АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-11-05 - ӨНӨ МӨНХ ОРОН

Бичсэн: gvn Ангилал: Эсэн бус
Энэ  дууг саяхан олж сонслоо. Яруу найрагч Л.Өлзийтөгс үгийг нь зохиож, Шарав гуай ая хийсэн байна. Үг, ая хоёр үнэхээр сайхан зохицжээ. Энэ дууг сонсож байгаад гэнэт эх орны тухай бодолд автлаа. Үнэнийг хэлэхэд би эх орныхоо төлөө амьдарч үхнэ гэж сүржигнэдэг хүн яавч биш, гэхдээ л би эх орондоо хайртай. Миний хайртай гэх бүх зүйлс, бас би өөрөө энэ газар нутаг дээр төрж өссөн болохоор, миний үнэ цэнэтэй дурсамж, надтай холбоотой бүхэн эх оронтой маань холбоотой. Тэгэхээр эх орондоо хайртай ч байхаас аргагүй юм даа. Тэр байтугай шороотой Улаанбаатартаа хүртэл хайртай байхад чинь. ккк.
...Цээжн...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-05 - Компьютерийн сүлжээ гэж юу вэ

Бичсэн: director Ангилал: Мэдлэгт нэмэр
 
        Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны компьютеруудыг

хооронд нь холбох холболтын систем юм. Холболтын төрлөөр нь
* fiber optic //шилэн кабель
* Ethernet //кабелийн физик холболт
* wireless //утасгүй
* DSL //телефон утасны шугамаар, цахилгааны шугамаар холбогддог гэж ангилна.

Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах хэсгүүдэд хуваана:

a. PAN (Personal Area Network)

PAN (хувь хүний сүлжээ) гэдэг нь хүний эргэн тойронд бага зайд үүсэх сүлжээг хэлнэ. Энэ сүлжээнд компьютерт холбосон утас, принтер, факс болон USB, IrDA, Bluetooth-ээр холбогддог төхөөрөмжүүд орно.

b. L...

Сэтгэгдлүүд (47) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-04 -

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч
Байн байн хөөрхөн аниа нар хажугаар өнгөрдийн... Олон олон дүр зураг нүдний өмнө өнгөрнө, гуйвалзах хаа гуя хархаар. Гэвч.
Ярианы сэдэв бол шал өөр. Гэрэл зураг гэдэг, тэр бодлуудыг дахин сэргээдэг увидастай- мэдээж гоо зүйн талаас. Журмын нөхөд надад байн байн шинэ гэрэл зураг явуулдын, тэдний дундаас Саша Пийтшманн нүдэнд туслаа. Зургын чанар, зураг авалтын шийдэл бүгд- үсийг арзайлгадаг, таазаар алхуулдаг хүн байна.
Бүр тийм лаг.





















...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-04 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: "Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!" гэж хашгичих юм.
Зодооныг амтархан үзэж байснаа, эртний нэгэн найзтайгаа ярьсан яриагаа санав. Бид бүгд (бүгд биш ч байж болох юм) төрийн аппарат нөсөр байх тусам, хариуцлага буурдгыг мэднэ.  
Төрийн албан хаагч хийсэн үйлийхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага ноогдуулхын тулд ямар нэгэн томоос том, гайхамшигтайгаас гайхамшигт юм болох ёстой.

Оросд алба хаасан нэг сайн эр бий. Одоо Европудаар тэнээд, хамраа ухаад явж байгаа байх. Тэр надад сургамжтай, их хөөр...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-03 - ТӨСӨӨЛЛИЙН ӨРӨӨНД-Л.ӨЛЗИЙТӨГС

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Төсөөллийн өрөөнд" гэсэн нэртэй шүлгийн шинэ ном хэвлэгдэн гарчээ. Ойрд Өлзий эгчийнхээ номыг их хүлээсэн юм сан, ашгүй ингэж нэг шүлгийн түүврээ хэвлүүлдэг байжээ. Тэгээд таалагдсан нэг шүлгээ оруулахаар шийдлээ. Гэхдээ хамгийн таалагдсан шүлгээ яагад ч юм оруулмааргүй байна, өөртөө үлдээмээр байна. Гэхдээ энэ шүлэг бас их гоё.

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

Хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

Түгшүүртэй,

Нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

Хайрлана гэдэг бол

Хайч аваад нүдээ сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атл...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-03 - ЖИЗЕЛЬ БАЛЛЕТ

Бичсэн: gvn Ангилал: Урлаг
11 сарын 1-нд Дуурийн театрт Жизель баллет үзэж яваад Хүү-тэй тааралдсан. Би тэр өдөр бие өвдөөд баларсан боловч ямар ч байсан балетаа үзсэн шүү. Надад их таалагдсан. Өмнө нь үзье гэж өчнөөн бодож байж үзсэн болоод ч тэр үү, маш сайхан байсан. Олон цагаан хувцастай охидуудын намилзсан хөдөлгөөн, уянгалаг, сүрлэг хөгжим нэгдээд үнэхээр үзэсгэлэнтэй орчин бүрдэж байсан. Тэгтэл хүмүүс хажууд балетын цомнолын талаар баахан худлаа юм яриад байх юм. Тэгэхээр нь энэ балетын талаар жаахан юм блогтоо оруулахаар шийдлээ. Хүлээн авна уу.

ЖИЗЕЛЬ БАЛЕТ

2 бүлэгт

Дүрүүд:

Жизель-тариачин бүсгүй

Албер...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-30 - Avatar-ын зураг авалтын камер

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-30 - Зүүд, тэр залуу, итгэл...

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Зүүд...

Хар талд улаан бороо орж

Хаа нэгтээгээс сүнснүүд намайг дуудна

Тэнд би жинхэнээсээ дурлана

Тэвэрт минь харин үхдэл хэвтэнэ



Өглөө...

Бүүдийсэн тэнгэрт нар мандаж

Би амьд гэдгээ мэдрэнэ

Яг энд би жинхэнээсээ дурлана

Ягаахан уруул, бүлээхэн гарыг атгахыг хүснэ

Өдөр...

Хүмүүс өдрийн хоолоо идэж

Хөшигний цаана амьдрал хуучнаараа үргэлжилнэ

Би хэн нэгнийг сэтгэлээсээ эрнэ

Бие, сэтгэл, өөрийгөө бүхэлд нь тушаахаар яарна

Үдэш...

Гэрийн зүг ганцаар гуниглангуй алхана

Гэрэлт нар дахиад мандахгүй мэт жаргана

Яг ард минь танил хөлийн чимээ гарна

Янагхан минь би ирлээ гэж хэлнэ


Шөнө...

Би чамайг өдөржин хүлээсэн ...

Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-30 - Гэрлийн хүч

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч
Хэдхэн хоногын өмнө нутгын иргэдийн дунд тогтмол явагддаг Flohmarkt гэгч марзан зүйл харлаа. Герман Австриудаар (оршин суудаг залуучууд сайн мэддэг байх) байн байн явагддаг- махчлан орчуулбал "Бөөсний зах", харин монголчилбол байдаг л энгийн зах юм.
Гэвч хүмүүс нь бараа таваараа Хятадаас авчирч зархын оронд, хэрэггүй болсон эд болгоноо хаяхын оронд зардаг юм. Eвропчуудын сэтгэлгээний нэг онцлого. Xаяхын оронд, эсвэл шинээр худалдахын оронд байгаа юмаа ашиглья гэсэн хандлага юм.
Зарагдах зүйлийн дунд малын хонх, усны сав, эртний индүү, хуучирсан дугуй, модон эдлэл, хувцас хунар, гутал, 1-р ба 2...
Шууд холбоос

. 2009-10-30 - Нэгээд насны ойн баяр

Бичсэн: director Ангилал: love or..
Өнөөдөр миний төрсөн өдрөө
Үеийн блогууд минь манайд цугларлаа
Өнөөдөр би мэндэлсэн өдрөө
Үеийн андууд минь манайд бөөгнөрлөө.. Дадара- да-да-да да, дм-др-им дин-дин-дин
Блог минь амьтайсан бол ингэж дуулах байсан байх дөө.
Зарим хүмүүс блогийн ой гэнгүүтээ блогоо биш өөрийгөө баярлуулчихдагийн байлээ. Би тэгэхгүй ээ, блог минь чамтайгаа бялуу хуваагаад, хундага тулганаа за. А бас нээрээ миний дүүгийн төрсөн өдөр нь шүү дээ, хараал ид гэж.
Өнөөдөр ч давхцалдаантай өдөр байна даа, яана л даа. би ч тэгээд баяр ёслол болохоор хөөрсөндөө гар дээрээ суниагаад, төмс арилгаад унадаг хог байгаан. Бие...
Сэтгэгдлүүд (26) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 70 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн