АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-10-30 - Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л



Блогоо хаав. Буцаагаад нээв. Өөрөө өөрөөсөө өөрийгөө нуух гэсэн оролдлого амжилтгүй болов. Он цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 1345 хоног энэ орон зайд амьдарчихаж. Гэнэн бодлууд, гоёхон мөрөөдлүүд, итгэл, хайр, инээд хөөр, уй гашуу, уйтгар гуниг, нулимс бас... Олон олон дурсамжууд энэ л талбарт бичигдэн үлдэж... Блог, блог , блог... Яах гэж бичдэг тухай Захирал тун сайхан хүүрнэн өгүүлсэн байна лээ. Эргээд бодлоо. Би яагаад блогоо хаасын бол, яагаад өмнө нь бичээд байсын бол, бичихгүй болохоор яагаад байгаан бол гээд л...
Өчигдөр, уржигдар мессэнжэрээр, мессэжээр, утсаар "Яагаад блогоо хаасын...
Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-29 - Яах гэж блог бичдэг юм бэ

Бичсэн: director Ангилал: Бодрол
     Яах гэж?
-Стрээсээ тайлах гэж
-Бодол саналаа хуваалцах гэж
-Найз нөхөдтэй болох гэж
-Мэдээ мэдээлэл түгээх гэж
-Өөрийн сонирхлоо хөгжүүлэх гэж
-Зах зээлд ашиглах гэж// зар сурталчилгааны маягаар
-Хэн нэгэнд тус дэм болох үүднээс
-Хэн нэгний чихийг хонхдох гэж// нийгэм дэх үйл явдал
 гэх мэтчилэн хүн бүр яг яах гэж блог хөтөлдийн гэхэд янз бүр л хариулна. Эцсийн дүндээ нэг нэгнээ танихгүй ч гэсэн, зүс царайгаа мэдэлцээгүй ч гэсэн блог гэдэг зүйлийн цаанаас хаалт боолт, шүүлтүүргүйгээр харилцан хүүрнэлдэж, зөвшилцөн ойлголцож, бие биенийгээ эчнээ таньж эхэлдэг.  Өөр өөрийн зорилготойгоор блог нээдэ...
Сэтгэгдлүүд (38) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-28 - Блог минь баяртай...

Бичсэн: gereltuya
Блог минь баяртай...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-27 - Сонин л юм, хачин л юм

Бичсэн: director Ангилал: Funny
Дээхнэ ''Хорвоогийн сонин хачин'' гээд нэг үнэн худлаа нь мэдэгдэхгүй гаж донтой сонин гардаг байсандаа, та нөхөд санажийнуу гүй юу. Тэгсэн одоо нетээр бас үнэн ч юм шиг худлаа ч юм шиг, айлгаад ч байгаам шиг ичээгээд ч байгаам шиг, сүрдүүлээд ч байгаам шиг сүхдээд ч байгаам шиг тоо ''мэдээнүүд'' байнаа байна. Жишээ нь ингэжийн шд, аан гээд уун гээ, тэр тоо баримтыг нь би дор дор задлан шинжлэх гэж үзлээ

Хvний зvрх жилд 36.800.000 удаа цохилдог
// аймар элэгддэг байх нь ээ, кофе уухаа больноо. хүнд дурлаад байвал удкуу талийгаач болохым б...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-27 - Ертөнцөд сайхан зүйлс хавьгүй их

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
...Үлэмжийн гоо сайхны өмнө
Үлэмжийн гоо байхыг хүснэм
Харанхуй чанад дахь гүн гэгээ
Хачин намуун гэрэлтэхийг хүснэм
                                   Л.ӨЛЗИЙТӨГС 

Бага байхад харанхуйд ганцаараа сэрээд учиргүй айдаг байж билээ. Тэгмэгц нөгөө өрөөнд хүмүүс точигнож байх чимээг сонсмогц тайвширчихна. Босоод нүдээ нухалсаар ээж дээрээ, эсвэл өвөө дээрээ очиход “охин минь сэрчихлээ” гэсээр хошуу цорвойлгон угтана гэдгийг мэдэх болохоор л тэр. Балчир ухаандаа хэзээ ч ганцаараа харанхуйд сэрэхгүй юм шиг бодож явлаа.  Үргэлж л хананы цаадхан талд хайртай хүмүүс минь хүлээж байх юм шиг санадаг байж.

Өсвөр...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-27 - Ганцаардахын учир

Бичсэн: gvn Ангилал: Илэрхийлэл
ГАНЦААРДАХЫН УЧИР
Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв, хол явахыг хүсвэл ханьтай яв гэсэн зүйр үгийг саяхан олж сонслоо. Тиймээ амьдрал хэмээх холын аянд ядрахад түших ханьтай байх сайхан. Хэцүү үеүдэд ганцаардан шаналахад тайтгаруулах хэн нэгэн хажууд байх сайхан. Хүн төрснөөсөө эхлээд л хүмүүсийн хүрээлэлд орж гэр бүлийнхээ гишүүдтэйгээ арай томроод ангийхаа хүүхдүүдтэй, за тэгээд ажлыхантайгаа гэхчлэнгээр зохицож амьдрах шаардлагатай тулдаг. Хүмүүстэй хэр сайн зохицож, нийцэж чадсан нь амжилтанд хүрдэг болсон цаг. Магадгүй хамтын хүчээр бэрхшээл, саадыг даван туулахад амар байдаг байх. Ажилд ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-27 - Уйтгартай ч байна, гунигтай ч байна

Бичсэн: gvn Ангилал: Зурвас бодол
Энэ гарчиг бол миний дуртай нэгэн шүлгийн мөр л дөө. Уйтгарлах, ганцаардахаараа энэ шүлгийн нэрнээс ишлэх дуртай. Ойрд ханиад хүрч өвдөөд, ямар ч бүтээмжгүй царайлчихаад, юу ч хийсэн нэг л сулбайсан юм байгаа болохоор урамгүй байна оо. Тэгээд өдөр болгоны амьдрал яг л нэгэн хэвийн, оройд ажилаасаа ядарчихсан ирнэ, хэдэн номруугаа ширтэж ширтэж, сүүлдээ бүр уншихаас ч залхуу хүрээд ойрд ганц ном ч сөхөж харсангүй. Би хэзээ ном уншихаас залхдаг болоо вэ? Хар багаас маань үргэлж надтай хамт байсан хамгийн үнэнч нөхрөөсөө ингэж урвах гэж? Өөрийгөө ажиглаад л байхаар "би хэзээ ийм болсон юм бол" гэ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-25 - Canon 1D Mark IV Видео үзүүлэлт

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-24 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж үлддэг болхоор тэр. Гүний ус нь элс шороонд, чулуун давхарагт шүүгдэж, маш цэвэр болдгоороо давуу талтай болхоор тэр.
Гүний цэвэр усны асар том нуурыг Австрийн Форарлбергын нутагт  30 жилийн өмнө олж, усыг одоо RAUCH GmBH олборлож, хажуу Европын орнуудаас гадна олон гадаад оронруу экспортлодог. Redbull, Nativa гэх мэт бүтээгдэхүүнээрээ алдартай.
Муж нут...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-21 - Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг


Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай

Хар, цагаан баяр, гунигийг би чамаас авахдаа л авна

Шатрыг өрөг дээрх жаахан хүү шиг харагдлаа ч

Шийтгэл, шагнал, алдаа оноог чинь үүрэхдээ л үүрнэ

Би

Амьдралын жүжгийн гол биш туслах дүр

Ад зэтгэр, бурхан буддад харагддаггүй өчүүхэн хорхой

Намайг энд байгаагийн төлөө хэн ч баярлаагүй

Намайг эндээс явлаа гээд хэн ч бас гунихгүй

Гэхдээ

Өвгөн улиас газраас бат зууран шуурганд тэсдгийг санаарай

Өнөөдөрийнхөөр бүх зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг бодоорой

Би чиний өгсөн болгоныг өөрийнхөөрөө үүрнэ

Битгий тохуурх, хараал идсэн амьдрал...
...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 71 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн