. 2011-06-17 - Боловсон хүчин ба ажлын ярилцлагын тухай
|
Иргэдэд төрөл бүрийн хэргээр хүмүүстэй ярилцлага явуулах хэрэгтэй байдаг- жишээ нь ажлын ярилцлага. Хүн юм байна даа, иймэрхүү ярилцлага явуулах талаарх семинарт оролцдог юм байна. Мэдээж хэрэг, цаашид ажиллах хүнээ зөв шинжин танивал олон талын бонустай: ажлын явц нь түргэн, үр дүн нь урамтай.
Боловсон хүчин бүгдийг шийддэг. Гэвч хүнээ танина гэдэг, ээдрээтэй асуудал. Олон талын хүчин зүйл бий: сэтгэл зүй судлалаас, өмнө тавьсан зорилгынхоо маркетинг ба стратегийн бодлогоо харгалзан үзэх гэх мэтээ ажил олгогч үргэлж харгалзан, түргэн сэтгэж байх хэрэгтэй.
Тиймд, замд таарсан хүний гарт ажлаа ...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-17 - Европын зэвсгийн урлаг I
Бичсэн: AmonRa Ангилал:
Төмөр
|
Ийм нэг хобби байдаг- эртний зэвсэг харж, хийморио сэргээх, цаг зав гарвал өөрөө шар усаа тартал нэг илд эргүүлэх гээд. Энэ эртний сайхан эрдэм одоо үед мартагдахад хүрч байгаа билээ- үүгээр түүх, соёл, урлаг гурвыг харж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд маш хэрэгтэй юм шиг санагддаг. Би хувьдаа хожим үеийн европын дундад зун, тэр тусмаа англичуудын зэвсгийг таалдаг. Зэвсгийнх нь түүх цаанаа маш их ээдрээтэй, сургамжтай байдаг- жишээ нь хэн нэгнийг хахуульдаж, хуурч авсан гээд. Харин хууртсан хүн нь өөрөө тэр зэвсгээ хүнээс булааж, дээрэмдсэн байх жишээтэй. Гинжин хэлхээ явсаар явсаар манай хойд хөр...
|
Сэтгэгдлүүд (20)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-11 - Алдагдсан диваажин
|
Фото зурагч Монгол орчин цаг үеийг харуулсан маш сонирхолтой материал цуглуулжээ. Уг материалд Чингисийн бардам үр удам хэрхэн аж төрж, орчин цагт хэрхэн дасан зохицож байгааг харуулсан байх юм.
Чингисийн бардам үр сад
Paradise Lost
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-11 - StuxNet -ын сургамж
|
StuxNet яг хаанаас анх гарч ирснийг хэлэх маш бэрх. Уг вирусийн мөрийг дагавал, анх Бельгийн ба Малайз хөл бөмбөгийн серверүүдэд олдсон. Гэвч вирус бүхэл бүтэн 4 хувилбартай байсан тул, информатикийн оюутны чөлөөт цагаараа бичсэн код биш болохыг нотолдог. Зориулалттайгаар, чиг зорилготойгоор, томоохон хэмжээний IT хүрээлэнгийн ажил гэдэг нь ойлгомжтой. Мөн зарим шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон тооны цөмийн технологи эзэмшсэн инженерүүд оролцсон байж болзошгүй гэсэн байдаг.
Зориулалт нь Ираны цөмийн программтай холбоотой. Жилийн өмнө Иран улс маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан, өөрий...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-08 - Аксиомын тухай
|
Аксиом гэж нэг сайхан үг бий. Өөдөөс нь яаж ч сарайчаад нэмэргүй. Зөв гурвалжин бол адил талт гурвалжин. Яаж ч эргүүлээд нэмэргүй. Аан, аксиомын эсрэг итгэлээр тэмцэж болох юм. Гэвч үүгээр аксиом алга болно гэж байхгүй. Байран дээрээ, салаавч үзүүлээд зогсож байх болно. Жишээ л гэхэд, одоо хүн бүр амьжиргааны төвшин ярьдаг. "Амьжиргааны төвшин дээшлүүлэх хэрэгтэй!" гэж хүн бүр орилолдон, газар шороогоо шүүрс алдан заралцаж байгаа. Дургүй нэг нь царайгаа ярвайлган, мөн адил заралцаж байгаа.
"Өвөг дээдсийн цусаа урсган олсон газар шүү дээ! Эзэн Чингисийн...!" гэж байгаад л, уйлан хатсаны дараа н...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-06 - Адал явдал хайгчдад
|
Олон төрлийн адал явдал хүсэн мөрөөддөг залуучууд зөндөө байдаг. Адал явдал хайж, саваагүйтэж явахдаа залуучууд "Зүгээр, болно", эсвэл "Маргааш гэж нэг өдөр" бий гэж өөрийгөө хуураад, үр дагаврыг нь эс тооцож явах нь элбэг байдаг. Дэмий мөрөөдөл ихэвчлэн дэмий үр дүнтэйгээр, бусдыгаа ч араасаа татдаг тал бий. Гэвч зарим тохиолдолд хайж явсан адал явдал нь иймэрхүү байдлаар дуусах ч явдал бий:
Хол замд машин бариад хичнээн ядарлаа ч хажуудах хүн чинь 100 татчихсан, эсвэл айраг ихээр уучихсан бол жолоогоо битгий шилжүүлээрэй, унтаж байгаад явсан нь дээр. Цаад нөхөр чинь хүн дайраад алчихвал та ж...
|
Сэтгэгдлүүд (30)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-04 - Аймшгийн Кунпу
|
-Төрийн ордон руугаа харвах нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Би тэгэж бодохгүй байна. Ганц хоёр цонх хагаллаа гээд яадаг юм. Бид өнгөрсөн хоёр сарын турш Сүхбаатарын талбайд гэр барьж, хэлэлцүүлэг явуулж, удаа дараа шаардах бичиг өгч байсан. Хоёр сар буюу 60 хоног хангалттай урт хугацаа. Төр засгийн эрх мэдэлтнүүдийг дахин гуйж суухгүй. Дараагийнхаа арга хэмжээг авах болно. Маргааш барын базалт хийнэ
Энэ хүмүүс хэндээ эрхлээд байгаа юм бол, бүү мэд. Бас хэн нь яагаад эрхлүүлээд байна уу гэдэг, бүр ойлгомжгүй. Удирдагч нь хэний алганаас хоол тоншиж, хэн хөөргөөд байгаа нь бас ойлгомжгүй. Мэ...
|
Сэтгэгдлүүд (17)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-06-03 - Энхжингийн орны тухай
|
100 жилийн өмнө Монгол орон буддын 1250 сүм хийдтэй, 100 000 лам хуврагтай, хэдэн сая буддын боть судруудтай, ард түмнээрээ буддын шашныг шүтдэг, нийгэмд нь гэмт хэрэг, нүгэл гардаггүй, энхжингийн ариун орон байлаа. Гэвч 1921 онд Монголд буруу номтнуудын улаан хувьсгал гарч, дөнгөж шинээр байгуулагдсан ардын намынхан оросын большевик улаантнуудтай хүч хавсарч, нийслэлээс зугатан ирж Хиагтад бүгсэн гамин цэргийн бутцохив. Дараа нь монголын нийслэлийг хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Богд гэгээнийг хаан ширээнд нь залсан гавьяатай Барон фон Унгерн...
|
Сэтгэгдлүүд (31)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-05-25 - Язгуур урлагийн тухай мэдээ
-Хөдөө орон нутагт нүүдэлчин Монголчуудын соёлын өв, түүнийг өвлөн тээгчид жилээс жилд цөөрч, зарим төрлүүд бүр устаж үгүй болоход хүрээд байгаа гэдэг. Ер нь газар дээр нь очиж үзэхэд ямаршуу байдалтай байна вэ? -ЮНЕСКО-д бүртгүүллээ, дэлхийд данстай болчихлоо гэж санаа амраад хаяж болдоггүй эд л дээ. ЮНЕСКО-д бүртгэнэ гэдэг чинь цаанаа энэ их ард түмний өвийг та бүхэн авч явж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах том шалгуур. Нэг ёсондоо нэхэл юм шүү дээ. Та нар яаж хадгалж байна вэ, яаж өвлөн уламжилж байна вэ, Монголын маргаашд энэ агуу урлагийн өвийг яаж хүргэх юм бэ гэдгийг хатуу...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-05-24 - Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна
|
Сонгуулийн үеэр саналын хуудсыг автоматаар тоолоход зориулж 24 тэрбум төгрөгийг 2011 оны нэгдсэн төсөвт суулгахаар болж байгаа. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд өчигдөр Ардчилсан намын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Одоогоор Венесуэлийн “Smartmatic” байгууллага өөрийн боловсруулсан санал хураах автомат системийг танилцуулаад байгаа хэдий ч ирэх сонгууль ямар тогтолцоогоор явахаас саналын хуудсыг хэрхэн тоолох ажил хамаарна гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон байгаа аж. Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна
Гайхамшигтай. Бидний хамгийн тулгамдаад байг...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|