АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2010-10-13 - Хялбархан номын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-09 - Дараагийн өдрүүдэд...

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Найзын жагсаалтыг цэвэрлэлээ- хэрэв хэн нэгнийг хилс хэлмэгдүүлсэн бол, сэтгэгдэл бичээрэй. Таних танихгүй этгээдүүдийг хаслаа- ихэнхийг нь хэн болохыг ч мэдэхгүй юм байна. Удахгүй блогын засвар, дизайны шинэчлэл явагдана- уншигчдын хүслийг харгалзахгүй, өөрийнхөөрөө хийх болно. Үүний дунд: хэдэн скрипт зоох шаардлага байна уу, байхгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй байна. Ер нь бол долоо хоногт нэг удаа бичлэг оруулаад байх цаг гараад байх бололтой. Гэхдээ зөвхөн онолын хувьд. Одоохондоо өдрийн төлөвлөгөөг сайтар тохируулж, нарийн болгох хэрэгтэй байна. Хир болж байна гэдгээс шалтгаалан, цааш...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-09 - Хөшөөний тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Хөшөө янзалж байгааг сонсоод, мэдээж хэрэг элэг нэгтэн иргэдийнхээ сэтгэгдэл хамгийн түрүүнд сонжлоо. Их гоё санагдлаа- Улс орны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, ажлын байр, ухамсрын хөгжил мэтийн үй олон тарган бонустай, хятад хүрлээр цутгах гэх мэтийн олон сайхан давуу талтай юм байх. Гол нь бидний урчууд хамраа ухаад сууж байвал, болох нь тэр. Гадаадад өөрсдийн хөшөөг бариулдаг оновчтой шийдвэрээс гадна, хамгийн оновчтой шийдвэр нь миний бодлоор: Талбай дунд хятадуудаар орон сууц бариулчъя л даа! гэж байх юм. Гайхалтай. Аз жаргалын нулимсанд живэх шахлаа. ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-06 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Tухтайхан шиг нэг юм бичмээр л байхын. Зав гэж нэг айхтар л юм байхын. Цаг гэж даанч хэнийг ч хүлээхгүй юм даа.
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-02 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Ойрын хугацаанд бичих маань их багасна. Ойлгоорой.
2 сарын сүүл хүртэл бараг холбоонд гарах боломжгүй байх- хийж амжуулах юм маш их байна.
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-30 - Ярилцлаа

Бичсэн: AmonRa Ангилал: Асуулт-хариулт
Бодоод л байдаг юм... Яагаад сайн хүн байх гэж? Эрдэм мэдлэгтэй, сайн албан тушаалтай байж болоогүй юм байх даа? Эсвэл баян болоорой гээд захичиж чадаагүй юм байх даа. Аав ч хэлээд байсан л даа- гэхдээ аав маань намайг эр хүн болохоос өмнө талийгаач болсон болохоор, бүр сайн асууж амжсангүй. Хүүхэнтэй унтаад, эр хүн гэдэг чинь, эр хүн болохгүй шүү дээ.
Хорвоо ертөнц маань шударга биш байдаг. Харин аав сайн хүн болоорой гэж, мөн ч их захисан даа. За гээд л толгой дохидогсон. Ертөнц энэ хооронд ийм хурдан өөрчлөгдөнө гэж үү? Үгүй л байх. Надаас бага юм мэддэг байсан гэхэд, бас л үгүй юм шиг. Эцэ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-27 - Сонирхолтой мэдээ

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл

Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо өсөөд байгаа нь тодорхой. Цаашид улам өссөөр байх энэ олон ажилгүйчүүдийг хэрхэх тухай тус чуулган доривтой шийдвэрт хүрч чадсангүй. Ихэнх иргэд ажил олдохгүйгээ мэдээд, бас нэрлэхээд ажил гэж бүртгүүлдэггүй. Тэгэхээр 3200 иргэн ажил хайж байна гэж ажилгүй хүн цөөхөн байгаа юм шиг дүр зураг харуулахын хэрэг юу байна вэ. Улаанбаатарыг хамгийн их ажилгүйдэлтэй хотод тооцож болно гэж гадаадын хэвлэлд бичигдсэн удаатай. Арга байж уу, иргэд нь хотоодоо нүүдэллээд байгаа юм чинь. Нэг үгээр хэлэхэд Нийслэлд өндөр мэргэжилтэй ажилгүйчүүдийг улам олноор нь бэлтгээд б...

Сэтгэгдлүүд (15) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-25 - Зөвлөгөө ирж байна

Бичсэн: AmonRa Ангилал: Асуулт-хариулт
Төрөл бүрийн зөвлөгөө ирдэг- буруу орчуулсан, Монголыг мууллаа, элдэв балай юм бичлээ, киног буруу ойлголоо гээд. Мөн дагалдуулаад, хүүхдүүдийн шүүмжлэлтэй цуг зөвлөгөө орж ирж байх юм. Тэр дунд киног зөв ойлгох тухай. Бичлэгийн стиль, хэв маяг нь ихэвчлэн нэг хэвийн, "Човонбо лам хүүхдийн үдэшлэг дээр" гэдэг нэртэй.

Чиний бичсэн чинь хоорондоо зөрчилдөөнтөй байн, битгий бичиж баай ,мэдүү

Тэр зөрчилдөөн зөвхөн чиний толгойн дотор байна. 2 жилийн бичсэн юм маань, одооныхоос ер ялгаа байхгүй.

naad nom chin shal hudala.sonin bish ,

Яагаад надад сонирхолтой ном чамд сонин байх ёстой гэж?

Чи их сонин ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-24 - Гүндалай бодлоо хуваалцаж байна

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Монголын хөгжилд юу дутаж байгаа бэ? Ажил лав хангалттай байгаа- гэвч амжилттай байхад нэг л юм дутаад байдаг.
Чадварлаг зохион байгуулагчид дутаад уу, эсвэл өндөр төвшний мэргэжлийн дундаж эгнээ юу? Залуучуудын мэргэжлийн төвшнийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн стандарт дээшлүүлэх үү, эсвэл орон нутгийн цахилгаанжуулалт явуулж, үндэсний үйлдвэрлэлийн монополи тогтоох уу?

Нөхөр Гүндалай тархиараа нэг дүлтэл, бэлэн хариулт тэр дороо толгойноос нь зухуйв:

-Казиногийн тухай хууль өргөн баригдлаа. Таны хувьд энэхүү хуулийг эсэргүүцэж байх шиг харагдсан?
-Би Монголд казино байгаасай л гэж боддог. Гэхдээ ка...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-23 - StuxNet

Бичсэн: AmonRa Ангилал: Техник, технологи
Энэ жилийн 6 сард StuxNet вирусийн шинэ мэдээ гарч ирсээр байна. Энэ вирус юугаараа онцлог бэ?
Хамгийн тэргүүн онцлог нь, энэхүү вирус флеш дискээр дамжигдахаар хийгдсэн.  Дамжигдахдаа lnk файлын цоорхойг ашигладаг. Одооны интернетийн эринд маш сонирхолтой.Мөн уг вирус нь нэг биш, бүхэл бүтэн ДӨРВӨН ширхэг 0-day ашигласан. Өөрөөр хэлбэл өмнө нь мэдэгддэггүй байсан 4 цоорхойг олсон гэсэн үг- мөн ховор тохиолдол. Microsoft энэхүү цоорхойн тухай мэдээгүй байсан тул, патчгүй (нөхөөсгүй) байсан, гаргаагүй байсан. Мөн вирус нь 5 дахь сул тал буюу RPC сервисын маш аюултай цоорхойг ашиглаж, түүнийг Co...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 42 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн