АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2010-02-22 - QUOTES by Richard Bach

Бичсэн: gvn Ангилал: Афоризм
Цахлан Жонатан Ливингстон гэсэн номыг уншсаны дараа энэ эрхэм миний дуртай зохиолчдын тоонд зүй ёсоор багтсан юм. "Биелүүлэх хүч заяагаагүй тийм болж бүтэшгүй хүсэл хэзээ ч зүрхэнд чинь төрөхгүй, хүсэлээ биелүүлэхийн тул гагцхүү хөдөлмөрлөх л хэрэгтэй" гэсэн миний хамгийн дуртай афоризмыг Illusion буюу хуурмаг үзэгдэл зохиолдоо оруулсан байдаг. Үнэхээр хүний сайн сайхан, хүч чадалд итгэдэг, түүнийг зохиол бүтээлдээ харуулахыг эрмэлздэг гайхалтай хүн. Тэр хүний зохиолоос түүж авсан цөөхөн quote-уудыг блогтоо орчуулан оруулахаар шийдлээ. Хүлээн авна уу.

Richard Bach

If you love someone, set...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-22 - КРЫМИЙН ГҮҮР \Г. Аюурзана\

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Яруу найрагч Г. Аюурзанын шүлэгнүүдийн ихэнх нь намайг соронз шиг л өөртөө татдаг, ихэнх шүлгүүдээс нь яагаад ч юм би өөрийгөө олж харж, мэдрэх шиг болдог. Бас харамсал, уйтгар, аливаа зүйл түр зуурынх гэдгийг сануулаад байх шиг, уншихад хэзээ ч уйдамгүй амттай илэрхийлэл, зүйрлэлүүд, аливааг нэг л өөрөөр харсан өвөрмөц тэгсэн хэрнээ голчтой энэ хүний ертөнц надад сэлээд барамгүй далай, уншаад уйдамгүй ном шиг л санагддаг. Миний төлөвшил, намайг бий болоход хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолч гэж хамгийн түрүүнд нэрлэгдэхээр тийм л хүн. Энд оруулах гэж буй шүлгийг нь анх уншаад л цээжээ хөнгөртө...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-22 - Өвгөн дэнлүүний доор, хуучин сандал дээр Л. Өлзийтөгс

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг

Өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг орууллаа. Ойрд яагаад ч юм шүлэг уншихгүй бол байж сууж чадахаа байтлаа давчдаж байна. Тэгээд хамгийн их тайвшрал,  аз жаргал, санаа алдалт бэлэглэдэг шүлэгээ блогтоо оруулья гэж шийдлээ. Шөнө дунд цас орж байна болон энэ шүлэг хоёр яруу найрагч Л. Өлзийтөгсийн хамгийн гайхалтай бүтээлүүд гэж бид боддог юм. Хичнээн сайхан. Санаа алдмаар...

Өвгөн дэнлүүний доор, хуучин сандал дээр

1.

Манант хотын хаа ч юм, нэг л гудамжинд

Маргаашийн тухай бодлогоширсон өвгөн дэнлүү бөхийгөөд,

Тэр дэнлүүний гэрэлд ургадаг моддоос

Тэмүүлэн ниссэн навчсын хойноос гуниглан...

2.

Хачин уйтга...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 4

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Mark Rothko

Ихэнх кинон дээр аливаа асуудал шийдвэрлэгдээд дуусдаг. Ээж охин хоёрын зөрөлдөөн ч юмуу эсвэл найзууд, эсвэл гэр бүлийн хос, ер нь ямар ч хүмүүс бай хэзээ нэгэн цагт зөрөлддөг, бие биенээ үзэн ядах үе ч гардаг. Гэхдээ энэ бүхэн кинон дээр үргэлж эвлэрснээр, эсвэл салснаар гээд ямар ч байлаа гэсэн шийдвэрлэгдээд дуусдаг. Тэр өөрт олддог нэлээдгүй олон цагаа зурагтны өмнө өнгөрөөдөг тул кинон дээр бие биен лүүгээ хашгичиж байсан хүмүүс тэврэлдээд дуусахыг олонтоо харсан. Энэ хоёр хүний маргалдаан, бие биенээ үл ойлголцсон байдал нь ингээд л дуусаж байна даа гэж боддог байлаа. Х...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 3

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Mark Rothko

Тэр дандаа л мухардалд ордог байв. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээн дунд цаг хугацааг барна гэдэг ямар хэцүүг тэр л хамгийн ихээр мэднэ.. Гэвч хамгийн гол нь тэр гаргасан шийдвэртээ үнэнчээр зогсож биелүүлж чаддаггүй байв. Тийм болохоор сонголт хийх гэж тэгтлээ бодох хэрэгтэй гэж үү. Заавал шийдвэрт хүрэх гэж хичээх хэрэгтэй гэж үү гэж бодно.

Тэр ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө энэ талаараа заавал дотныхоо хүмүүстээ ярилцаж саналыг нь сонсдог байв. Энэ зуршил нь нэг талаар өөрийнхөө амьдралыг хүнээр заалгаж байгаа юм шиг санагддаг ч  бусдын санаа бодлыг сонсоод тэдний зөв...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 2

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
Salvadori Dali

Нэг удаа тэр санаандгүй найзтайгаа ярьж байгаад сальвадор далигийн “” гэсэн зургийг үзүүлтэл ямар  утгагүй юм бэ тэнгэр дээр сарнай хөвж явахдаа яахав дээ . Тэгээд цаашаа энэ зураач нь эхлээд зүгээр л тэнгэр зурчихаад дараа нь өвөрмөц болгох гээд бодож бодож сарнай нэмчихсэн л байна гэж хэлсэн сэн. Найз нь урлаг, утга зохиол, зураг гэсэн хүний сэтгэлгээний хийсвэр бүтээлийг ойлгож ташаал авах чадваргүй зүгээр л мөнгө олж түүгээрээ үнэтэй ресторанд хооллож, үнэтэй хувцас, үнэтэй машин, үнэтэй гар утас худалдан авч ер нь үнэтэй гэсэн бүгдээс таашаал хүртэж байдаг нэгэн. Тэр ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - БИ-МЭДРЭМЖ 1

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд
 Salvadori Dali

Т өөрт нь төрдөг тэр мэдрэмжээ үгээр илэрхийлж ерөөсөө чаддаггүй байв. Яагаад тэр мэдрэмж гэсний учир нь ойрын үед түүнд нөгөө мэдрэмж нь огт төрөхөө больжээ. Би яагаад заавал би байдаг билээ, эсвэл том болж нас нэмэхийн хэрээр түүний дотор өөр нэгэн ороод өөрийнх нь өмнөөс амьдрах юм шиг хачин мэдрэмж төрөх тоолонд тэрээр хөшиж орхидог байв. Гудамжинд явж байсан ч, хаана ч байсан тэр сонин бодол нь гэнэт мэдрэгдэнэ. Эсвэл өглөө дөнгөж нойрноосоо сэрэхэд огт өөр, шинэ хүн болоод нүдээ нээж буй юм шиг санагдана.Тэгмэгц л  би бол Тэгшээ гэдэг нэртэй. Би 23 настай. Өчигдөр би...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-03 - Амьдрал үргэлжилсээр

Бичсэн: director Ангилал: Бодрол
     Амьдрал үргэлж сайхнаараа
     Аясыг нь олоод алхааг нь тааруулаад эн тэр  гээд дуу байдаг шиг  амьдрал ч бас нэх хүүхэлдэйн кино шиг сайн сайхан байдаггүй гэдгийг одоо хүртэл ухаараагүй л явна. Яахуу дээ ухаан орсон цагаас эхлээл тэгнэ ингэнэ гээл мөрөөдөж эхэлснээс бус тийм юм болуул тэгнэ ийм юм болуул ингэнэ гэсэн эрсдлийн талаар А ч байхгүй амьтан.  Одоо тэгээд  эерэг тал нь биелээд эхэлхийн цагт сөрөг тал нь дагаж ирэх нь яалтайв. Орой гэр лүүгээ яардаг, өглөө ажил руугаа яардаг хүнийг хамгийн жаргалтай хүн гэж хаа нэгтэйгээс уншсийм байна. Тэр нь ч арай юу юм бэ, орчин үед  бол “Хэр...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-02 - LOVE

Бичсэн: gvn Ангилал: Зурвас бодол


LOVE хайрын тухай бяцхан эргэцүүлэл

Хосуудын нэг нь хайрлаад нөгөө нь хайрладаггүй бол нэгнийх нь хайр нөгөөдөө дарамт болж хувирдаг. Нэг нь хайрлаад л байвал намайг хариу хайрлана гэж найдан хүлээдэг, нөгөөх нь хайрлуулж байгаа хэрнээ хайрлахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж эхэлдэг. Гэтэл хайр бол хариу барих, талархах сэтгэлээс үүсдэггүй билээ. Эхний хайрлаж байгаа хүн ч өөрт нь хайргүйг мэдсээр байж хайрлаж байна, хайрыг сэтгэлдээ түлхэн хүлээж авахгүй байгаа нэгэн ч өөрийг нь хайрласны хариуд хайрлаж чадахгүй байна.

Гэхдээ магадгүй хайрын үндэс, сурвалж олон янз байж мэднэ. Талархах с...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-02-02 - 2 тэрбүм

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Аватар 2 тэрбүмын рекордыг давсан анхны кино боллоо.

$ 2 039 222 000


Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 61 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн