БИ ХАНГАЛТТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
Хүний гоо үзэсгэлэн гэж юу вэ? Ямар ч байсан хүн бүр гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо сайхан гэж хоёр өөр зүйл байна гэдгийг ойлгодог.
Хүний гадаад гоо үзэсгэлэнг танихад нэг их цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагагүй, хамгийн амархнаар ердөө харах төдийд таньж, хүртэж, баясаж болно. Гадаад гоо үзэсгэлэн ихэнхдээ заяамал, түүнийг бий болгоход хүнээс нэг их хүчин чармайлт шаарддаггүй. Мөн амархан танигддаг сайн талтай ч тэр хэрээр амархан үгүй болж хувирдаг сул талтай.
Таньхад амар байдаг болохоор хамгийн түрүүнд бид хүмүүсийн гадаад гоо үзэсгэлэн дээр тулгуурлаж дүг...