. 2013-09-12 - Нэр үгийн цэвэршүүлэлтийн тухай
|
Юм мэддэг хүмүүстэй ярих гоё байдаг- тэр тусмаа нас туршлага суусан хүмүүс бол тэр чигээрээ бөөн бонус байдаг. Хятадын түүх, соёл иргэншлийн тухай туршлага мэдлэг хуримтлуулсан хүнтэй буу халж суув. Есөн жорын л зүйл ярив. Хятадын түүхийг нээг ч их сайн мэддэггүй болохоор, асуух юм дундрах биш.
Хятадын түүх соёлыг ярилцахдаа, мэдээж хэрэг Монголоо хөндөөд л гарна- дуртай дургүй бидний хөрш, харилцан үйлдлээрээ нэг нэгнийхээ нийгэм түүх соёлд маш их нөлөө үзүүлж явсан. Яг л манай хойд хөрш шиг л. Бидний нийгэмд тулгамдаж байгаа олон юмыг ярьж буу халах зуураа, түүхч маань эртний хятад нэг үг ду...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-09-02 - Бүтээлч зан чанарын тухай эргэцүүлэл
|
Өмнөх хэсгийг нь энд бичиж байсан, хүсвэл уншаарай. Бүтээлч байхыг хүн бүр л хүсдэг- энэ бол бидний (Homo Sapiens-ын) эволюцын явцад бий болсон генетикийн кодын өөрчлөлт юм. Сармагчны тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр, бид абстрактаар сэтгэж, зүгээр нэг абстракт сэтгэхээс гадна, тулгарч буй бэрхшээлүүдийг таних болон тэр бэрхшээлүүдийн талаар мэдлэг хуримтлуулах, тэр хуримтлагдсан мэдлэг мэдээллээ тунгаан боловсруулж, бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварууд хөгжин бий болсон. Бөөрөнхийлбөл иймэрхүү. Гэвч бидний дотор бүтээлч кодууд суулгасан байдаг боловч, хүн бүр тэрийг ашигладаггүй. На...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-30 - "Дэлхийн дараа" УСК
|
Хэд хоногийн өмнө Дэлхийн дараа гэдэг кино сонжив. Энэ кинонд Вилл Смит ба Вилл Смитын клон нь тоглодог юм. Кино нь өөрөө 12 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд, томчуул үзэх юм бол бөөн асуудал үүснэ. Кино нь ер нь юуны тухай бэ? Дэлхий гариг тэр чигээрээ пяарчихсан юм байх- харин дэлхийн хүн ам аль хэдийнээ нэг холхон газар очиж суурьшсан юм гэнэ. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Түүхэн хуудсыг сөхвөл, ийм алхмуудыг хүн төрөлхтөн амжилттайгаар даван туулсан. Английг балиартуулж дуусвал, Америк тив үрүү дүрвэх хэрэгтэй. Харин Америк дүүрээд эхэлбэл, үйлдвэрлэлийн байгууламжуудаа Хятад уруу гаргаа...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-29 - Хүүхдээрээ сэтгэхүйн тухай
|
Нэг марзан зан бий л дээ, хүүхдэд. Ажиглах маш сонирхолтой, тэр тусмаа хийтэй ундаагаар дүүрсэн лааз цоорох мэт сэтгэл хөдлөлүүдийг нь. Инээвэл хагартлаа, бархиран орилж, хором төдий уйлах шиг болдог. Хөмсгөө зангидан, эцгийнхээ гарыг цааш нь түлхэж уурласнаа илэрхийлнэ. Нүдээ бүлтийлгэн илбэчний харуулах илбийг харж, үнэнээсээ итгэсэн байдаг. Хүүхэд амттан идэхдээ хамгийн сайн иднэ- идэж байгааг нь харуулахаас илүү сайн реклам гэж бас үгүй. Хэрэв сэтгэл хөдлөл нь хангалттайгаар гадагшилж, өвчигнөж дууссаныхаа дараа нь нам унтдаг. Хүн бүр л ийм байсан- муу ч зүйл биш. Хүүхэд бол хүүхэд.
Гэвч х...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-24 - Дараагийн нэг дэмийрэл
|
Гаднын компаниуд гарч явах тусам ам.долларын хүү өсч, хагарсан дугуй шиг төгрөг шалчийж байдаг. "Арева" группийг нэг их оролдолгүйгээр ажиллуулаад баймаар санагдана. Уран олбор- лоод эхэлбэл хөрөнгө оруулалт арав дахин ажлын байр нэмэгдэх юм билээ. Улаанбадрах сум Бор-Өндөр шиг хотын статустай болтлоо томрох магадлалтай. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт л гэхэд ийм аятайхан дүр зураг, ажлын байр байхад нутгийн иргэд юунд эсэргуүцэнэ вэ. Эх хувилбар нь энд
Гоё л доо, мэдэхгүй юмныхаа талаар бичдэг иймэрхүү нөхдүүдийг унших. Сургууль соёл, ажил алба гээд жаахан завгүй гүйж байсны дараа м...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-23 - Мөнх амьдралын тухай (үргэлжлэл)
|
Өмнөх хэсэг энд
Мөнх амьдралын төрлүүд гэж нэг өөр, бас хэлбэрүүд нь өөр өөр байдаг байх. Харин мөнх амьдрал нь яаж ийгээд олдлоо гэж бодъё л. Зарим ухаантнууд мөнх амьдралыг үхлээс долоон дор гэж нэрлэдэг нь ямар учиртайг тунгаан бодож үзэх үү?
1. Эволюц Яагаад ч юм (үй түмэн шалтгаантайг, эрх биш ойлгох байлгүй дээ) эволюцын процессуудыг хэн ч зогсоож чадахгүй. Бас зогсоох гэж оролдоод ч дэмий. Мэдээж хэрэг мөнх амьдралтай болсон уншигч маань эхний 15-20 мянган жил нээг их сүрхий өөрчлөлт мэдрэхгүй л дээ. Гэвч сая жилийн дараа байвал ямар байх уу? Генетикийн шилжилт болон Фишерын орголт одооги...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-23 - Мөнх амьдралын тухай
|
Мөнх амьдрал гэж юу бэ?
Мөнх амьдрал гэж нэг танил маань ярив. Гэвч тодруулах боломж гараагүй, яг юуг хэлээд байгааг нь. Бүр мөнх амьдарч байхыг хүсээд байгаа юм уу, аль эсвэл зүгээр л нэг үхэхийг хүсэхгүй байгаа юм болов уу. Бүү мэд. Үхэхийн хувьд бид бүгд үхнэ. Харин мөнх амьдрах бол, хоосон мөрөөдөл гэж хэлж болно. Тэгээд ч тийм их хүсээд байх зүйл мөн үү, мөнх амьдрал гэж?
Хэлбэр мөнх биш, бүрдүүлэгч бодис нь мөнх Пьер Ронсар
Мөнх амьдралын тухай мөрөөдөл бол ихэвчлэн компьютерын тоглоомд таардаг зүйл байх гэж зарим уншигч бодно байх. Тийм биш. Энэхүү мөрөөдөл нь хүн төрөлхтний үүссэн цагаас ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-08-01 - Хоёр цуврал киноны харьцуулалт
|
Боржиа гэр бүл бол Европын Сэргэн Мандалтын эриний гоц төлөөлөгчид. Тэдний тухай олон кино хийгдсэн, заримд нь маш олон дэмийрэл бөөгнөрч, заримд нь бага зэрэг л дэмийрсэн байдаг. Гэвч кино гээч зүйлд, тэр тусмаа түүхэн кинонд дэмийрэл бол бага их хэмжээгээр заавал байх болно. Түүхэн кинонд яг түүхэнд үнэнд ойрхон хийх маш хэцүү. Яагаад тэр бэ?
Сэргэн Мандалтын эриний хоёр залуу ноёдыг төсөөлье л. Залуу хоёр ноён Францын Болонь нутгийн зоогийн газар янхантай тэврэлдэн сууж байна гэж. Энэхүү киноны дүрсийг харахаар, хэтэрхий олон лаа ассан нь шууд нүдэнд тусна. Яагаад гэвэл, ийм хэмжээний зоогий...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-07-18 - Гэрэлт хөшөөнүүдийн тухай
|
Завгүй гүйсээр, блогоо хэлмэгдүүлэв ээ. Одоо л нэг сайхан цаг зав гарах нь тэр. Яг бичих гэтэл, юу бичихээ ч мэдэхгүй хэсэг суув. Зөндөө л сэдэв байдаг, харин тэр бүгд нь их удаан сууж бичих хэрэгтэй байдаг. Яадаг ч юм билээ гэж бодоод, богинохон юм бичихээр шийдэв. Сэдэв эрх биш өөрөө гарч ирнэ байх гэж бодон, хүмүүсийн зураг хараад сууж байтал, Цонжин Болдог дахь нөгөө үзлийн зэвүүн баримал харагдав. Монгол хүний бахархал гэж бичсэн байгаа нь сонин санагдав. Учир нь дүр төрх нь ч монгол биш, монгол соёлын онцлог нь ч ороогүй, баримлын стиль нь ч монгол биш- надад маш сонин санагддаг. Хүн бүр...
|
Сэтгэгдлүүд (9)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-06-04 - Сэтгэлийн тухай
|
Сэтгэл байхад хангалттай гээд л байхын. Үнэн болов уу, чи юу гэж боддог бэ?
Энэ бол үнэн. Гэвч хагас үнэн. Хүнд хэцүү сэдвийг хэт хялбаршуулах моодны илрэл болов уу гэж би хувьдаа боддог. Бүтээн байгуулах буюу бүтээх сэтгэл бол бүтээлч байдлын нэгээхэн л хэсэг. Бүтээлч хүн ба потенциалтай хүн хоёр гэж ялгаатай- нэг нь бүтээдэг бол, нөгөөх нь зүгээр сууж боломжийг үл ашигладаг хүнийг хэлдэг юм. Яг бүтээлч шинж чанар бол гурван нөхцөлөөс бүрддэг: сэтгэл (хүсэл, тэмүүлэл), мэдлэг ба ур чадвар гурав юм. Гэвч энэ гурав ганц зүйлд бүрэн захирагддаг: тэр нь цаг. Цаг бүгдийг захирч, бүгдийг дүгнэж, бүг...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|