. 2011-10-06 - Стив Жобс
|
Стив Жобс гэж эр хүн. Эцсээ хүртэл тэмцэж, тавьсан зорилгоо гүйцэтгэснийхээ л дараа өнгөрлөө. Манайхны хэдэн баатрууд шиг, ардаа хоосон архины лонх үлдээж үхсэнгүй. Хүн төрөлхтөнд асар том өв үлдээлээ. Мөнгөний араас гүйгээгүйг анзаараарай. Өөрийн дуртай, хартай зүйлээ хийж дуусгасан. Суурь нь (цаг ба чанар) зөв байсан болохоор, мөнгө өөрөө түүнд татагдаад ирсэн.
Үхнэ гэдгээ сайн санаж яваарай хүмүүсээ. RIP Jobs
...
|
Сэтгэгдлүүд (15)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-30 - Шуналтай зураач
|
Гэссен гэж, нэртэй зураач лам байсан юм. Зураг зурахынхаа өмнө, төлбөрөө заавал урьдчилан тохирдог нэгэн байж. Зургийнх нь үнэ нь их өндөр байсан бөгөөд, хүмүүс түүнд Шуналтай Зураач гэж хоч хайрлаж гэнэ.
Нэгэн гэйша түүнд ирж, захиалга өгөхөд Гэссен: Та хэдийг төлөх бэ? гэж асууж гэнэ. "Таны хүссэн үнийг төлнө," гэж охин хариулж, "гэвч та намайг харж байхад зурагаа зурна уу" гэжээ. Гэйша удалгүй эзэнтэйгээ найрлаж байх үедээ зураачийг дуудаж гэнэ. Гэссен нүднийх нь өмнө сайхан зураг урласны дараа, асар өндөр үнэ нэхэж гэнэ. Төлбөрийг төлсний дараа гэйша эзэндээ хандан: "Бүх зураач нар мөнгө л...
|
Сэтгэгдлүүд (21)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-27 - Яг ч Грекийн тухай биш
|
Грект болж байгаа үйл явдлаар, Европт нүүр тулаад байгаа аюулыг харж болно. Энэ бол зөвхөн Европт тулаад байгаа аюул биш. Энэ бол Дэлхий нийтэд тулаад байгаа аюул. Гэвч манай хэдэн зуйван толгойтнууд үүнийг ойлгохыг хүсдэггүй. Европ хол, харин манай Монгол Азийн цээжинд алцайгаад зогсож, хийж гийгүүлсэн юмгүй хэрнээ Францаас 10 дахин том гэж далдагнах тал бий.
Энэ бол дэлхий даяар болох нэг том үйл явдлын эхлэл юм. Үүнээс бид цэвэрхэн гарна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар дээр тусна. Энэ бол цагын л асуудал. Ирээдүй, хойч үеийнхэндээ юу үлдээж, юу зааж өгч байгаагаа сайн бодолцоорой....
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-22 - Минж Туул голыг аварна
|
Нийслэл дундуур урсах голуудын урсгалыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд бидний ундны усны гол нөөц болох Туул голын экосистемийг сэргээх ажлын хүрээнд минж нутагшуулахаар хотын захиргаа төлөвлөжээ. Энд
Шил тушаах гэж оочирлож, хог түүж байгаа минж нүдэнд харагдачихлаа.
|
Сэтгэгдлүүд (9)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-22 - Илийтүүдийн амьдралаас
|
2008 онд Дархан Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон Т.Эрдэнэбадрах сонгогдсон цагаасаа хойш хуралдаа огт суугаагүй аж. Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ. Гэтэл Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг аймгийнхаа ИТХ-д төлөөлөлөх учиртай мань Т.Эрдэнэбадрах гэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож, шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна. Эндээс
Тун завгүй залуу байна. Удахгүй ажилдаа дахин орж, хөгжилд хувь нэмэ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-18 - Мөнгө ба бурхад
|
Шашин бол их хөөрхөн зүйл. Дэлхийн түүхэнд яригдаж байсан хамгийн том дэмийрлүүдийн хамгийн том дэмийрэл бол шашин. Хүмүүсийг хуурч, хайран цагийг нь булаадаг зүйлсийн нэг бол бас л шашин. Өөрөө бодоод үз. Шашин өөрөө юу зааж, юу өгүүлдэг бэ? Тээр тэр дээр, нэгэн үл үзэгдэгч нөхөр суугаад, чамайг харж ажиглаад, чиний хийх ёсгүй хэдэн зүйл зааж өгдөг. Бүр дэс дараатай, тэрийгээ жагсаагаад өрчихсөн. Хэрэв Тэр Нөхрийн заасан зүйлсийг нь дагахгүй бол, чамд зориулаад нэгэн утаа галтай, жигтэйхэн халуун газар бэлдсэн байгаа. Тэндээ чамайг үүрдийн үүрд, арьсыг чинь амьдаар хуулж, дундуур нь амьдаар х...
|
Сэтгэгдлүүд (28)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-18 - Зөрчилдөөнтэй сэтгэхүйн тухай
|
Хийдүүдэд ном уншуулахийн тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж ч үгүй. Бурханыг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “бренд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг. Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд я...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-16 - Аз жаргалтай эрх чөлөө
|
Донгио сүргийн аз жаргал Сиричүүдийн хувьд эхэллээ. Баяр хүргэхээс өөр яах уу. Эрх чөлөөгөө олсоны дараа, мангаруудын хувьд тэр дороо аз жаргал баялаг бий болно, мэдээж хэрэг.
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-11 - Ухаалаг агаа, сургуультай сармагчин ба одойчууд
|
Хүний нутагт юм үзэж нүд тайлах замд минь, хаяа хаяа маш ухаалаг агаа нар тааралддаг. Ухаалаг агаа нар жишээ нь л гэхэд, сургуультай сармагчин тэжээдэг. Зүгээр ч нэг тэжээхгүй шүү? Ухаалаг агаа нар сургуультай сармагчнуудаа одойчуудад үзүүлдэг юм. Ухаалаг агаа нарын сармагчингууд нь тусгай зориулалтын ногоожуулсан байгууламжаар гүйлгэж, бөмбөг өшиглөж одойчуудыг баясгана. Одойчууд алгаа ташаад, сармагчингууд бөмбөгөө өшиглөж гүйлдэнэ. Их сонин. Сармагчингуудын гүйлдэхийг харахын тулд, одойчууд сайн дураараа хөлсөө тусган олсон хэдэн өнгийн хэрчмэл цаасаа бэлэглэдэг. Одойчууд угаасаа их хөөрхөн...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-09-11 - Суртачилгааны тухай
|
Энэ өдөр баахан юм болж өнгөрсөн. Нэг мэдсэн чинь, бүхэл бүтэн 10 жил өнгөрчиж. Хэдэн зураг санаанд буув. Уг суртачилгааны зарууд, 9 сарын 11 дараахан MTV сувгаар цацагдаж байсан боловч, тэр дороо АНУ-ын төр хориг тавьснаас, эфирээс хасагдсан гэдэг.
Орчуулга:
2,863 амь үрэгдэв 40 сая хүн дэлхий даяар халдвар авсан Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ. ДОХ-ын эсрэг мөн адил нэгдэцгээе.
2,863 амь үрэгдэв 630 сая хүн дэлхий даяар орон гэргүй амьдардаг Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ. Ядуурлын эсрэг мөн адил нэгдэх хэрэгтэй.
2,863 амь үрэгдэв 824 сая хүн дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн Дэлхий...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|