|
Хэд хоногийн өмнө Хар үхэл буюу Black Death кино сонжлоо. Гол дүрд нь Бөгжний эзэн киноны Боромирын дүрд тоглодог жүжигчин Шон Бийн оролцжээ- миний бодлоор сайн, чадварлаг жүжигчин. Гэвч нөхөр Бийн байсхийж тэнэг кинонд оролцсоноор, нэрээ баастах шахсан тул, бас эргэлзэн байж үзэв. Гэвч кино эхэлсэн даруй, үйл явдал улам сонирхолтой болж, түүхэн сэдэвт үйл явдлыг харуулах авууштай хэв маяг харагдав.
Үйл явдал нь 14-р зууны Английн нутаг дэвсгэр дээр болж байх юм- хар үхэл буюу тахал Европыг зовоож байсан үе. Бас цаашид ч зовоож байсан- бүр 18-р зуун хүртэл. Тэр цагийг ертөнцийг үзэх үзэл буюу ...
|