. 2011-09-10 - Шүлгийн тухай
|
Энэ шүлгийг уншаад, сэгсийсэн согтуу яруу найрагч нүдэнд харагдав. Бүгдээрээ л нэг бөөн майр-майр чингисүүд. Согтохоороо тэр тусмаа. Бас үхэр гэчиж. Шүлэг ч ойлгохоо байлаа.
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-08 - Гурван өдрийн гэгээрэл
|
Хакуины шавь Суиво сайн багш байсан гэлцдэг. Зуны сүүлийн өдрүүдэд, Японы өмнөд нутгийн нэгэн хүн түүнд шавь орж гэнэ. Суиво түүнд: "Нэг гарны ташилт сонс" хэмээн, даалгавар өгч гэнэ. Гурван жилийн турш шавь бодож бодож, хариу олсонгүй. "Би нутаг буцья даа. Энэхүү тааврыг би тааж чадахгүй юм" гэж, шавь хэлжээ. "Долоо хоног хүлээгээд яв, тэр хооронд сайтар бясалга" гэж Суиво шавьдаа хэлэв. Шавь зааснаар нь болсон боловч, долоо хоног хоосон дэмий өнгөрсөн байв. "Дахин нэг долоо хүлээ" гэж багш нь хэлтэл, бас л дэмий. Үүний дараа багш нь: "Дахин гурван хоног бясалга. Энэ гурван хоногт гэгээрэлд х...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-08 - Герман нэрс монгол хэлэнд
|
Саяхан энэ бичлэгийг уншаад, хэд хэдэн нэр томьёо нүд зүсээд хаях шиг болов. Хайдн, Хегель, Амадеус зэрэг хүмүүсийн нэрс Гайдн, Гегель, Амадей болж хувирсан байх жишээтэй. Оросуудын нэрлэж заншссан хэлбрээр хуулбарлаад авчихсан байгаа нь, өөрийн эрхгүй бодол төрүүлэв. Оросууд герман хэллэггийг "Х" үсгийг "Г" богон хувиргахаас гадна, орос маягийн дуудлагтай нэрсийн хэдэн жишээ (хаалтан дотор зөв дуудлага)
Бретшнейдер (Бреттшнайдер), Вейдемейер (Вайденмайер), Веймар (Ваймар), Гейдельберг (Хайделсьберг), Гейдрих (Хайдрихь), Гейне (Хайне), Зейдлиц (Зайдлиц), Кейтель (Кайтель), крейцер (кройцер), Л...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-04 - Хар хамартай шүтээн
|
Гэгээрэл хайсан нэгэн гэлэнмаа Буддын шүтээн бүтээж, тэрийгээ алтаар бүрж, үргэлж өөртөө авч явдаг байжээ. Олон жилийн турш тэр шүтээнээ авч явсан бөгөөд, насныхаа эцэст нэгэн жижиг сүм хийдэд амьдардаг болжээ. Тэр сүм хийдэд нь олон шүтээн өрсөн байдаг бөгөөд, шүтээн болгоны өмнө арц өргөдөг байж. Гэлэнмаа шүтээнээ харамлаж, өргөлийн арцыг шүтээнийхээ хамран доор уугиулдаг байж. Улмаар шүтээнийх нь хамар нь харлаж, хүний нүдэнд улам үзлийн муухай харагддаг болсон гэнэ. ...
|
Шууд холбоос
|
. 2011-09-04 - Судар хэвлэсэн нь
|
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.
Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс...
|
Сэтгэгдлүүд (9)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-04 - Аллага
|
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ. ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-03 - Илдийн урлаг
|
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ: "Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-03 - Махны худалдагч
|
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ: -Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж. Гэтэл худалдагч: -Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ. Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-28 - Сэтгэл хөдлөлийн тухай II
|
Монгол үндэстнийг хомороглон устгах, хагалан бутаргах, хилс хэлмэгдүүлэх жигшүүрт үйл ажиллагааг зохион байгуулж байсан Курбанов хэмээх нууц нэртэй КГБ-ын ажилтан Александр Иванович Ланфанг Өвөр Монголын болон БНМАУ-ын түүхэн дэх цуст хар мөрийг үлдээжээ. Энэ хүн 1949 онд Монгол Үндэстний Их удирдагч Дэмчигдонров ванг Монголд хууран мэхэлж авчран гэр бүлээр нь хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хүү Дугарсүрэн болон Өвөр Монголын олон нэрт хүнийг Шар хадын “цаазын газар” шууд буудан хороож, Монгол орон руу ирсэн олон мянган өвөрмонголчуудыг Хятадын талд барьж өгөөд зогсохгүй очи...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-26 - Хар тамхины хэрэг
|
Гэрч Д.Болдбаатар 0.523 кг герион цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Улаан ах нэг грамм нь 250 ам.доллар байдаг. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь, өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй гэсэн” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ц.Улаанхүүд герион дамжуулсан гэх Баянзүрх дүүргийн VIII хороонд байх охиныд нь нэгжлэг хийсэн юм байна. Нэгжих явцад хар тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй аж. Харин түүний эхнэрийн уудаг өвчин намдаах эм байсныг хураан, шинжилгээ хийлгэхэд...
|
Шууд холбоос
|
|
|
|
|