АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2011-04-01 - Ашигтай харилцааны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.

Аймар гоё: бид тэд нараас снийкирс бохь паав мэтийн бонусаас гадна өөр тарган сайхан бонустай болох нь.

Энд

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-04-01 - Ливийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Ливийн ГХЯ-ны сайд Муса Куса Их Британид очиж, улс төрийн орогнох эрх хүссэн байна. Энэ тухай Ливийн сайдын төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, жирийн иргэдэд хүч хэрэглэж байгаа учир Муамар Каддафийн Засгийн газраас харилцаагаа тасалснаа Куса мэдэгдсэн байна.

Харх живж буй онгоцоо орхиж эхэлж байна.
Энд

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-29 - Sucker Punch киноны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл


Вилл блоү ёр майнд гэнэ шүү. Үздэг байх даа.
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-28 - Гэгээрлийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Нэгэн шавь:
-Би саяхан танай сүмд шавь орсон ч, гэгээрэлд хүрэхийг маш их хүсэж байна. Та надад зөвлөгөө өгөөч? гэж багшаасаа асууж гэнэ.
Багш нь:
-Чи өнөөдөр хоол идсэн үү?
-Идсэн.
-Тэгвэл тавгаа угаачих! гэж хэлж багш нь хариулахад, шавь гэгээрч гэнэ.
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-28 - Музаа гэж

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Музаа гэж юу байдгийг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-21 - Шинэ мэдээ

Бичсэн: AmonRa
Шинэ сайхан мэдээ дуулдаж, магнай тэнийлгэв: Тусгаар тогтносон Ливи улсыг европчууд пуужингаар харваж эхэлж гэнэ.
Хэний ачаар бэ? Нэгдэж, жагсаж, уриа лоозон түлхсэн гаруудын тусламжтайгаар. Одоо Ливийн ард түмэн эрх чөлөөгөө эдлэхийн сацуу, хурандааг үгүй болсны дараа нэг нэгнээ алж эхэлнэ. Тэр хооронд эрх чөлөөг нь олгосон гадаад иргэд газрын баялаг, газрын тосыг нь халааслана.

Хурандаа харин жинхэнэ эр хүн. Олон жилээр хуримталсан хөрөнгө мөнгөө үүрээд, швейцар нутаг уруу мубарак шиг зугтаж, эх орноо хүний хоол болгосонгүй. Гичийнүүдийг хага хага дарсан. Гэвч харамсалтай нь дутуу дарсан бол...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-20 - Тархи угаалтын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл


Тархи угаалтыг иргэд аймшгийн социалист дарангуйллын үед дээрх зурган дээрх шиг юм байсан гэж төсөөлдөг. Энэ бол аймшгийн, маш их дарангуйлсан, амандаа орсноо яриулдаггүй байсан бузар тархи угаалт. Ашгүй тэр аймшигт үе өнгөрч, бид солонгос цуврал кану, сумогоор тархиа угаах эрхтэй болсон. Солонгос канугүй, сумо, эсвэл бөгс мөөмөө эргэлдүүлэх аниа наргүй эрх чөлөө гэж үгүй. Дарангуйллын тархи угаалт бол бузар, бас аймшгийн тархи угаалт. Ардчилал сайн юм болохоор, ардчилсан тархи угаалт бол сайн, хэрэгцээтэй тархи угаалт.

Нэг жишээ татъя:
Японы засгийн газраас иймэрхүү нэг хүүхэлдэйн кино гаргаж...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-17 - Царцаг идэвхт туяаны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Фукушимагийн хог манайд салхиар дамжин орж ирвэл яах уу? гэсэн сонирхсон асуулт байсан. Орж ирэх үгүй нь угаасаа асуудалтай. Орж ирсэн ч, ихээр орж ирнэ гэсэн үг биш. Майр бага үнэтэй автомашин, хүнс, бараа бүтээхдэхүүнээс илүү болгоомжлох хэрэгтэй. Ер нь японоос юм оруулж ирэхгүй байвал дээр. Гэвч нэгэн зуйван толгойтын ачаар ороод ирлээ гэж бодье.
цацраг идэвхт бодисын их бага хэмжээ гэж юу бэ? Tүүнийг яаж таних уу?

Жишээ нь ердийн орчинд цацраг идэвхт бодисын фон 10-аас 20 байдаг. Жишээ нь тусгай нормын ажилтангуудын ажлын байр 15 хэмжигдхүүнтэй байдаг. Бүх амьдралаа тийм өрөөнд өнгрүүлсэн ч...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-12 - Учир битүүлэг

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Танил маань нэг л юм хэлэх гээд байгаа бололтой. Гэхдээ миний ойлгох гэж юу байх уу?

Японд ч яахав туслах улс орон зөндөө дөө. Үнэндээ бол японуудаас ирсэн тэр олон тусламжууд энэ хэдэн улс төрчдийн халаас руу л урсдаг шүү дээ ихэнхдээ. Өнөөдөр цөөхөн Монголчууд бид өөрсдөө гамшгийн бүсэд олон жил амьдарч байгаагаа мэдэх бил үү? Сүүлийн үед элдэв согогтой, хавдартай хүүхдүүд ихсээд байгаа нь бидний өмнө тулгараад байгаа бодит гамшиг биш гэж үү? Монгол улсын газар нутгийн багагүй хувь нь мөнгө ус цианит натри-аар хордоод байгаа нь гамшиг биш гэж үү? Яг үнэндээ японууд бол 127.360.000 г...
Сэтгэгдлүүд (23) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-12 - Ялгааны тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Ялгаа харагдав, Японд болж байгаа үйл явдлыг хараад. Японуудын нутгаар амьдардаг танил маань гэж, сайхан гүндүүгүй монгол эр бий- залхуу, бас дээрээс нь маанаг. Гэвч тэр маань хүртэл сонсож, сайтар тогтоож авсан байна: эвгүй юм болбол, сургуулийн зүг гүйх гэдгийг. Сургуулиудаар нь хотын захиргаанаас цэвэр ус, шүдэнз, араажив, эм, хоол унд, цэвэр бандаашиг хадгалдаг юм гэнэ. Сургуулиуд нь иймэрхүү арга хэмжээнд бэлэн байдалд байдаг юм байх.

Одоо алс холын японоос эргэн ирж, анд минь эргэн тойрноо нэг хар. Бодоод үз: иргэн чамд зориулж, дээрээс иймэрхүү арга хэмжээ авсан болов уу? гэж. Иймэрхүү ю...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 34 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн