АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2011-03-08 - Египтийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Энгийн хувцастай, хутгаар зэвсэглэсэн бүлэг хүмүүс Египтын дотоод яамыг эзлэн авахыг оролджээ. Дотоод яам ба цагдаагийн төв газрыг эзэлснээр, тэд ерөнхийлэгч асан Хосни Мубаракын тушаалаар цагдаа нар ард түмнийг хэлмэгдүүлж, тамладаг байсныг нотлох байжээ.

Ер нь сонсоод, үзээд аваарай. Бибисинүүдийн мэргэжилтнүүд египтүүдийн уг ажиллагааг Бастилийг эзэлсэн француудтай зүйрлүүлж байх юм гээч. Гэвч өнөөх египтийн Бастиль нь эзлэгдсэнгүй өнгөрчээ.
Ер нь сонирхолтой. Түүхийн хуудас сөхөөд үзвэл, яг яагаад намын, эсвэл дотоодыг хамгаалах яамыг ард иргэд нь довтолж шатаадгийг сонирхолтой олон жишээг...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-07 - Уншаад үзээрэй

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Нэгийг уншаад, хоёрыг бодоорой.

Өнөөдөр барууны нийгмийн харьцаанд ордог ямар ч хүн хууль бүхнээс дээгүүр байх ёстой гэдгийг тайлбарлалтгүйгээр ойлгодог бол Монголд бараг ихэнхи хүмүүс дэлхий ертөнцийг Монгол шигээ бодож бүх зүйлийг аргалж, луйвардаж, хуурч, мөнгөөр хэмжиж, ёс зүйн наад захын ойлголтгүй байдгийн бодит жишээг нь Б.Хурцын асуудлаар бичиж буй манай нийтлэлчид харуулж байна. Тэгвэл дэлхий ертөнц ондоо шүү, бид ядаж Орос, Иран шиг том орон биш шүү эдгээр зарим орон шиг дэлхийн ёс зүйгээс гажаад явж чадахгүй шүү гэдгийг Б.Хурцын жишээн дээр гадаадад байдаг Монгол хүний нүдээр ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-05 - Амьдрал нь сайжирч байгаа бололтой

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Египтийн төр нь эргэж, бүх иргэд нь эрх чөлөөгөө амтлан, амьдрал нь ГЭНЭТ сайжирсан бололтой.

Elbihiry was convicted and sentenced to five years in military prison on Wednesday by Egypt's Supreme Military Court, after being charged with assaulting a public official on duty and for breaking curfew.

Elbihiry was arrested during the early hours of Saturday morning, in front of the Council of Ministers headquarters, at a peaceful demonstration demanding the resignation of Ahmed Shafiq, the interim prime minister.
He was one of a group of protesters that took part in a peaceful sit-in, which was viol...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-28 - Энгийн хэдэн жишээ

Бичсэн: AmonRa Ангилал: Соёл иргэншил
Улс төрийн ажиллагаа гэж байдаг- маш сонирхолтой эд. Нийгэм судлаачид, сэтгэл судлаачид, түүхчид энэхүү үзэгдлийг сайтар ажиглаж, бүлэг бүлгээр нь, хором хормоор нь өрөөд шалгадаг. Бас хамгийн чухал нь: үндэслэлтэйгээр, баталгаат эх сурвалжийн үндсэн дээр нэг нэгэндээ хийсэн ажлаа толилуулдаг. Шалгаж, хянан тохиосны дараа олон нийтэд танилцуулдаг.
Гэвч одоо цагт, баталгаат эх сурвалж гэж сүржигнээд байх хэрэггүй болсон- ардчиллын нэг давуу тал нь, лонхны дуунд урамшсан иргэд амандаа орсноо ярих эрх чөлөөтэй болсон. Баярлууштай.

Маш эртний цагаас, улс төрд хүн сүргийг удирдах маш олон бузар арг...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-28 - Жим Жармуш. Ярилцлага

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй.
Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.

Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-28 - Баас буцалсан нь

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Баримтат кино гаргасан тухай баахан юм болдог юм байна. Илийтүүд толгой тархиа сонин сонин хэлбэртэй болгож, тархиараа дүлж дүлж баримтат кино гаргасан юм байх. Дүлэн гаргасан зулбасгынх нь тойрсон хэрүүлийг, сахлаа илэн ажиглан суув.

Надаас бусад нь тэр киног үзсэн юм байх. Мөн уг "баримтат" гээч киноны баримтыг хаанахын хэнээс цуглуулж, хэн авсан гэдэг талаар дув дуугүй. Иймэрхүү кино үнэндээ хэлэхэд, үзэх сонирхол ч үнэндээ маш бага байх юм. Гэвч сонирхол татдаг юм бий- хэдээс хэдэн цагт тэр кино цацагдсан, ямар сувгаар гэдэг сонин. Иргэд нүдээ бүлтийлгэн хардаг цагийг нь тааруулсан байгаа ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-25 - Сэтгэгдлүүдийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй- нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг харж болдог. Бас сэтгэл зүйн судалгааны үнэгүй талбар гэж ойлгож болно. Бусад нь бол бөөн бонус, гараа сунгаад нэмж төлбөр өгмөөр.
Энэ удаад маш олон сэтгэгдэл таарлаа- зарим нь инээдэмтэй, зарим нь... Юу гэж ч хэлмээр юм- том гээчийн гажуудалтай, олон зуун жилийн хоцрогдолтой явж байх жишээтэй. Кино хэт их үзсэнийх байж болох юм.

Мөн түмэн олон баярлалдаж байгааг хараад, магнай тэнийхгүй байхын аргаггүй- бүгд бенц горьдож, гэнэт германд шиг амьдрахыг хүсэж байх юм. Гол нь бөгсөө өндийлгэлгүй, тайван сууж байх санаатай....
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-22 - Бүтэлгүйтлийн логик No. III: Чернобыль

Бичсэн: AmonRa Ангилал: Бүтэлгүйтлийн логик
Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ.
Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд  цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал ...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-21 - Бүтэлгүйтлийн тухай No. II

Бичсэн: AmonRa Ангилал: Бүтэлгүйтлийн логик
Эртээ урьдын цагт нэгэн африкийн ядуу орон байжээ. Нэг хэсэг нь цөл, нөгөө хэсэн нь тал нутаг, нөгөө тал нь бага зэрэг ой мод байж гэнэ. Хүн амын гуравны нэг хэсэг нь нүүдэлчин, мал аж ахуй эрхэлдэг. Хоёр дахь хэсэг нь ан гөрөөгөөр амиа зогоож, нөгөө хэсэг нь хотод амьдардаг байж гэнэ.

Цоорхой өмдний цаанаас бөгсөө наранд гялалзуулан амьдрахаас залхсан нигрүүд цагаан арьстан шиг амьдрахыг хүсэж гэнэ: жийп унаад, мээмсэг хүүхэн тэврээд, пэпсэ-коло, бохь зажилхыг хүсэж гэнэ. Яг зурагтаар харуулдаг шиг. Мөн мэдээж хэрэг сникерс. Сникерсгүй хөгжил байхгүй, тэр бол ойлгомжтой- сникерс бол хөгжлийн ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-21 - Өөрийн юмны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Ардын жүжигчин Хайдав-гуай аймшигт социалист дарангуйлал, хар дарсан зүүд шиг цагийн тухай мэдээлэлж байна:

Өндөр байшин байхгүй болохоор сүүдэр багатай, нар их ээдэг дулаахан болохоор нарлаг хот хэмээгддэг байлаа. Бас тэр аяараа зүлэг ногоо ургачихсан Улаанбаатар хот их л гоё чимэгтэй байсан санагддаг юм. Устай аадар бороо орохоороо Сэлбэ, Дунд гол, Туул үерлээд явган хүний бүсэлхийгээр татам байдаг байсан. Бас гэрийн бүсэлхийгээд татахаар ч цас их ордог байсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, монгол ёс заншил, дэг журмаараа хэдэн мянган жил авч явсан тэр сайхан харьцаа холбоогоо нандигн...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 35 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн