. 2013-11-15 - Шинэ дүрмийн тухай
|
Өмнөхөн мангар ухаантай гарууд мэдээллийн сайтуудад хараалын үг хорих гэж билээ. Үүнээс юу олж долоосон бэ гэвэл, иргэд мэдээний сайтуудад сэтгэгдэлд улам их хараадаг болсон. Гайхамшигтай ололт гэж болно- ямар ч байсан хорих гэж оролдсон. Юуг ч хамаагүй, гол нь хорьж л байвал, болоо. ЗГ-т өгөх иргэдийн үнэлгээ таалагдахаа болиод ирэхээр нь хорьдог сэтгэл нь сайхан юм дөө, чааваас.
Тэгсэн нэг мэдсэн чинь, Й бас хэд хэдэн үсэг хорих юм байх. Гоё юм аа, ийм юмны тухай бодоод хорих гэж төлөвлөөд суух цагтай хүмүүс? Бас өөр хийх ажилгүй юм байхдаа. Өөр тэмүүлэл байхгүй юм байхдаа. Бас иргэний үнэмл...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-11-12 - Big Data ба мэдээллийн эриний ёс зүйн асуудлууд
|
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эртний Вавилоны шавран бичгээс эхлүүлэн, 3,5' инчийн диск, видео кассетэд бичигдсэн мэдээлэл нь нийтдээ 50 сая GB болсон байдаг гэдэг. Гэвч сүүлийн үйлдвэрлэлийн 3-р хувьсгалын дараах бий болсон мэдээллийн эринд зөвхөн 2012 онд л гэхэд 2,5 триллион байт мэдээллэл үүссэн байдаг. Харьцуулж үзвэл, Шекспирын бичсэн бүх бүтээлүүдийг тоон хэлбэрт оруулбал, тэр нь 5МБ мэдээлэл болно. Зөвхөн 2010 онд үүссэн мэдээллийг DVD-нд бичиж, дээр дээрээс нь өрвөл, давхарласан багана нь Сар хүрнэ. Сар хүрэхээс гадна, бүр Дэлхий үрүү буцааж өрж болно.
Мөн жилээс жилд бидний үүсгэж ба...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-11-11 - Луманн-ыг уншиж эхлэв
|
Системүүдийн онолын тухай ном. Унших юмсан гэж ч боддоггүй, булгангийн цаанаас нуугдаж хардаг л байсан. Харилцааны системүүдийн тухай мэдлэгтэй эрдэм номтой залуучууд тайлбарлаж өгвөл их баярлах байна.
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-11-06 - Интэрфэйсүүдийн цуглуулга
|
Иймэрхүү юм надад их гоё санагддаг. Бас иймэрхүү юмыг сайн мэдэж байх хэрэгтэй- бидний өдөр тутам хэрэглэдэг, бас ирээдүйд хэрэглэх тоног төхөөрөмжүүд модон дээр ургадаггүй, эсвэл тэнгэрээс унадаггүй болохоор тэр. Бидний өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлэх томоохон хүчин зүйл ч болж мэднэ. Наад захын ийм тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь үй түмэн мэргэжлийн инженерүүдийн ур чадвар, үй түмэн байгалийн баялаг, үй түмэн хөдөлмөрийн цаг нэг л зорилгод чиглэдэг болохоор тэр. Мэдээж дундаж монголын маанаг, гартаа айпод барьснаараа өөрийгөө лагт боддог. Гэвч тийм биш. Айподыг зохиогоод, үйлдвэрлээд, ду...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-10-30 - Шинэ болчхож, блогмн
|
Ер нь харахад, их цэвэрхэн болж байна, Алмасаа. Давраад, мобайл хэлбэрээр орж болдог болгочихвол, нар минь мандлаа. Блогоо орхигдуулаад байгаагийн нэг шалтгаан бол, гадуур их яваад байгаа болохоор тэр. Замдаа бичих юм гарч ирээд л байх юм, түргэн түргэн нийтлээд байвал сайн л байна. Майр даварсан. Гэхдээ бүтэх юм бол Алмаст майр гоё вискэй лонх явуулна шүү! ...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-10-30 - Эндерын тоглоомын тухай
|
Эрт дээр үед жаахан байхдаа, "Эндерын тоглоом" хэмээх нэртэй ном уншиж билээ. Тэр үед би 15-16 насны орчим байсан санаж байна, уншихад сэтгэл догдлоод л байж, юу болох бол гэж гайхаад л байсан. Мөн төгсгөл нь намайг алмайруулж билээ. Гэтэл кино нь хийгдсэн байх юм, юу болсон бол гэж бас л гайхаад сууна. Үзчихдэг ч юм уу. Мэдээж кино ном хоёр асар өөр байдаг. Номд гоё ойлгомжтой хэлбэрээр үзүүлсэн оршин тогтнолын төлөөх тэмцлийн хурц хэлбэр, мөн тархи угаалт ба идеологи өдөр тутмын амьдралд ямар нөлөөтэй байдгийг харуулах болов уу. Ай мэдэхгүй. Ер нь ойрын үед кино үзэж чадахаа болиод л байна ш...
|
Сэтгэгдлүүд (11)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-10-27 -
Бичсэн: AmonRa
|
Идэх малгүй, уух усгүй болж байж хөгжил ярина шүү. Уух ус, малын бэлчээрээ олон мянган жилээр хордуулсны дараа яаж хөгжинө гэж бодоод байгаа бомбоонууд бэ. Монголчууд яг галзуурчихсан. Хэлэх ч үг алга. Бидний хүүхдүүдийн олон үеэрээ хийж бүтээх, идэж уухыг чинь хамар доороос булаалаа даа, та нар ойлгож байгаа болов уу. Хэлэх ч үг алга.
https://www.facebook.com/nuclearfreemongolia/posts/757302960961991
...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-10-15 - Ойр зуур
|
Ойр зуурдаа өөртөө даалгавар өгөөд, шар гозойгоод болдоггүй ээ. Надад нэг тийм дутагдал бий. Шар гозойчхоор, зогсохоо мэдэхгүй зүтгээд байдаг зантай. Яг ямар даалгавар өгсөн нь нээг их чухал биш л, өөрийгөө л зугаацуулж байгаа маягтай. Уйдсан лам доодохоороо тоглов гэгчээр.
"Цасан цагаан ба Ангуучин" гэдэг кино үзээд, нилээд дургүй хүрсэн. Нэг иймэрхүү. ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-09-25 - Залуу зураач (богино өгүүллэг)
|
Батка нэгэн залуу зураачтай уулзав. Уулзъя ч гэж уулзсангүй. Батка өөрөө дөнгөж нэгэн барууны уран зургийн академийг дүүргэж, өөрийгөө зураач гэхээсээ илүү уран бүтээлч гэж нэрлэхээр шийдэж гэнэ. Толгойд нь өчнөөн бодол эргэлддэг болов- амьдралынх нь шинэ хуудас сөхөгдөж, түмэн бодол санааг нь уймруулна, бас баярлуулна. Ханцуйгаа шамлан, шүүмжлэх багшийн хараанд өртөлгүй, мэдлэгээ тунгаан шүүж, чөлөөтэй хийж бүтээдэг цаг. Өөрийнхөөрөө байдаг цаг! Ид зургийн санаа, таталбарын үе эхэлж байх үед залуу зураач орж ирэх нь тэр. Баткагийн багш нар нь залуу зураачийг явуулахдаа, Баткад: "Алив наад нэг...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2013-09-14 - Асуулт-хариулт ангилал нэмэгдэв
|
Уул нь нэг бичлэгийнхээ зөв бичгийн дүрмийг засах гэж хайж байтал, гоё гоё дурсамж сэргээсэн бичлэгүүд тааралдлаа. Ер нь тусад нь нэг ангилал хийхээр шийдлээ.
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|