АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2012-04-01 - Фильтрүүдийг хэрхэн, хэзээ ашигладаг тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Тодруулга: би өөрөө од, солонго гэх мэт тусгай эффектийн фильтр ер ашигладаггүй. Энэ учраас энэхүү фильтрүүдийн тухай энэ бичлэгтээ бичихгүй- бас тиймэрхүү чимэглэлийн фильтр ашиглаж ч үзээгүй. Бас үнэндээ хэлэхэд, тиймэрхүү маягийн фильтрүүд надад сонин биш, бүр дэмий тоглоом төдий санагддаг. Зураг нь ч уйтгартай санагддаг.

Гэвч энэ цорын ганц буруу, энэ цорын зөв гэж багшилж, номлож байгаа юм биш шүү. Хэрэв иймэрхүү фильтрүүд сонирхолтой санагдаж, цаг, боломж ба мөнгө нь байгаа л бол оролдоод л үз. Харин харьцуулахын тулд тусгай эффектийн фильтртэй нэг, фильтргүй нэгийг дараад, харьцуулаад ү...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-31 - Цаг үеийн урсгал

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Өнө эртний цагаас монголчууд юмыг гэнэт өөрчилж онгичиж ирсэн. Одоо хүртэл зогсохоо мэдэхгүй, байгаа бүхнээ өөрчлөн байгуулалт, инноваци үгийн цаана нуугдаж сүйтгэсээр ирсэн. Өчигдрийн үзэл бодол өнөөдөр өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан мухар сүсэг болон хувирч, баатарлаг үйл гэмт хэрэг болж хувиран, байгаа бүхнээ харамгүй хуваалцахыг тэнэглэл гэж, аминч хувиа хичээсэн занг зөвтгөдөг цаг. Нөгөөдөр нь бүх юм эсрэгээрээ эргэнэ. Маргааш нь хүн гээч араатан өнөөдрийн бодлоо мартан, толгойлогчийн захиалсан дууг улих л болно. 
Түүх гэдэг, улс төрийг тэжээгч хоёрдогч түүхий эд. Улс төрд ашигтай бол, өнөөдр...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-31 - The Raid

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл


Энэ яасан цоглог кино бэ.

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-29 - "Өлсгөлөнгийн тоглоом" уск

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...
Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-19 - Үндсэрхэг үзлийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна.  Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...
Сэтгэгдлүүд (24) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-16 - Европын их дээд сургуулийн программ

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.

Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-13 - Блогийн дизайнаа өөрчлөв

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл

Давгүй ч юм шиг. Өмнөх шигээ үлдээсэн нь дээр ч юм шиг. Ямартай ч, түр хаагдаад дахин нээгдлээ.
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-07 - Ё үсгийн тухай

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
ежлээд бгаамо. айтахан бгараа
(үл таних уншигчийн захианaac)

Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг.

Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна....
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-05 - Orcam

Бичсэн: AmonRa Ангилал: Явган тэнэгийн тэмдэглэл
Video: Orcam - DFKI digitalisiert Kunst in 3D (3:04)
ХБНГУ-ын Хиймэл Оюун ухааны судалгааны төвийн (DFKI) соёлын өв ба урлагийн бүтээлүүдийг сканерддаг шинэ арга.
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-29 - Эртний кодын тухай II

Бичсэн: AmonRa Ангилал: Соёл иргэншил
Эртний кодын тухай I

Артур Шопенхауер: "Тооцолон бодож эхэлсэн цагт сэтгэхээ больдог" гэж нэг удаа бичиж байсан юм. Энэ үгийг нь уншаад: "Мань эр амьдралдаа математиктай нээг их харьцаад байгаагүй байсан байх" гэж бодогдож билээ. Энэ үзэл бол одоо хүртэл их тархмал: математик сонирхолгүй, математик мяа, математик уйтгартай гэж. Зарим эрдэмтэд, урлагийнхан хүртэл: "Математик ер ойлгодоггүй" гэж олон хүний дунд ам бардам байдаг.

Дунд сургуульд байхад, надад ч бас тэгж санагддаг байсан. Би өөрөө сургуульдаа их залхуу хүүхэд байснаа ч нуугаад юу гэхэв. Хамгийн их сонирхдог хичээлүүд бол түүх, шугам...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 15 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн