. 2011-11-01 - Сонгодгуудын зохиолоос иш татав
|
Тэд өөр хоорондоо үнэхээр хүүхэд шиг, асар гэнэнээр, ямар ч нотолгоогүйгээр мэтгэлзэж байсан юм. Ямар нэгэн нотолгоо гаргахын оронд, тэд зөвхөн зөвтгөсөн аль эсвэл буруутгасан хоосон үг хаялцаж байв. Далайн гахай төрхөөсөө сэлж чаддаггийг нотлохын тулд тэд, өөд өөдөөсөө муухай харалцан зогсож, өрсөлдөгчийнхөө яс үндэс, саруул ухаан аль эсвэл үүсэл гарлын тухай санал бодлоо солилцож байв... Тэд нас биенд хүрсэн эрчүүдийн дүр төрхтэй боловч, оюун ухааны хөгжлийн хувьд хүүхдийн чинээ хүмүүс юм.
Жэк Лондон, "Далайн чоно" ...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-28 - Хөх дэлгэц үзэв
|
Нэгэн мангар хөөрхөн мэдээ нүдэнд тусав. Хэдэн сонирхолтой гарууд хүмүүнлэгийн тэрэг дээрэмдэж байх юм. Юу бэ гэвэл, түркийн газар хөдлөлтийн дараах байдал юм байж. Хэдэн завгүй эрчүүд хайрцаг шуудай зөөн гүйлдэж байх юм гэнэ. Түркүүд хэзээнээс ажилд дуртай болчихсон юм бол, гэж хэсэг бодов. Гэр бүлтэй байх л даа, чааваас...
Уул нь хэдэн түркүүдийн зовлон надад ер сонин биш л дээ. Гэхдээ л хөөрхөн, алиа гэж жигтээхэн! Газар хөдлөлтөнд нийтдээ 2000 байшин барилга нурсан бөгөөд, тэд нарт туслахаар 17 ачааны тэрэг туслахаар ирж л. Гэвч тэр хүмүүнлэгийн тэрэг нь газартаа ирэлгүй замдаа дээрэмдүүлж...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-23 - Каддафи дуусав
Бичсэн: AmonRa
|
Хамгийн түрүүнд шархдсан хөгшин хүнийг зодож, тамлаж, доог тохуу хийсний дараа буудаж хороосон байна. Одоо талархсан ард түмэн нь цогцсоор нь тоглоом хийж, хажууд нь зурагаа авхуулж байгаа.Үхсэн арслангийн цогцсыг илжиг ч тийрчнэ. Гэвч хөгжилтэй орнуудын хоол болохгуй гэж, Каддафи 10 сар тэмцлээ. Ганцаараа, түүнд хэн ч туслаагүй. Арслан шиг тэмцэж, эр хүн шиг эх орноо хамгаалж өнгөрлөө.
Сүүлийн 10 сард Ливи улсад 50 мянган хүн чадарсан. Цаашид энэ тоо өсөх болно. Дараагийнх нь чи, андаа. ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-20 - Орчин цагын үйлдвэрлэл ба дизайны тухай II
|
Орчин цагын үйлдвэрлэллийн хөгжлийг ажиглавал, олон сонирхолтой цаг үетэй холбоотой өөрчлөлтүүд харагддаг. Өмнөх хэсэгт чипийн архитектур болон холболтуудын эвхэлтийн дизайн хэр хэмжээтэй явагдаж байгааг бичиж байсан. Энэ удаад үйлдвэрлэллийн хөгжил, нийгмийн хөгжилтэй яг чухам ямар уялдаа холбоотой болох талаар нэмэлт оруулмаар санагдлаа.
Өнгөрсөн зууны дөчөөд онд Бэлл Телефон компаний судалгааны төвд бүтээгдсэн транзистор хагас дамжуулагчын болон үйлдвэрлэлийн хувьсгалын эринг эхлүүлсэн. Улмаар манай гаригийн технологийн болон нийгмийн дүр төрхийг эрс өөрчилсөн. Гайхамшигтай гурвал буюу Жон...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-14 - Гайхамшигтай монгол зан
|
Юм болгонд буруутан хайдаг нэг сайхан тэнэг монгол зан байна, айн. Бүр дургүй хүрчихлээ. Хүссэн юм нь хүзүүгээр нь ороогоод ирэхээр, бүр тэр тусмаа. Тэр буруутай, энэ буруутай, би юу ч мэдээгүй- энхийн цагаан тагтаа. Мөрөө хавчаад зогсож байгааг нь. Гол нь өөрийгөө бусдаас ухаантай, гадаадад байгаа гэсэндээ өөрийнх нь хэлсэн худлыг хэн ч ойлгохгүй гэж бодоод, түүндээ итгээд явж байгаа нь өхөөрдмөөр ч юм шиг. Хүний цаг хулгайлагчид тонилоосой. ...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-14 - Замын түгжрэлийн тухай
|
Өчигдөр нийслэлд автомашингүй өдөр байсан. Гэсэн ч энэ арга хэмжээ машины зохицуулалтыг маш нарийн хийхгүй бол болохгүй гэдгийг харуулж хүмүүс хотын төвийн гаднах зам дээр өдөржин зогссон. Харин Улаанбаатар хотын гол асуудлуудын нэг болсон замын түгжрэлийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулах, хотын эрх баригчдын явуулж ирсэн буруу бодлогын үрээр асуудал өнөөгийн түвшинд хүртэл хүндэрснийг иргэдэд тайлбарлан ойлгуулах зорилгоор “Замын түгжрэл” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. ИЗ-НН зохион байгуулж буй “Замын түгжрэл” арга хэмжээг өнөөдөр 09.00 цагт Төв номын сангийн урд талын талба...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-14 - Үний өсөлт
|
Үндэсний статистикийн газрын судалгаагаар өнгөрөгч долдугаар сараас махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдаж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар он гартал махны үнэ буурахгүйгээр барахгүй, эргэн өсөх хандлагатай байгаа аж. Энэ оны эхний хоёр сард шүлхий болон бусад шалтгаанаар махны үнэ өссөн байсан ч гуравдугаар сараас эргээд буурсан байна. Энэ нь нөөцийн махны тараалт болон махны нийлүүлэлт өссөнтэй холбоотой үзүүлэлт аж. Харин өнгөрөгч долдугаар сараас эргээд өссөн байна. “Энэ оны эхний зургаан сарын байдлаар суурь инфляци өссөн үзүүлэлт гарсан. Үүнд бэлэн мөнгө ...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-12 - Швейцари улс цөмийн эрчим хүчээс татгалзав
|
Швейцарын парламентийн 2 жигүүр хоёулаа энэ Лхагва гаригт швейцарын засгийн газрын цөмийн энергиэс татгалзах төлөвлөгөөг баталлаа. Шинээр атомын цахилгаан станц барихыг бүр мөсөн хориглов. Швейцарын 5 атомын цахилгаан станцын хамгийн шинийг 2034 онд, хамгийн хуучин станцыг 2019 онд ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ. Энд
Швейцарчууд юугээ мэдэх үү, атаархаж байхгүй юу. Xарин Болдсайхан нийтлэлч швейцарчуудыг нэг сайхан сэнхрүүлнэ гэдэгт найдаж байна. ...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-12 - Илийтийн мэдээ
|
Дуучин Мээдээ хамт явсан хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй “Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ” гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ.
Энд Соёлтой хүмүүс гэж өөр юм аа. ...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-10-06 - Хонгил ухсан нь
|
Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.
Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ой...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|