АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2010-06-11 - Асуулт-хариулт

Бичсэн: AmonRa Ангилал: Асуулт-хариулт
-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн...

Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээ...
Сэтгэгдлүүд (33) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-11 - Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүйж гэнэ.

 

Удалгуй аймгийн төвийн оршин суугчдын сонирхосон чихэнд тодорхой мэдээлэл хүрэв: Хөе, нөгөөх Баянаагын, яагаав дунд хүү. Батаа билүү? Баян боло...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-09 - Саруул (Үргэлжлэл)

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв... Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг... Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэгтэй:
-Алив, хоёулаа гарья! гэж шивнэжээ. -Чимээгүй бай! Чи галзуу гэдгээ мэднэ биздээ? гээд гараас нь татав.
-Галзуу? гэж Саруул асуух гэтэл, эмэгтэй чимээ...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-09 - Байгалын гамшиг

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх өдөр бүр. Үүнээс их ч байж болно- олон түмнийг тайвшруулхын тулд бодит тоог дарагдуулж байж ч мэднэ.Тос нь зүгээр нэг дээшлэлгүй, устай холилдон далайн урс...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-08 - Япон хэлний тухай чатанд

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс
xxx: Any one's know what letter of japan character used in MHP2G?
hiragana
katakana
kanji
yyy: You mean the: Weird squiggly lines
Weird straight lines
Drawings of doom

ROFL гэдэг байхаа?
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-08 - Викингүүдийн тухай кино

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Викингүүдийн тухай кино харамсалтай нь, даанч их бага гардаг. Надад болохоор их сонирхолтой санагддаг- бидний адил их өвөрмөц соёл иргэншилтэй байсан ард түмэн. Далай тэнгисийн нүүдэлчид гэдэг утгаараа. Гэвч хэлсэнчлэн сайн кино маш, маш ховор гарна. 
Амьдрал хаяа нэг хойд Европын зүгээс сонсогдоно- тэнд Храфн Гуннлаугссон найруулагч байс хийгээд нэг солиотой кино таавчигддаг.
Иймэрхүү киног зөвхөн сэдвийг сонирходог, бас таашаадаг үзэгч л дийлнэ байх. Бусдад нээг их сонин байхгуй байх болов уу. Кинонууд нь тулалдааны тухай биш, бас дээрэм тонуулын тухай биш, эсвэл десантын үйл ажилгааны тухай...
Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-08 - Патрик Зюсскинд: “Гүн” богино өгүүлэг.

Бичсэн: AmonRa Ангилал: Орчуулга
Штутгарт хотын нэгэн залуухан зураач бүсгүйн анхны үзэсгэлэн дээр түүнийг дэмжихийг хүссэн  нэгэн шүүмжлэгч элдэв муу бодолгүйгээр:

-         Таны бүтээлүүд авъяас харагдаж байна, бас нүдэнд дулаахан юм, гэвч таньд гүн дутаж байна. гэж хэлж гэнэ.

Шүүмжлэгчийн яг юу хэлсэнийг залуу бүсгүй ойлгоогуй тул, удалгүй хэлснийг нь мартжээ. Гэтэл дараах өдрийн сонинд мөнөөх урлаг шүүмжлэгчийн буланд: “Залуу уран бүтээлч маань авъяаслаг бөгөөд анхны үзэмжээр түүний бүтээлүүд тун сэтгэл татам харагдах боловч, харамсалтай нь тэдгээр бүтээлүүд хангалттай гүн бус байна”  гэсэн байв.

Энэ үеэс хойш бүсгүй бодо...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-08 - Шударга ёсны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Аль дээр, нэг хэсэг Блогмн унтраад асаад сонин сонин болж байсан даа? Бодвол их чухал юм болоод л,  Алмас маань бусад гишүүдэд үглүүлэн сэрверийг нөхөөд сууж байсан байх. Бичих донгоо тэр үедээ дийлж чадалгүй, иймэрхүү хэдэн юм бичээд сууж байснаа саналаа:

-xxx-

Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: “Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!” гэж хашгичих юм.
Зодооныг амтархан үзэж байснаа, эртний нэгэн найзтайгаа ярьсан яриагаа санав. Бид бүгд (бүгд биш ч байж болох юм) төрийн аппарат нөсөр байх тусам, хариуцлага буурдгыг мэднэ.
Төрийн ...

Сэтгэгдлүүд (24) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-07 - Deus Ex: Human Revolution толгоомны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Зөгнөлт уран зохиолд нэг ийм сэдэв бий, сайберпанк гэж. Вильям Гибсон эхлэлийг нь тавьсаны дараа иймэрхүү  сэдэвт олон олон юм гарсан- кану, күүкэлдэйн кану, ном, комик ном.
Дараа нь мэдээж тоглоом.
Компьютер тоглоомонд сайберпанк сэдэв үнхээр зохиод байх юм. Одоо ВоВ-ын үлгэрийн баатруудын оронд сайбер ММОРПГ л дутаад байх шиг санагдаж байна.
Ер нь давгуй шүү, давгуй. Тоглоом бүрэн хэмжээний канутай өрсөлдөх цаг нь ойртжээ.

...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-04 - Хоббит киноны найруулагчийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Гильермо Дель Торо үнэн тасархай кино хийдэг л дээ, үнэндээ бага зардлаар хүний сэтгэлд хүрэх бүтээл хийдэг хүн Монголд байтугай, тэр Холибүүдүдэд ч ховор байдаг. Үүнийг ажилдаа хайртай хүн л чадаад байх шиг байгаам. Гэтэл Гильермо эр, Питер Жэксонтой хамтраад, баахан гоё гоё кино аваад эхлэх сураг дуулдсан.
Гэтэл! Томоос том бөгс булангийн цаанаас үсэрсэн гэгчээр- зураг авалтаа эхлэх байтугай, больж Гильермо Хоббит төсвөөс гарсан гэнэ.
The One Ring мэдээллийн төвөөр дамжуулан "Би ажилмаар байна л даа, гэхдээ та нар арай дэнджийнаа" гэж дамжуулаад, хаалгаа тас хийтэл хаагаад гарсан байна. Нэг ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 57 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн