Юу гэж бичихээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан нэг хүнд дурлаад, тэр дурлалаас доор байгаа ийм хэдэн мөртүүд л үлдэж дээ. Гэхдээ тэр хүн биш, би л өөрийгөө зовоосон.
О.М-д
Чи, нүдэнд минь бүрхчихээд урсаж амжаагүй нулимс
Чи, дотор минь сэрчигнээд л байдаг навчсын чимээ
Чи, буланд шигдээд чимээгүй гунигладгын шалтгаан
Чи, уншаад л байвч хуудас нь барагддаггүй тийм нэгэн ном
Чи, одоогоос өнгөрсөнлүү намайг булааж оддог шидтэн
Чи, зүрхэнд сэмээрхэн шургалчихаад
зүүдийг эзэгнэгч дураараа зочин
Чи,.....
Гэрэлд нь инээд цалгиулан гүйж болдог ч
Дусалд нь уйтгарлан доошоо б...