. 2012-07-21 - Алс холын аян замд
|
Аян замд гарах сайхан байдаг. Тэр тусмаа Пинк Флойдыг сонсон, аян замд гарах сайхан байдаг. Бодролд орон, галт тэрэгний цонхоор эрээлжлэн өнгөрөх байгалийн гоо сайхныг ажиглах сайхан байдаг. Саад бартааг даван туулж, алдаатай оноотой бүхнээ ардаа орхин, өөрийн зорьсон зорилгодоо алхам алхмаар ойртож байгаагаа ойлгох бүр ч сайхан. Энэ үед зүүрмэглэн, галт тэрэгний дугуй чагнан алс хол одох сайхан.
...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-07-09 - Фотозураг дарах хэдэн жор
|
Зөвлөгөө өгөөч гэж, хүмүүс асуугаад байсан. Гэвч яг тодорхой, ямар талын зөвлөгөө хэрэгтэйгээ ойлгуулж чадахгүй байсан. Бас тодорхой асуулт байгаагүй- тэр учраас тодорхой жор өгч чадахгүй. Бүдэг бадаг асуулт байсан тул, бүдэг бадаг хариулт л өгч чадна. Хүн өөр өөрийнхөө хувь заяаныхаа эзэн, өөрсдөө оролдож, хангалттай алдаа хийснийхээ дараа өөрсдөө юу болоод, юу болохгүй байгаагаа ойлгодог байх даа...
01. Ганц фото зураг дарж байхын оронд цуврал зургаар сэтгэвэл илүү дээр. Хагас ба бүрэн мэргэжилтнүүд цувралаар сэтгэдэг юм. Ганц ганцаар дардаг нь шаврын фото зурагчин гээд ойлгочих. Битги гомдо...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-06-24 - Сонгуулийн парадоксудын тухай
|
Хэд хоног зав нойргүй гүйсээр байгаад, юу болж өнгөрч байгааг ч анзааралгүй өнгөрөв. Юм болгон өөрийн гэсэн адаг төгсгөлтэй байдаг тул, ажил ч намжиж сэтгүүл сонин эргүүлэх завтай болов. Хартал, сонгууль дөхчхөж. Энэ удаад өнөөх л гундалайнууд, занданшатрууд, чулуунбатууд шударга ёсны төлөө тэмцэхээр амласан гого хуудас хийлгэчхэж.
Хараад, баахан юм бодож суув. Мэдээж өнөөх л юмаа бодно. За, ингээд Монголд томоохон гээч нийгмийн газар хөдлөлт болоод өнгөрлөө. За, бага зэрэг хөрөнгөтэй байсан нь хоосорч, хөрөнгөтэй байсан нь хагартлаа баяжив. Улмаар нийгэмд баян ядуугийн зааг улам ихсэж, цаашид...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-06-04 - Өнгөрсөн хэдэн хоногийн тухай
|
Өнгөрсөн хэдэн долоо хоног адал явдлаар дүүрэн өнгөрөв. Адал явдлын үр дүнд нэг мэдсэн чинь 5 кил турчихсан байв. Өмнө нь ч нээг их сүрхий тарган байгаагүй л. Гэтэл толинд хартал, өөдөөс араг ясны шог зураг мэндчилж байв. Энэ нь мэдээж хэрэг өөрийн гэсэн давуу талтай: орой үдэш ховдоглолгүйгээр, үргэлж хөдөлгөөнтэй байхаар нойр ч сайжрах юм. Өмнө нь л гэхэд, дэр толгой нийлүүлсэн тохиолдолд 5 минутын дотор унтдаг байсан бол одоо улам бүр хурдсаж, тэр дороо нам унтдаг болсон.
Улмаар унтаж болдог болдоггүй байдалд унтдаг болсон- галт тэргэнд, автобусанд, жорлон дээр суугаа байдалтайгаар. Сүүлий...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-06-04 - Прометей киноны тухай
|
Прометей гэж киног хэд хоногийн өмнө сонжив. Ер нь киноны үйл явдал үй түмэн асуулт үүсгэв. Кино нь өөрөө Харийнхны тухай бөөн мэдээлэлтэй, бас Харийнхны киноны үйл явдалтай танил иргэд олон гого танил деталь, эртний сайхан дурсамжуудыг сэргээсэн гоё юм харж олох болно. Гэвч харамсалтай нь нэг биш, зохиол нь асар их доголдолтой, үй түмэн НО гарч ирэх нь тэр.
Эхний НО: Яагаад роботууд (андроидууд) шинжлэх ухааны шинжилгээний арга барил мэддэггүй юм бол. Ер нь хүмүүс нь ч тэр. Дэлхийн шилдэг эрдэмтэд буюу хүн төрөлхтнийг төлөөлж буй хүмүүс харь гаригт буухдаа, хамгийн тэргүүнд авах арга хэмжээ н...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-05-15 - Нисдэг негрүүд (уск)
|
Улаан сүүлнүүд (Red Tails) киног сонжиход, эхний 5 минутын дотор миний бие алмайрлын байдалд оров. Яагаад цагаан арьстан еврей Жорж Лукас яагаад энэ киног продюсерлэж (өөрөөр хэлбэл санхүүжүүлж), дараа нь бүр суртачилгаанд нь бөөн мөнгө хаясан юм бол. Бүү мэд.
Үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Италид болж байгаа юм байх. Нислэгт оролцохыг зөвшөөрсөн хэдэн ширхэг негрүүд хамаг чадлаараа өөрийн чадвар авьяасаа харуулж, өмнө нь яагаад командлагчид нисгэж байгаагүйг л харуулахыг хичээнэ. Бас цэргийн албаа хаахын сацуу командлагч офицерын тушаалыг зөрчиж, байн байн радио долгионыг өөрийн чалчаа...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-05-14 - Өлсгөлөнгийн тоглоом номын тухай
|
Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын уран сайхны Өлсгөлөнгийн тоглоом гэж кану үзэж билээ. Уг кануг үзсэн даруй гайхамшигтай тэмдэглэл бөмбөгдөж билээ. Энд сонирхож болно. Өлсгөлөнгийн тоглоом гээч киноны тухайд товчхондоо гэвэл, шал тэнэг кино. Зохиолын өрнөл болон, баатруудын үйлдлийн зарчим, дотоод ертөнц нь тэр чигээрээ оюуны хомстол. Өсвөр насныханд яг тохирно.
Гэтэл нэг мэдсэн чинь, номыг нь унших ховор тохиолдол гарч ирдэг юм байна. Удаа дараа номыг нь уншиж байгаагүй хэрнээ киногоор нь дүгнэлтээ хийлээ гэж шүүмжлүүлж байсан тул, хүйтэн могойн харцаараа номыг шинжилж эхлэв. Ном нь өөрөө нил...
|
Сэтгэгдлүүд (11)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-05-08 - Плазмын хувиргагчийг магтан дуулахуй
|
Плазмын хувиргагч гэж үг дуулаад, ямар сүртэй чихэнд чимэгтэй үг бэ гэж бодож билээ. Сансрын байлдаантай киноноос хуулсан ч юм шиг. Мортал Комбат тоглоомын Шао Каны зэвсэг шиг, дэндүү брутаал ч юм шиг. Плазмын хувиргагчийг гартаа атгасан зөгнөлт зохиолын нөхдүүд гариг Дэлхийг харь гаригийн мангаануудаас авардаг ч тохиолдол байдаг. Эсвэл бүр одон орнуудыг ч аварна. Гэвч тэр бол зохиол.
Гэвч бодит байдлаас тасарсан тохиолдолд л дэлхийг аварна байх. Үнэн хэрэгтээ плазмын хувиргагч буюу плазмотрон хүнийг алж чадахгүй. Мэдээж хэрэг бодит байдлаас тасарч, аюулгүй байдлын дүрэм сахихгүй бол, хүнээс у...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-05-02 - Буркина Фасо орны тухай No II
|
Өмнөх хэсэг энд
Африкийн орнууд ядуурлаараа, цөлмүүлж буй баялгаараа, ДОХ ба цөлжилтөөрөө Монголын гэрэлт ирээдүйн жишиг болсон, гайхалтай тив. Зарим хүмүүс (тэр тусмаа европчууд) африкчуудыг өөрийн гэсэн соёлгүй "дорой хүн", эсвэл бүдүүлэг, тэнэг, бас хар арьстнуудын залхуугаар тайлбарлах дуртай байдаг. Гэвч яг сайтар ажиглавал, хуучин колониудаа европын гүрнүүд хэрхэн харж үздэгийн харж болно. Яг тодорхой хэлбэл, ер харж үздэггүй.
1983 оноос Буркина Фасо улсын доройтлын түүх эхэлсэн юм. Учир нь нэгэн сайхан өдөр төрийн эргэлт бий болж, өөрийн коммунист үзэл бодлоороо алдартай армийн ахмад ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-05-01 - Prometheus
|
|
|
|