АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2010-03-23 - Predators Trailer

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө

Шууд холбоос

. 2010-03-19 - Гэрлээр наадав

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч





Иймэрхүү юм болов.

Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-12 - 3D Видеокамер хэрхэн ажилдаг тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Аватар кануг олон хүмүүс үзсэн байхаа. Үзсэн хүмүүсийн багавтар тоо нь хэрхэн хийгдсэн болоо гэж гайхсан байх. Харин гайхсан хүмүүсийн тооноос бүр бага хувь нь яаж хийснийг ухаад үзжээ. Наана цаанаас тагнуулын мэдээ гарагдаж эхлэв. Тиймээ, Камероны хайртай тоглоом нь. Ухаантай байх ийм л ашигтай байгаам даа. Жимми технологио зараад эхэллээ.

Бидёоноос хамаг юм ойлгомжтой болох болвуу?


...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-12 - Гоё үг

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Монгол хэлэнд сайхан, чихэнд чимэгтэй гоё үг зөндөө бий. Жишээ нь Авилга ба Ал гэж хоёр сайхан үг байна.
Авилга гэдэг нь эртний цагаас, төрийн төлөө амиа өргөсөн баатар эрчүүдийн, тэжээгчгүй үлдсэн ар гэр болон хүүхдүүдэд нь өгдөг тэтгэлэг юмсанж. Бүр чингэсийн цагаас ирсэн уламжлалын нэр томьёо юм байна? Бидний авилга гэж хэрэглээд байгаа үгийг хээл хахууль гэдэг юм байна.
Харин алны тухай бол бас нэг өөр. Би аланд дуртай л даа. Тэгээд тэр байх. Ал гэдэг нь цагаан, ариун, цэнгэг гэсэн утгатай юм байна- Ал цагаан дээл гэх мэт. Эсвэл Алангоо.
Тэгээд л энэ үгэнд дуртай байхаа.

Харин хараал урсга...
Сэтгэгдлүүд (36) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-11 - Зүүд

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Би шөнө дунд модны оройдээр сууж байх юм гэж зүүдэллээ.

Миний нүд хурц, амьсгаа зөөлөн, тайван байх гэнэ. Сүнгэнэх салхи, модны оройны шивнээг бүгдийг би яриа мэт сонсох юм гэнэ. Эргэн тойрон харанхуй байх юм. Гэвч тас харанхуй биш. Би үл ялгана, орой юу, шөнө үү? Мэдэхгүй. Нэгэн бөөрөнхий цагаан тойрог тэнгэр өөдөө харагдана, гэвч нар сар хоёрыг нь ялгаж үл мэднэ. Тэр нь ч сонин биш байх гэнэ.

Ой мод бараан хөх, цэнхэртэн харлан харагдаж, доор байгаа жижиг амьтад ягаан улаанаар цэлцэгнэж харагдаж байна. Хараагаа төлөврүүлхэд, тэр доор байгаа амьтад ойртон, алгандээр байгаа мэт харагдана. Зүрх ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-08 - Мартын 8

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Охидууддаа, бас бүх гого анианууддаа баярын мэнд хүргье!
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - Сэтгэлрүү шагайгч түүнд Г.АЮУЗРАНА

Бичсэн: gvn Ангилал: Яруу найраг
Сэтгэлрүү шагайгч түүнд гэсэн нэртэй зохиолч Аюурзанын шинэ шүлгийн түүвэр нэлээд хэдэн сарын өмнө хэвлэгдэн гарсан. Уншаад хэдэн шүлэг блогтоо оруулья гэж бодсон боловч номоо хүнд "алдаад" саяхан эргүүлж авсан тул одоо л тийм завдал гарч байна. Өөрт таалагдсан хэдэн шүлгээ доор сийрүүлье.

АМЬДАРЧ АМЖИХ
Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сарх...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - I am not a beautiful

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд

Намайг хамгаас үзэсгэлэнтэй гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг бүхнээс онцгой гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хааяа тэвчишгүй гуньдаг
Хаашаа ч юм нисэхийг хүсдэг
Хачин их тэмүүлэлтэй хэрнээ
Хаашаа ч явдаггүй
Харамсмаар тийм нэгэн гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Намайг
Хосгүй сайхан гартай
Хараад ханамгүй харцтай гэсэн
хэн нэг нь өнөөдөр
Харамгүй хэлсэн магтаал бүрт нь баярламаар байвч
Хэн гэдгээ би л мэдэх болохоор
Хөөрч даанч чадахгүй нь
Хөөрч чадахгүйдээ гуньж байна
Үнэндээ, өөртөө гологдох гэдэг хамгийн том гуниг
өнөөдөр миний хувьд
Харин маргааш...хэн мэдлээ....
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-05 - Зун хэзээ болох вэ?

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд


Зун хэзээ болох вэ?
Шивэрч буй борооны үзэсгэлэнд автаад
Тагтан дээрээ удаан зогсохсон
Цэлмэж буй тэнгэрийг ширтэн
Цээжээ хөнгөртөл санаа алдахсан
Зун хэзээ болох вэ?
Бариад авмаар бяцхан солонго татсаныг хараад
Яг л хааяа ном уншаад инээдэг шиг ээ
(шоочхон мушилзаж байгаа ч юм шиг )
тийм жаргалтайгаар инээхсэн
Зун хэзээ болох вэ?
Шив шинэ борооны анхилах үнэр цонх тогшоод
Тэвчээр алдран ажилаа хаяаад
Дэггүй жаал шиг гараад гүйхсэн өрөөнөөсөө
Зун хэзээ болох вэ?
Нээрээ, бороо хэзээ орох вэ?
Бурхан минь....
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-03-03 - Далавч нь гэмтсэн шувуу

Бичсэн: gvn Ангилал: Миний бичлэгүүд


Одоохондоо далавч нь гэмтсэн шувуу шиг болчихоод байгаа ийм нэгэн хүн дахиж тэнгэрт нисэх тухай одоохондоо төсөөлж ч чадахгүй байна.
Хэзээ ч намайг нисгэж хүчрэхгүй
Өрөвдмөөр бяцхан далавчаа хумиад
Өндийн босоод цааш алхая даа

гэсэн мөртийг хэзээ билээ бичиж билээ. Яагаад ч юм өөрийгөө далавчтай мэтээр, хэзээ нэгэн цагт бяцхан далавч минь өдөлж гүйцэхээр тэнгэрт нисч эрх дураараа дүүлнэ гэж боддог байлаа. Мэдээж энэ зүйрлэл л дээ. Ер нь хүн яагаад ч юм өөрийнх нь гүнд ямар нэгэн хүч ил гарахаа хүлээгээд нуугдаж байдаг гэдэгт итгэдэг, өөрийгөө онцгой гэдэгт итгэхийг хүсдэг байх. Би ч мөн ингэж итг...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 60 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн