бол...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-07 - Anna Karenina by Leo Tolstoi

Бичсэн: gvn Ангилал: Номын тэмдэглэл
 Хэдэн жилийн өмнө энэ романыг уншиж дуусаад ийм тэмдэглэл бичиж байсан байх юм. Энийгээ ямар нэгэн засваргүй шууд орууллаа. Нээрээ зуун жилийн ганцаардлын тэмдэглэл байгаа юмсан, тэрийгээ нэг янзлаад оруулчих юмсан даа. 


АННА КАРЕНИНА

Лев Толстой

 

Зохиолоос таалагдсан ишлэлүүд.

Жаргалтай айл гэр бүхэн цөм адил төс атал жаргалгүй айл гэр бүр өөр өөрийнхөөрөө зовлонгоо эдлэх бүлгээ.

Өөрийгөө ятгаж, сэтгэлээ хуурч үл чадна.

Тэр ч байтугай эцэж турж, хөгширсөн, нэгэнт зүс царай муудсан, ердөө л айл гэрийн сайн санаат эх хүнээс цаашгүй, гоц гойдын юм юу ч үгүй эгэл энэ бүсгүйд шударга ёсыг б...

Сэтгэгдлүүд (27) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-07 - Юунаас ч үүдсэн юм, энэ бодол маань эцэстээ аз жаргалыг яаж аль болох удаан өмчлөх вэ гэсэн эргэцүүлэл болоод төгсчээ

Бичсэн: gvn Ангилал: Зурвас бодол
 Энэ насандаа жаргахгүй бол ирэх насандаа шамбалын оронд төрж үхэлгүй мөнх үүрд жаргана. 1921 оноос өмнө монголд дэлгэрээд байсан бурхны шашин ийм л зүйлийг номолж байсан. Гэхдээ ирэх төрөлдөө жаргахын тулд буян үйлдэж, бурхны номонд сүсэглэх ёстой. Буян гэдэг нь лам нарыг тэжээх, сүм хийд бариулах мөнгө, хандиваар хэмжигдэнэ. Гуутай бурханд духаа зулгартал мөргөхийг хэлнэ.

Гэтэл гэнэт ийм бодол зурсхийлээ. Ирээдүйн жаргалын төлөө одоо байгаагаа золиослох хэрэгтэй гэсэн бидний ихэнхийн амьдралд мөрдөгддөг зарчим энэ насандаа жаргахгүй бол ирэх насандаа шамбалын оронд очиж төрнө гэснээс ялгаа ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - Бичлэг

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
 Яруу найраг бол миний хувьд өөртөө нээсэн хамгийн гайхамшигт ертөнц. Миний хамгийн ихээр эрхэмлэдэг, хүндэлдэг, дотор нь байхад аз жаргалыг мэдэрдэг тийм ертөнц. Тиймээс тэр ертөнцийг бүрдүүлэгч яруу найраг гэсэн нэрэн доор өөрийнхөө толгой холбосон болхи үгсийг оруулж зүрхэлсэнгүй ээ. Тиймээс ч өөрийнхөө бичсэн зүйлсийг бичлэг гэж нэрлэхээр шийдсэн юм. Ердөө л миний доторх ертөнцийн болхидуухан илэрхийлэл гэх үү дээ. Гэхдээ л миний нэг хэсэг болохоор блогтоо оруулахаар шийдлээ.
Peter Callasen

Зүсний минь цаана нуугдах

Гэрэлт төрхийг

Анзаараагүй болохоор

Зүрхний минь гүнд цохилох

Их хүслий...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - ХУУЧИН САНДАЛ

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
  Клод МонеХуучирч гандсан явган сандал

Хуурамч хайр, хоосон үнсэлтэд залхсан бүсгүй мэт

Намрын цэцэрлэгт уйтгарлана.

Хөлөөр нь хөглөрөх сүүлчийн навчис

Нулимс адил салхинд хийснэ...

Хэзээ, хаана, хэдүйд би

Хэний төлөө

Хуучирч гандсан явган сандал шиг

Гуниглан чичирч явлаа?

Сэтгэлийн минь гүнд тийм нэгэн дурсамж үлджээ

Сэршгүй бөх нойрондоо дурсамж минь автжээ.

Залуу нас минь тэр дурсамжийн цаана

Замд гарч үзээгүй мөрөөдөгч адил,

Зандалчинд хөөгдсөн ишиг адил хоцорчээ...

                                                                                          Ц. Буянзаяа 2002.4.4

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - Шүлгүүд Г.АЮУРЗАНА

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
 Зохиолч Г. Аюурзана бол номнуудаараа миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн гэж хэлж болно. Миний олон бодлууд аюур ахын зохиол, шүлгэн дотор амилчихаад явж байхыг хараад яагаад ч юм би Аюур ахыг аль дээрээс л таньдаг байсан юм шиг санагддаг. Блогтоо аюур ахын доорх шүлгүүдийг толилуулж байна. Өөрийнхөө "хамгийн" дуртай шүлгүүдээ жаахан нөөж байгаад дараа оруулнаа.

УЛААН НАВЧ

Миний тасдсан, миний мартсан

Улаан навчны төлөө

Энэ цэцгийг тасалья.

Үе үехэн санагддаг

Тэр эмзэгхэн навчнаас

Үнэртэж байсан хайрыг гишгэснийхээ төлөө

Энэ цэцгийг тасалья.

Тасарсан цэцгийг залуугийн алдаа гэж нэ...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - Шөнө дунд цас орж байна Л.ӨЛЗИЙТӨГС

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
 Би Л.Өлзийтөгс эгчийн тухай өчнөөн юм бичмээр байна, гэхдээ Өлзий эгч яруу найрагтаа л өөрийгөө хангалттай илэрхийлдэг. Өлзий эгчийн шүлгийг өнгөөр дүрсэл гэвэл надад яагаад ч юм цасны өнгө хамгийг тохирох юм шиг санагддаг. Цасыг бүхэлд нь харахад хичнээн цагаан, хиргүн тунгалаг билээ, харин ойртоод сайн ажиглавал тэр цагаан цасан дунд жижигхэн хар тоосонцрууд байхыг анзаарна. Тэр бол ганцаардал, уйтгар, гуниг,  мухардал, өөртөө итгэл алдрах гэсэн бидний мэдрэмжийн хар бараан хэсэгт хамаатай зүйлс. Гэвч тэр бүхэн цасан дунд байгаа болохоор цаана л гэгээн, бас цагаан байдаг. Өлзий эгчийн шүлгэ...
Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - СЭТГЭЛ ХУВААГДАХ ӨВЧИН (multiple personality disorder)

Бичсэн: gvn Ангилал: Илэрхийлэл
Нэг ийм хачин сэтгэцийн өвчин байх юм. Их сонирхол хөдөлдөг юм. Яг үнэндээ бид амьдрал дээр өөрсдөө хичнээн ч дүрд хувирах шаардлагатай болдог билээ дээ. 
СЭТГЭЛ ХУВААГДАХ ӨВЧИН

Dissociative Identity Disorder, multiple personality disorder, Minds in many pieces [1]

Сэтгэл хуваагдах өвчнийг Америкийн сэтгэл судлалын холбооноос дараахь байдлаар албан ёсоор тодорхойлсон байдаг: Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь  хүн сэтгэцийн хувьд бие биенээсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг  хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан...

Сэтгэгдлүүд (20) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-02 - Юу ч гэхүү

Бичсэн: director Ангилал: Бодрол
     Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын.  Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч  цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх  зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан  өгсөн шигээ буц...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-01 - Human Tetris

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 74 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн