АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2011-02-20 - Бүтэлгүйтлийн тухай No. I

Бичсэн: AmonRa Ангилал: Бүтэлгүйтлийн логик
Бүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.

Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ.
Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-19 - Асуудал шийдэгч

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл


Төрөл бүрийн асуудал, хямрал шийдэг юм гэнэ.
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-17 - Өөрийн юмтай байхын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Гайхалтай гоё зургийн цуглуулга таардаг юм байна. Энэ нигрүүд зүгээр ч нэг нигер биш бололтой: гайхамшигтай мэдрэмж, өнгөний соргог хослол гээд, төмпөн дуусахгүй.


Бүр яг хэлэх юм бол, бид нартай нэг л адилхан санагдлаа- чиний миний эх орон гээч юмтай. Яг юугаар, яагаад гэдгийг хэлэхгүй. Энэ зүйлтэй хамаатай байж мэднэ- гэхдээ чи өөрөө бодоод ол. Бодоод олох юм бол, бодлоо хуваалцах юм биш үү андаа?

Энд
...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-16 - Харанхуйн ирмэг (уск)

Бичсэн: AmonRa Ангилал: Тамлалтын өрөө
Анд нөхөддөө нөхөр Мэл Гибсоны оролцсон "Харанхуйн ирмэг" (Edge of Darkness) киног үзэхийг хичээнгүйлэн зөвлье. Анх харахад энгийн нэг зодоон нүдээнтэй, өшөө авалттай кану. Анх харахад. Кино зохиолч харуулья гэсэн дүрүүдээ сайтар судалсан байх жишээтэй. Шуналтай гарууд хэрхэн мөнгө хийдэг, тэр шунал нь эцэстээ юу болж хувирдгийг харуулсан, сайхан кану болж. Мөн тэр шуналтай гаруудыг хамгаалдаг хүмүүс гэж юу байдгийг харуулсан, их хөөрхөн зохиолтой кино болжээ.

Гэвч ердийн нэг сайхан төгсгөлтэй кану биш шүү- хамаагүй бүгдийг задлаад яримааргүй байна. Өөрсдөө үз. Монгол орчуулга нь ямар болсныг ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-16 - Чанартай тэмтрэхийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Чанартай тэмтэрнэ гэдэг, бас цаанаа их сонирхолтой. Сонордох, харахын адил ертөнцийг ухаарах чадварыг мөн адил дээшлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний чанар шалгалтаас эхсүүлэн, юмны хэврэг бат бөхийг, халуун хүйтнийг, цэвэр бохирыг шинжлэх гэх мэт, хэрэглээ нь тоолж баршгүй. Уг мэдрэхүйн чанарыг хөгжүүлсэн тохиолдолд, зөвхөн юмыг өнгөц хараад чанарыг тодорхойлж болдог.

Өмнөө даавуу, брезент, олон төрлийн цаас, жижиг мод төмөр өрж тавиад, жижиг сажиг гартаа таарсан болгоноо өрчих. Нүдээ аниад, хамраараа амьсгал. Тайван бай. Өрөөнийхөө халуун дулааныг мэдрээд үз. Зүрхнийхээ цохилтоо тэмтрээд үз. Дара...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-16 - Египтүүдийн тухай зарим дүгнэлт

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Харав уу андаа, мал сүрэг хэрхэн мангартсаныг? Магадгүй чамд энэ бүгд ардчилал, эрх чөлөө, шударга ёс ханхалсан үйл явдал гэж санагдсан байх. Тэднийг дагаж дэмийрхийг ч бас бодсон байх, үгүйсгэх аргаггүй. Гэвч, юу ч гэсэн хоёулаа энэ үйл явдлыг цэврээр нэг сайхан хараад авъя.

Ард түмэн эрх мэдлийг эдэлдэггүй, саалийн нэгэн тэнэг мал гэдгийг чи эрх биш ойлгож байгаа байлгүй дээ? Энэ эрх мэдлийн шугам гээч, нэг л чиглэлд ажилладаг. Мэдээж хэрэг чиний төлөө ажиллахгүй. Миний төлөө ажиллахгүй. Тэр эрх мэдлийн шугам гээчийг хамгаалдаг хоёр хүчин бий, мал сүргийг барьдаг хүч. Энэ бол нэгт цагдаа, хо...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-13 - Үдшийн үлгэр

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Нэгэн улсад хязгааргүй их шуналтай, хүйтэн сэтгэлтэй, хүндээ ивээлгүй нэгэн сайд байж гэнэ. Хаан нь үүнийг дуулсан даруй гомдлын мөрөөр хөөж, хээл хахууль авдгийг нь мэджээ. Сайдаа дуудаж, аяга дүүрэн баас идэх, нэг бол 70 удаа шаахайдуулах, эсвэл хулгайлсан алт мөнгийг ард олонд буцааж төлөх шийтгэлүүдийн аль нэгийг сонго гэжээ.

Сайд: "Зовлонгүйгээр нь баас идвэл дээр юм уу даа" гэж бодоод, нүдээ анин бааснаас хоёр гурав том балгажээ.  Баасны амт муухай санагдсан болохоор, шаахайдуулахаар шийджээ. 40 удаа шаахайдуулсны дараа сайд орилж гэнэ:
-Болсон, алтыг буцааж өгье! гэж.
Ийнхүү шуналтай са...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-10 - Үдшийн үлгэр

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Би өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.

Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас о...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-10 - Киргизийн сонин сайхан

Бичсэн: AmonRa Ангилал: Сонин хачин, инээдтэй зүйлс
Саяхан киргиз гарууд ямбийртлаа төвчигнөснийг санаж байгаа байх. Гадаад хүний эрх чөлөө, ардчилалуудын төлөө зовж тарчилсан сэргэлэн киргиз агаа хурууны үзүүр донгиочуудаа хөдөлгөн, төрийн эргэлт хийсэн. Өмнөх төр нь торт байгаагүй. Шинээр гарч ирсэн нь бас ГЭНЭТ сайжрахгүй нь ойлгомжтой.

Гэвч итгэл найдварын гэрэл гэгээ Киргиз оронд цацарч байна. Киргизийн шинэ төрийн авхаалжтай шинэ ажилтан нь улс орныг аюулаас аврах төсөл гаргажээ. Уг төсөлдөө Уран Чекирбаев Киргиз улсынхаа нутаг дэвсгэрийг хэдэн хэсэг болгон хувааж, өөр улс орнуудад түрээслэх санал дэвшүүлэхэд, тэр дороо буудуулахын оронд ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-09 - Сонирхолтой үг уншлаа...

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
"Бүтээн босгохдоо бүү устга"  гэж байх юм- амьдрал дээр хэдэн олон арван удаа бодитойгоор уншиж, дуулж, харж явж байна? Эртний мэргэд дуу нийлүүлэн хэлээд л байж, хэлээд л байж. Олон зуун, мянган жилийн турш. Гашуун туршлага амсаж, зовлон хангалттай туулсан ард түмнүүд энэ захиасыг заншлаа болгож, хүүхдээ энэ дүрмээр хүмүүжүүлж аль хэдийнээ эхэлсэн. Чамайг намайг залигах хүмүүс энэ дүрмээр ажилласаар, босгосоор, бүтээн байгуулсаар байгаа. Энэ байдлаар, дэлхий тэднийх болно.

Гэвч замыг нь бэлээхэн зассан ч, дагадаг хүн ховор. Өргөнөөр ойлго андаа. Энэ замыг дагаж амжвал, энэ их уудам тал нутгаа...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 36 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн