АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2012-02-01 - Эртний цагийн дурсгал

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Эрт дээр үед би гээч хүн афоризм маягийн юм зохиох хоббитой байв. Ойролцоогоор 6-7 жилийн өмнө. Эргээд дурсвал, нэлээн хүндэрч байжээ. Бага насны дурсамжаа гэж.

Анхаар! 78 нас хүрээгүй иргэдэд уншихыг хатуу хориглоно.


----x----

Долоо хоногийн сүүлийн гурван хоногт нь ухаан ордог юм. Ухаан орсон цагтаа ширээн дээрх цаас нааш цааш нь хөдөлгөж, харандаа үзүүрлэн мангар юм бичдэг юм.

-Яахав, уйтгартай хүмүүс байдаг нь үнэн. Саарал амьдралтай хүмүүс ч байдаг, өөрсдийнхөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байдаг. Гэвч чи чинь их шогч, царайлаг,
өөртөө итгэлтэй залуу шүү дээ, чи яагаад архи тамхи хэ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-30 - Соёлын тухай эргэцүүлэл

Бичсэн: AmonRa Ангилал: Бодошрол
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.

Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг  нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бо...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-22 - GoPro2 камерын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Гэрлийн хүч
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна.
Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх:

1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой.

2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна.

3. 170° өргөн өнцөгтийн зураг ав...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-20 - Төгсөгчдийг ажилд хэрхэн сонгон шалгаруулдаг тухай (гадаадын туршлага)

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Хүмүүс асуугаад байсан. Доорх хариу бол англи-саксоны орон зай ба баруун Европт хамааралтай, АНУ болон бусад орнуудад (Австрали, Канад гэх мэт) ямар байдгийг үнэндээ мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл, сээгийнд хандаарай.

Техникийн мэргэжлийнхээ хувьд л хариулж чадна. Хүмүүнлэгийнхэн өөр байдаг байж мэднэ- би яг сайн лавлаж асууж байгаагүй. Ойролцоо байх гэж таамагладаг.

Мэргэжлийн дипломоо удалгүй гардан авах залуу мэргэжилтэн, төгсөхийнхөө өмнөхөн (3-4 сарын өмнөөс) ажлаа хайж эхэлдэг. Тэр хооронд залуу төгсөгч:
1. тодорхой хугацаанд дадлага хийсэн (ихэвчлэн 5-6 сар). Дагалдуулаад, дадлагын...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-17 - 2010 оны Дарвины шагнал

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Залуучууд энэ хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Болохгүй бол, дахин оролд. Дахин оролдоод болохгүй бол, тэмцэх хэрэгтэй. Тэмцээд болохгүй бол, дахин дахин мунаглаад байх хэрэгтэй. Тэгвэл ялна.





Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-16 - Их тоглоомын тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Соёл иргэншил
Их тоглоом гэж, дэлхийн түүхэнд том мөр үлдээсэн үзэгдэл юм. Тоглоом гэдэг, хүний ердийн сурдаг байдал. Тоглоом гээч, хүний нас ахиж өсөх тусам төвшин улам дээшилж, тоглогчийн чадвараас хамааран хэцүү болдог. Их Тоглоомын тухай бага байхдаа уншсаны дараа, тэрүүхэн тэндээ санах ойныхоо зооринд хийж, мартах дөхөж билээ. Гэтэл, эрт дээр үеэс тоглож байсан Civilizations гэж тоглоомыг найзыгаа тоглож байгааг харахдаа, Их Тоглоомын тухай өөрийн эрхгүй бодогдов. Харсан чинь, Civilizations шинээр хэд хэдэн удаа гарсан байж. Хэсэг найзынхаа тоглож байгааг, тамхи татан ажиглаж суув.

Мань эр дөнгөж тогло...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-16 - Арлит ба чиний ирээдүйн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Арлит гэж газар, Нигер улсад байдаг. Байсан гэвэл дээр байх- учир нь Арева компани уг нутагт уран олборлож эхэлснээс хойш, ойр хавийн ан амьтан ургамал бүрэн устаж, гүний ус нь цацраг идэвхт бодист хордсон юм.
Уран олборлодог уурхай нь, усныхаа 70%-ийн нөөцийг Сахар цөлийн гүний уснаас авдаг бөгөөд, цацраг идэвхт хаягдал нь задгай газар хадгалагдаж, салхинд чөлөөтэй хийсдэг.

Гэвч, Арева компаний амлаж байгаагаар, Арева нутаг сайжирч, дахин цэцэглэх болно. Хэзээ нэгэн цагт. Хэзээ нь бүү мэд. Гэвч Арева ба Нигер улс хоорондын хамтын ажиллагааны гайхамшигтай үр дүнг энэ видеоноос харж болно.
...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-15 - Сталины хэлмэгдүүлэлтийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Зарим зөвхөн нэг талын мэдээлэл танилцуулсан мэдээлэл тархаж байгаа нь, эртнээс гижиг хүргээд байсан юм. Жишээ нь энэ.
Иймэрхүү зөвхөн нэг талыг тусган харуулсан мэдээллээр Монголын интернет дүүрэн.

Монголын тусгаар тогтнолд Сталин гээч хүн, яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг, Монголын түүхчид дутуу үнэлдэг нь хачирхалтай. Үүнийг бага зэрэг ойлгуулан харуулахын тулд, 1945 оны 2-р сарын Ялтын уулзалтаас сэдвээ эхлэх хэрэгтэй байх.

2-р дэлхийн дайнд оролцож, Японд дайн зарласнаар, БНМАУ тусгаар тогтнолоо бататгаж, түүхэн алхам хийж байсан юм. Ялагч орнууд буюу АНУ, Англи, ЗХУ-ын удирдагчид Ялтын уу...
Сэтгэгдлүүд (22) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-10 - Хуягт цэргүүдийн хөдөлгөөн

Бичсэн: AmonRa Ангилал: Төмөр


Зарим иргэд хуягт цэргийн хуяг хөдөлгөөн боож, нэг унахаараа босож чаддаггүй байсан гэж үздэг. Женевын их сургуулийнхан шалгаж үзсэн байна. 


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-09 - Юан гүрний түүхээс Иш татав

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Хорь дөнгөж хүрэхэд, "манай" Чингис xаан Европыг байлдан дагуулснаас хойш, бидний алтан эрин зуун эхэлсэн" гэж би хүнээс дуулж байсан юм. 25 нас хүрсний дараа л, үнэн хэрэгтээ "манай" гээд байгаа Чингис xаан Хятад орныг эзлэн түрэмгийлж, биднийг боолчилж байсан харийн хүн гэдгийг олж мэдсэн юм. Энэ оны 8 сард Монголчуудын түүхийг өгүүлсэн 3 номтой танилцаж, хэд хэдэн түүхэн үйл явдал тодрууллаа.  Хятадыг бүхлээр нь эзлэхээс хамаагүй өмнө нь монголчууд Оросыг эзэлж, Унгар ба Австрид довтолж байсныг олж харлаа. Тэр үед Чингис хаан "манай" хаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Хятадыг эзлэхэ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 17 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн