. 2011-08-02 - Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг буулгах асуудал АНУ-ын талаас эрчимтэйгээр шийдэгдэж эхэллээ
Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн шатахууны хаягдлын агуулах байгуулах төслийг санаачилсан АНУ ба Япон улс амбицтай ба маргаантай төслөө хэрэгжүүлэхийн тулд, ихээхэн хүч зарцуулж эхэллээ. Зорилгодоо хүрэхийн тулд, энэ жилийн сүүлээс өмнө Вашингтоны удирдлага Харилцан ойлголцлын Меморандум (MOU) бусад орнуудтай батлахын тулд чармайж эхэллээ. Майничи сонин 5 сард уг төслийн талаар мэдээллэсний дараахан, Монгол улсаас уран худалдан авах сонирхолтой байгаа Нэгдсэн Арабын Эмират уг төслийг дэмжих орнуудын тоонд элссэн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам энэхүү Меморандумд оролцох орнуудын жагс...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-30 - Монгол улс цөмийн хаягдлын агуулах барих талаар урьдчилсан захиалга өгчээ
|
TOKYO (Kyodo) -- Бусад орнуудаас цөмийн шатахууны хаягдлыг хүлээн авах ба хадгалах агуулах барих урьдчилсан захиалга өглөө хэмээн, японы Гадаад хэргийн сайд Такеаки Мацумото Лхавга гаригт мэдэгджээ.
Мацумото Монголын ажил нэгтэн сайд Гомбожавын Занданшатартай уулзсан бөгөөд, Монголын сайд дотоодын хуулинд нь гадаад орноос цөмийн хаягдал оруулах бэрхшээл байгаа тухай , өнгөрсөн Бямба гаригт дурьдсаныг парламентын чуулганы өмнө мэдэгджээ.
Японы сайд Зандашатар хоёр иргэний зориулалттай цөмийн цахилгаан үйлдвэрлэх станц байгуулах тухай ярилцсан бөгөөд, Монгол улсад уран үйлдвэрлэх ба орон нутгийн...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-30 - Төсөлд Монгол Улсыг цөмийн шатахууны хаягдлын агуулах болгохоор зөвшилцжээ
|
TOKYO (Kyodo) -- Япон - Америк - Монголын хоорондын хийгдсэн төсөлд Монгол услад цөмийн шатахууны хаягдлын эцсийн агуулах байгуулах талаар зөвшилцжээ. Цөмийн шатахууны хаягдлын эргэлт нь тодорхойгоор Монгол улсад хагдалах талаар тусгагдсан байгаа гэж Kyodo News-ын даваа гаригт хүлээн авсан бичигт заагдсан байв.
Төслийн тайланд 3 орны хэлэлцээрт "Иж бүрэн шатахууны үйлчилгээ" хэмээх арга хэмжээний хүрээнд явагдах бөгөөд, Монгол улс уран экспортлож, цөмийн шатахууны хаягдлыг нь өөрийн нутаг дэвсгэртээ хүлээн авах дэлхий дахь анхны төсөл болох юм.
Төслийн харилцан зөвшөөрсний дагуу, НҮБ-ийн цөмий...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-30 - Барри Линдон (уск)
|
Хэдэн жилийн өмнө, суут Кубрикын "Барри Линдон" кино сонжиж билээ. Нэг мэдсэн чинь, кино нь дахиад гарт минь баригдах нь тэр. Үнэндээ би багадаа үзэж байсан киногоо дахин үзээд байдаггүй. Нэг бол бөөлжис хүргэмээр, нэг бол найруулагчийг цовдлох хүсэл үүсдэг. Өсөлттэй холбоотой байх л даа. Нас ахих тусам, юмыг тэс өөрөөр харж эхэлдэг болоод тэр байх. Жишээ нь Тарковскийн "Рублев" кино байна. Юун тэр түүхэн үүрэг, юун тэр үйл явдлын зангилаа! Найруулагч тун гоё сэдвийг бариад, уйлагнаа нь сунжирсан дэмийрэл гурилдуулсан байх жишээтэй. Цохиод унагамаар.
Гэвч Кубрикын кинонууд тун сонин, нүнжигтэ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-30 - Трансформер 3 (уск)
|
Найруулагч Майкл Бэй Трансформеруудын өмнөх ангийг гаргахдаа, 3д технологийг ихэд зэвүүцэж байсан. Утга байхгүй, дэмий мөнгөний гарз, бас ийм мангар балай зүйлтэй ажиллахгүй гэж бүлт бүлт үсэрч байсан. Юу нь маркетинг, хаана нь пиар эхэлж байгааг хэлэх хэцүү. Гэвч Майкл Бэйд студийн боссууд хэдэн юм ойлгуулсан бололтой. Ойлгомжтой: 3д киноны тасалбрын үнэ нь ч энгийн тасалбарынхаас их. Улмаар орлого ихэснэ. Найруулагч 3д форматанд авахаас гадна, багийн зохион байгуулалтанд их олон юм өөрчилжээ.
Гуравдугаар анги нь илүү нухацтай болсон байх юм. Өмнөх хэсэгт нь дөрвийн дөрвөн хүн ажиллаж байсан ...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-29 - Хурандаагийн тухай
|
Муаммар Каддафигийн эсрэг Ливийн босогчдын тэргүүнийг пүрэв гаригт хөнөөсөн талаар Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээллээ. Зөвлөлийн тэргүүний мэдээлснээр босогчдын тэргүүн Ген Абдел Фаттах Йонесийг Каддафигийн цэргүүд хөнөөсөн бөгөөд уг хэрэгт буруутай этгээдийг баривчлаад байгаа ажээ.
Ген Йонес цаашид зохион байгуулах хүчний үйл ажиллагааны талаар зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч, ямар нэг зөвлөгөөн, хурлыг хараахан эхлүүлээгүй байжээ. Зарим нэг эх сурвалжууд түүнийг Каддафигийн хүчинтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Ген Йонесийн хоёр туслахыг ч мөн түүнтэй цуг...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-27 - Тодорхой жор
|
Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.
Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэг...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-27 - Орчуулга орууллаа
. 2011-07-27 - Ү гүрний эзний асуулт
|
Ү гүрний эзэн Сүн багшаас асууж гэнэ: "Жао гүрнийг зургаан хэсэг болгон бутаргаж, гүрнээ талцан хуваалцсан зургаан жанжны аль нь хамгийн түрүүнд үгүй болж, улс нь мөхөх бэ? Аль нь газар нутаг болон, хүн ардаа тогтоон барьж чадах бэ?" "Фан ба Чун-Хан хоёр хамгийн түрүүнд мөхөж, замхран үгүй болно" хэмээн Сүн багш хариулав. "Дараагийнх нь хэн бэ?" "Чий жанжин дараагийнх нь байх болно" "Дараагийнх нь хэн бэ?" "Дараагийнх нь Хан ба Вэй байх болно. Учир нь Чао ёс жаяг, хуулиа марталгүй дагасан учир, Чий жанжин түүнд эргэн очно" "Үүнийг надад тайлбарлаач?" гэж Ү хаан асуутал, Сүн багш:
"Болгоое. Газар нутги...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-07-23 - Цөмийн pеакторын технологийн бизнес
|
Япон ба АНУ хоёр улс газар доорх цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барих санаатай байгаа билээ. Майничи шинбүн сонины мэдээллэж байгаагар, хэлэлцээр нь өнгөрсөн оны (2010) 9 сард явагдсан юм. Өөрөөр хэлбэл, ЦЦС Фукушима 1 болсон цацраг идэвхт бодисын гамшиг болохын хагас жилийн өмнөөс хэлэлцээр явагдаж байжээ.
Гэвч яриа хэлэлцээр нь нууцаар явагдсан. Үүний санаачлага нь АНУ Эрчим хүчний яамны сайд Даниель Поунманы зүгээс гарсан юм. Хэлэлцээрийн түншүүд нь японы Эдийн засгийн яам, АНУ-ын Эрчим хүчний яам ба Монгол улсын гадаад хэргийн яам байжээ, хэмээн японы сэтгүүл мэдээлэлжээ.
Төлө...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|