АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2010-06-26 - Хагакүрэ-гээс иш татав

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Нэгэн хүн Осакад алба хааж дууссаны дараа гэртээ ирж гэнэ. Нутгийн хүмүүс нь түүнийг хархаар цуглаж гэнэ. Гэвч удалгүй тэд бүгд түүнийг дооглон инээж эхлэв- учир нь тэр хүн Камигата нутгийн аялгаар ярьж байж. Үүнээс бодвол, олон жил Эдо эсвэл Камигата мужид удаан амьдарсан хүн өөрийн аялгаа мартахгүйн тулд анхаарал тавих ёстой гэсэн үг.

Гэрээсээ хол байгаа хүн бусдын ёс заншилд дасдаг нь ердийн хэрэг. Гэвч өөрийн мужийн ёс заншлаа хөдөөнийх гэж тооцох нь болхи бөгөөд тэнэг явдал. Эсвэл бусдын ёс заншил хүлээн авч, өөрийнхөө ёс заншлаа хаяна гэсэн бодол мөн адил, ихэд болхи! Өөрийн мужийн ёс за...
Сэтгэгдлүүд (37) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-26 - "Шинэ цагийн хууль зүйн түүх ба хөгжил" номын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө

Номын сан ухаж байтал, Шинэ цагийн хууль зүйн түүх, мөн үүсэл гарлынх нь тухай Вольфганг Шильдын ном олдож, амтархан уншлаа. Мань нөхрийн түүхийн мэдлэг, мөн харуулж буй олон сайхан жишээ нь хүн төрөлхтний өмнөөс бахархал төрүүлмээр. Олон гоё гар, чулуун баран зургууд, мөн материалаа маш олон сонирхолтой түүхчдийн номтой холбож, архивын жагсаалт өрсөн байх юм- зураг нь үс арзаймаар, модон бар нь мэргэжлийн хувьд шүлс гоожмоор, түүхчдийн ном нь хөлс урсгамаар.

 Европын түүхийг харамсалтай нь ихэнх хүмүүс түүхийн хичээлээс л авч үлдсэн мэдлэгтэй байдаг: маш сайхан өндөр соёл боловсролтой, хүн т...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-24 - Сонин уншсаны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол

Сонин гэж сайхан эд шүү. Уншихад их хөгжилтэй байдаг. Мөн интернетийн эрин эхэлснээс хойш иргэдийн тархин дахь баас нь сээгийгээр дамжуулан энэ тэнд нялагддаг! Алгаа ташин ажиглахаас өөр яахав, ажиглалтын бэлээхэн материал сүрэг сүргээрээ бэлчиж байгаа юм чинь! Жишээ нь нэг нетийн сонин хэвлэл маш олон гадаад (хятад ч гэж яг хэлэхгүй байгаа юмаа!) иргэд Монголд ажиллахаар ирж байгаа юм байх гэж мэдээлсэн байх юм. Иргэдийн баас нь буцалж, үй бумаараа бухимдах юм.

 Тэгээд бас МАНАЙ байгалийн баялаг, МАНАЙ нүүрс, МАНАЙ газар гэх мэтчилэн яриа өрнүүлэх юм. Нэгэн болж байсан явдал санагдлаа- манай...

Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-23 - СинемАурумын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Өөрийгөө хамаа замбраагуй пиардах, мөн бүх дэлхийг эзэгнэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үүднээс СинемАурум сайтанд бичлэг бөмбөгддөг боллоо. Энэ бол их сайн сайт- дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг киноны тухай.
Өөрийгөө хөгжүүлэх, мөн танин мэдэхүйн хүрээгээ тэлэх сонирхолтой залуучуудад таалагдана гэсэн таамаг байна.
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-21 - Гандальф ба Хөл Бөмбөгийн аваргын тэмцээн

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс


Бусдад ямар санагддын, мэдкү. Надад лав болж гэмээр санагджээн.

Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-20 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Өчигдөр уржигдар хоёр өдөр маш зав муутай, гүйх ажил ихтэй байлаа. Ер нь энэ долоо хоног гэж хэцүүхэн юм болж өнгөрлөө. Нэг сайхан амраад, сунаж хэвтээд өгмөөр л байна шүү.


Энд бороо орсоор л. Нар харсангүй хичнээн ч хонов.
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-17 - Унасан сахиусан тэнгэрүүд (Fallen Angels, 1996)

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө


Том хотод хүн бүр өөр өөрийнхөөрөө ганцаардана. Уг киноны баатрууд багa багаар  хэлж амжаагүй хайрын үг, хуваалцаж амжаагүй сэтгэлийн дулааны тухай өгүүлэх дууны аялгуу болж хувирна. Баатруудын нэг нэгэндээ хандаж хэлэх үг нь чухал биш. Жинхэнэ хэлэх үг нь тамхины утаанд, сүрчигний үнэрт, дууны дугаарт, хамтдаа өнгөрүүлсэн хоромхон зуур өнгөрөх өчүүхэн хугацаанд бий.

Найруулагч зориудаар тэр хормуудыг нь уртасгана. Гэвч хэт их уртасгахгүй. Хайрын аялгууг өнгөөр, ноотоор нь ялган өрж эхэлнэ- эцэстээ хүн гэдэг өөрөө хүнээ хайрлан байж л хүн болдог гэсэн найруулагчийн бодлыг тодруулна.

Уг бүтээлд...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-16 - Үнэрлээд аль даа, андаа!

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Афганистанд саяхан триллион буюу 1.000.000.000.000.000.000 ширхэг гадаад янчаанаар үнэлэгдэх байгалийн баялаг олдсоныг зарлах нь тэр. Мэдээж ардчиллыг харанхуй газарт авчирсан америкчууд үнэлгээг гаргаж тогтоосон- мөн ардчиллыг авчрах явцад гарсан зарлаг чирэгдлийн төлбөр гэж ойлгож болно.

Бид алтандээр суусан гуйлгачны тэргүүн байрыг алдах нь тэр: одоо Афганистан дэлхийн хамгийн баян орон болж хувирлаа.

Энэ баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Бид нарт баярлах шалтгаан харин биш.
Одоохондоо Америкчууд зүссэн ногоон цаасаа ямар нэгэн үнэтэй гэж ойлгуулахын тулд байдгаараа чармайж буйн хэрэг- ...
Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-15 - Аймшгийн түүх

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Шөнө болж байгаа юм байна- аймшгийн юм ярьж өгье. Маш богинохон л доо- гэлээ ч аймар:

Эртээ урьдын цагт Гильермо дэль Торо "Бөгжний Эзний" өмнөх түүх "Хоббит"-ыг авах гэж байв. Гэтэл MGM компани түүнийг барьж идэх гэж гэнэ. Гильермо зугтахад, оронд нь эрэлхэг залуу Дэйвид Йетс гэж тэнэг найруулагчаар зураг авалтыг нь хийх болсон гэнэ!

Аймар байна уу? Би лав айжийн, ямар тэнэг кино болох болдоо. Харри Поттерын сүүлийн ангийг үзсэн хүн байвал ойлгоно байх.
...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-13 - Киргизстаны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ...
Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 56 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн