. 2013-02-17 - Сарын ажил
|
Нэг мэдэхэд сар өнгөрчхөж. Цаг хугацаа яасан ч түргэн урсдаг юм. Аймшигтай, үс арзаймаар. Сарын өмнөх гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөгөө хартал, 50/50-тай л явж байх юм. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ур чадвараа хараад инээмээр ч юм шиг, ур хүрмээр ч юм шиг. Нарийн бичигчтэй болох юмсан.
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-02-15 - Австрийн тухай богинохон
|
Саяхан усны хувьчлал гэж нэг том юм болов, Австри улсад. Хүмүүс гайхна байх, усыг яаж хувьчилдаг юм гэж. Тэр бол бодсоноос их амархан. Баяр болохоос өмнөхөн сэмээрхэн нэг хууль батлуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт татан анхаарлыг сарниулах мэт, арга мундах биш.
Энэ удаад бүтэлгүй байсан л даа, ойлгомжтой. Австричууд биднийг бодвол байгаа юмандаа эзэн шиг эзэн байгаад сурчихсан, зовлон жаргал амсчихсан ард түмэн. ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-02-03 - Джанго киног үзэв
|
Сэтгэгдэл маш өндөр үлдэв. Киноны өггүүлж буй цаадах утгыг нь ойлгоход, АНУ болон 19-р зууны дэлхийн түүхийн өргөн түүхэн мэдлэг хэрэгтэй болохоор, тайлбар маягийн юм бичмээр санагдав. Надад тэр мэдлэг нь нуулгүй хэлэхэд байгаа. Гэвч тэрийгээ дараа нь тухтайхан шиг бичье. Зарим хүмүүс Тарантиногийн киног хэт урт болсон гэж байхын. Надад лав тэгж санагдаагүй- харин ч эсрэгээрээ. Хэтэрхий богино санагдсан. Мань найруулагч "Ingloriuos Basterds" киноныхоо алдааг сайтар засаж байгаа нь сайн хэрэг.
Хэд хэдэн но байна. Нөхөр Тарантино үргэлж өөрийн кинондоо нэгэн дүр тоглож, баахан мазардаг. Гэвч энэ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-01-31 - H.265
. 2013-01-22 - Starcraft 2: Heart of the Swarm
. 2013-01-22 - "Apokalypse Now! Redux" уск
|
Хүн бол муу ёртой араатан. Түүний муу ёртой сөнөөгч чадавхыг чиглүүлэн зохион байгуулах хэрэгтэй. Жозеф Конрадын захианаас, 1899 он Аль эрт дээр үеэс энэ киноны тухай бичих юмсан гэж бодож билээ. Нэрээсээ эхсүүлэн, тун амаргүй кино. Нэгт, нэр нь л гэхэд тун амаргүй. Apocalypse гэдэг үг нь ертөнцийн сөнөл, төгсгөл, бурхны шийтгэл хэмээн орчуулагддаг. Харин "Now!" гэдэг нь нэмэлт нь: Одоохон, нэн даруй, алив гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн төгсгөлийг одоохон, нэн даруй болох ёстойг зөгнөн шаардсан нэр гэж ойлгож болно. Харин монголчлохоор, "Eртөнцийн төгсгөлийг аль!" гэх юм уу? Чихэ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-01-17 - GoPro 3 Black Edition-ы тухай
|
GoPro3 Black Edition-ыг хэд хоногийн өмнө сонжив. Black гэдэг нэрээс өөр сүрхий их өөрчлөлт болон Мэдээж хэрэг, GoPro бол өөрийн сул болон давуу талуудтай бүтээгдэхүүн. Хагас мэргэжлийн талбар дээр бол давгүй, гэвч өндөр шаардлага бол хангаж чадахгүй. Давуу талууд: Авсаархан, жижигхэн, хөнгөн. Ашиглахад маш амархан: 2-хон товчлууртай, бас өөрийн программ хангамжтай. Уг программ хангамжид framerate-ээ өөрөө тохируулж болох бөгөөд, тэнэг хүн ч учраа олоод, framerate-ээ сонгоод залчих боломжтой. Дутагдал: Солигддоггүй дуран. Өдрийн (нарны) гэрэлд л сайн зураг гаргана, аппаратын ISO аль эс...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-01-16 - "Улаан октябрь"-ийн тухай
|
Шинэ үеийн тагнуулын сүлжээ ба кибер довтолгооны арга барил. Линкээр ороод, Зүүн дээд талд нь хэлээ сонгож болно- герман, англи, параанц.
Довтолгоонд өртсөн байгууллагууд:Төрийн байгууллагуудДипломат харилцааны байгууллагууд / мэдээллийн албаСудалгааны хүрээлэнгүүдХудалдааны байгууллагуудЦөмийн ба энергийн судалгааны байгууллагуудГазрын тос ба газрын хийн компаниудСансар нислэгийн төвүүдЗэвсэгт хүчний байгууллагууд ба батлан хамгаалах албадуудтай хамтран ажилладаг зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Эндээс...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-01-13 - "Шал" киноны тухай
|
Ермек Түрсүновын хоёр дахь уран бүтээлийг нь хэд хоногийн өмнө сонжив. "Шал" нэртэй бүтээлдээ найруулагч хүн амьтнаас зайдуу оршдог тосгоны өвгөн, ач хүү, ач хүүгийнх нь ээжийнх нь амьдралыг харуулна. Киноны өрнөл эхэндээ жаахан хуурайдуу, удаан өрнөх боловч, киноны дундад үйл явдал өрнөн, өвгөн ба зэрлэг байгаль буюу тал нутаг хоёрын тэмцлийг харуулдаг.
Ер нь юманд дэс дараа гэж сайхан. Түрсүновын анхны бүтээл болох "Бэр" киног гарсны дараахан найруулагч "шинэ Имамура" хэмээн өргөмжлөгдөж, найруулагчийн хувьд их ирээдүйтэйгээ харуулан баталсан. Гэтэл нэг мэдсэн чинь, хоёр дахь бүтээл нь бэлэн...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-01-06 - Цензурын тухай No. II
|
███ █████ █████ ███████████ Алтанхуяг ██████ █ ████ ██████████ УИХ ██████ ████ █████████ ████████ давхар стандарт ███████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ █ алт ███ ███ ██████ ████████ █████ █████ ████ ██ █████████ █████ ██████ ███ Элбэгдорж █████ ███████████ ██ Айвенхоу Майнз ████ █ ████ ██████████ ██████ █ дэмийрэв. ███ █████████ ███████████████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ ████ ███ ██████ ████████ █████ █████ ███████ █████████ █████ ██████ ███ тархины суулгалт өвчин.
██████ Оюу Толгой ███ █████ Рио Тинто ██████████ █ цөөнхийн ашиг сонирхол ██...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|