. 2011-01-02 - Шинэ жил- гоё жил
|
Ер нь шинэ жил гээд, хамаг өмнө нь хийж байсан ажлаа жорлонд хийгээд урсгах юм шиг, сонин юм. Анхандаа тоохгүй, хүмүүсийн хэрэг надад хамаагүй гэж бодон, доорх ажлаа хийж байтал, энд тэндxийн иргэд шинэ жилийг нөсөр сүртэй угтаж авч байх юм гэнэ.
Уул нь энэ айсуй 2011 он бусад жилтэйгээ адил болохгүй. Маш их өөрчлөлт ирнэ. Гэтэл зарим иргэдийн хувьд байдаг л нэг жил болно гэж авч байх юм. Тэгсэн мөртөө амьдралынхаа цагаар сольсон зүсмэл өнгийн цаасаараа пуужин салют худалдаж авч, сүр бадруулж байх юм гэнэ.
-Цаг нь ирэхээр өөрийн хийнэ дээ... -Цаг нь одоо ирчихсэн. -?! -Зөв цаг, одоо цаг гэж хоёр...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-28 - Соёл-моёлын тухай
|
Гоё л доо, соёл гэж. Хүчтэнгүүдийн соёл гэдэг, тэнэг хүүхдүүдийн толгой тархийг бага багаар гадаад дүрэмт хувцсанд оруулаас гадна, донгио хүүхдүүдийн тусламжтайгаар өөрийнx нь хэл соёлыг мартуулахад оршдог. Улмаар хүч эрчгүй соёл буюу соёлоо тээх чадваргүй нийгмийн гишүүдээсээ болж, ард түмнүүдийн толгой нь гадаад толгойгоор аль хэдийнээ орлогдчихсон байдаг.
…Энэтхэгийн үл хүрэгсэд буюу нийгмийнх нь хамгийн дорд давхарга англи хэлний шүтээн босгож, залуу үеийнхэндээ англи хэл суралцаж, эцэг эхээсээ сайн яваасай хэмээн ерөөл болгож гэнэ. Эндээс уншаарай
Дурсамжийн бонус: Нийслэлийнхээ гадаад хэл...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-27 - Чанартай харахын тухай
|
Нүд бол маш чухал эрхтэн. Гэвч зарим хүмүүс нүдтэй байлаа ч, эргэн тойронд байгаа олон сайхан зүйл олж хардаггүй. Энэ учраас оюуны хүрээгээ тэлэхийг хүссэн сониуч иргэд бухимддаг: харах юм байхгүй байхад яаж нүдээ дасгалжуулах бэ? гэж мөрөө хавчин, солонгос цувралаа үзэн суудаг. Олж харна гэдэг хүнд бэрх санагдах боловч, үнэн хэрэгтээ маш хялбар зүйл. Сонсголын адил, харааг мөн адил дасгалжуулж, чанартай болгож болдог. Хамгийн хялбар арга бол алгаараа нүдээ халхалж, дарж үрэлгүйгээр 10-15 секунд хамраараа тайван амьсгалан суудаг. Нүдээ нээлгүй гараа холдуулан, 20 орчим хормын дараа нүдээ нээ...
|
Сэтгэгдлүүд (9)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-23 - Эрч хүчний тухай
|
Эрч хүч гэж их сонин зүйл- өөдлөхийг хүссэн хүн болгонд сэрдэг. Мөн нэг хүний жишээтэй яг адил- өөдлөхийг хүссэн ард түмэн болгонд хат нь нээгдэж, ард түмэн нь зангирсан нударга шиг байж, хүнд бэрхийг хялбархан давчдаг. Өөдлөх зорилго нь байгаа болохоор. Тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь орчин тойрны байдлыг бүрэн ухамсарлах, мөн өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарлахтай холбоотой.
Өөрөөр хэлбэл тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь зөвхөн бөндгөрөөс буюу зарим иргэдийн чихний бариултай шууд холбоотой гэсэн үг. Гэвч энэ бүгд тийм ч амархан харагдаад, ялгаж салгаж болдог зүйл биш. Өөдөлнөө гэдэг,...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-23 - Хөшөөний тухай
|
Жүжигчин Сосорбарам мэдэгдэж байх юм гэнэ:
"Манай нэг гадаад найз ирсэн юм. Би дагуулаад явж байхад яагаад энэ талбайд энэ цэргийн хөшөө байгаа юм бэ? гэж асуусныг орчуулагч нь хэлж өгсөн. Үнэндээ надад хариулт олдоогүй. Коммунист дарга гэлтэй нь биш.Тиймээс яаралтай энэ бүхнийг засах хэрэгтэй.Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе. Бид энэ талаар өргөн хэмжээний санал асуулга явуулахад Тусгаар тогтнолын талбай, Эрх Чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэсэн нэрс хамгийн олон санал авсан юм” хэмээв. ЭНД
Сосорбарам гуай гадаад найздаа хэлэх ү...
|
Сэтгэгдлүүд (10)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-22 - Робин Хууд (уск)
|
Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"
Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмий...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-21 - Чанартай сонсохын тухай
|
Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрын ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.
Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-19 - Хуучны плакат
|
Хуучны плакат гэж гоё- бүхэл бүтэн үеийн итгэж найдвар шингэсэн, бүтээн байгуулалтыг уриалсан сайхан утга агуулсан байдаг. Эндээс заримыг нь харж болно. Линкээр ороод зочдын сэтгэгдэл уншвал, их өхөөрдөм санагдана байх:
Яг хойд Солонгос шиг байж дээ. Социализм байгуулж байна гэж олон жил тэнэгтэж, олон мянган гэмгүй сор болсон иргэдээ алж, хүн алдаг, хянадаг, хавчиж мөрддөг систем тэжээж байгаагүй бол үүнээс илүү хөгжилтэй байх байсан юм. Хойд Солонгос социализм коммунизмын замаар яваад одоо ямар байна? Гэтэл өмнөд нь ямар байна? Хэний ч нүдний өмнө ил байна шүү дээ.
Өхөөрдөм гэнэн. Ийм байвал,...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-19 - Сонирхогчдод
|
Өөрийгөө таних сонирхол тэмүүлэлтэй иргэд олон байдаг. Гэвч ихэнх нь замын тал дээр ажлаа орхидог. Харамсалтай гэмээр, нөгөө талаас байх л зүйл. Мэддэг хүн олон боловч, хүрдэг хүн ховор. Тэр тусмаа замыг дагадаг хүн бүр ховор.
Өөрийгөө танина гэдэг, өөрийгөө чагнахыг хэлдэг. Зөн совингоо чагнахаас гадна, орчин тойрныг хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг бас бодолцож байх хэрэгтэй- ертөнц яаж чамд хандаж байна гэдэг, зөвхөн чамаас өөрөөс чинь л шалтгаална. You see what you are гэж нэг сайхан үг байдаг.
Яг зөв утгаар өөрийгөө чагнахын тулд, дээшээ харж хэвтэхэд хангалттай. Аль болгон бага гэрэлтэ...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-12-14 - Трансформер 3
|
|
|
|