АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2007-04-06 - Би...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Харанхуйн дундаас ганцхан лаа асаад намайг чиглэн ирж яваа мэтээр зүүдэнд минь ирж буй тэр зөн совин юу юм бол. Өөрийгөө дэндүү нийгмээс тусгаарлагдаж байгаа юм болов уу? Тэгээд л зүүдэндээ хүртэл ганцхан ширхэг зүйлийг хардаг болоод байгаа юм биш гэж хүртэл өөрийгөө хардлаа. Үгүй байхаа. Хэдийгээр би түр хугацаагаар гэртээ хүүгээ харж байгаа ч гэсэн телевиз, радио, интернэт гээд аль болох л уйдах, ганцаардлах завгүй байхыг хичээж байна. Гэвч хүн гэдэг нийгмийн бас сэтгэлийн амьтан юм болохоор нүүр нүүрээ харж суугаад юу ч хамаагүй дэвэн дэлхийн хамаг бүхнийг уудлан ярьж түүнээсээ таашаал авч ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-06 - Чамдаа

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Чинийхээ дэргэд сэрэх дуртай

Чимээ анирдан зогсох дуртай

Чихэн дээрээ үнсүүлэх дуртай

Чимэг зүүлтгүй өмнө чинь би зогсох дуртай

Надад хайртайг чинь мэдрэх дуртай

Нам гүмхэн зогсох дуртай

Найз минь гэж дуудуулах дуртай

Насаараа хамтдаа гэж итгэх дуртай

Санасан гэж чамдаа бас хэлэх дуртай

Санаашраад чамайгаа хүлээх дуртай

Сэм сэмхэн санаа алдах дуртай

Сайхан чамдаа үнсүүлэх дуртай

Итгэлийг минь даадагт чинь хайртай

Инээмсэглэсэн царайд чинь хайртай

Хорвоод ганцхан минийх гэдэгт чинь хайртай

Хонгор минь би чамд хайртай

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-05 - Устгал

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Манай байраар нэг жоом гүйлдээд нэг хэсэг аймаар байсан, устгал хийлгээд одоо овоо гайгүй болсон. Харин монгол төрд маань л шимэгч хорхой пиг дүүрээд устгал хэрэг болоод байх шиг. Тос дотроосоо өтвөл.. Дээдэс нь суудлаа олохгүй бол... гэсэн мэргэн үг олон байдаг ч гэсэн саарал ордонд суугаа "төрийн жоомнууд" тэр үгийг ямар утгатай юу гэснийг ч бодох сөгөөгүй өөрийнхөө халаасруу хэнтэй нийлж, хүний нүднээс далдуурхан хэдэн төгрөг халааслах вэ? л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байдаг байхаа даа. Бодохоос бүр дургүй хүрчихлээ. Тэглээ гээд яах ч юм, Саарал ордонд устгал хийх эрх надад алга. Ху...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-05 - Эр хүний дэргэд эмэгтэй хүн байхсан

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Ханийхаа дэргэд эхнэр нь, хүүхдүүдийнхээ хажууд ээж нь, аав ээжийнхээ сайн охин нь байхсан гэж чин сэтгэлээсээ хүсна. Эр хүн гэдэг заримдаа хүүхэд шиг санагдаж, ихэр татан уйлаасай гэмээр тийм л царайг гаргадаг "өрөвдөлтэй" ертөнц. Хар нялхаасаа л тэд минь охидоос илүү байх гэж хичээж, ээж аавынхаа "чи эр хүн, уйлж болохгүй" гэсэн угэнд хатуужиж ирсэн хүмүүс. Охин хүүхэд л их сургуульд суралцагь хүү яах вэ? яаж ийж байгаад амиа аваад явна гэж ээж аавууд хүүгээ "гадуурхадаг". Тэр үзлээс болж хангай шиг нөмөртэй эрчүүд минь боловсролгүй гэгдэн хүүхнүүддээ гологдож, гудамжны буланд хоосон шил дэр...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-04 - Хүүдээ

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Амь оруулсан миний багын зураг шиг

Алив хүү минь ижиидээ ир дээ

Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт

Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ

Өлгийн гурван бүсийг нь ээж нь чангалж бүүвэйллээ

Өнө хожтын өдөр олмыг нь чангалж үднэ

Хол яваарай миний хүү

Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө бурхан минь

Галгиж гулгиж яваг дураараа байг үр минь

Галтайхан хархүү миний хүү энэ орчлонг

Гайхуулсхийгээд туулаг ээ

Эрвэлзсэн хүлэг нь жороотойхон байг

Эхнэрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эдийн дээд торгоор биеэ хулдаж

Эрийн сайн нь хүүтэй минь ханилаг

Эвшээсэн нумын хатан сум х...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-04 - Анд нөхөддөө

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амьны хэдэн нөхөдтэй билээ би

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу

Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу

Цэцэн шүлгээр тургиж сум шиг харваж явахдаа

Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу

Яасныг санамаар байна

Хэдхэн найзаа яримаар байна

Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсгээр сийлж титэм хийгээд өмөсмөөр

Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм

Намрын усан бороо яндан дагаад урсахад

Найзынхаа дэргэд дулаацах гэж гэрээсээ би гардаг

Нанчид бүлээн...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - АРХИ МОНГОЛ 2-ЫН АЛЬ НЬ ТОМ БЭ?

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Байрнаасаа гараад 5 ч алхалгүй хөл дээрээ тогтож ядах 2 ч хүнтэй дайралдлаа. Тэгээд өөрийн эрхгүй архи монгол 2-ын аль нь том юм бол гэж өөрөөсөө асуулаа. Миний жаахан монголын эрчүүд "жигүүртэй" нь дэвж, жижигхэн нь живж архидна. Ядарлаа гэж ууна, задарлаа гэж ууна, ялархаж тунирхаж  ууна,  ямар ч шалтгаангүй ууна. Ажлаас халагдлаа, ашиг оллоо, аз таарлаа, авгай төрлөө, төрсөн өдөр, төрийн ёслол, андын баяр, автомашины угаалга...гээд бичээд байвал хэдэн хуудас урт шалтгаан болох янзтай. Хог түүгээд архи, хоолойгоо сөөтөл микродоод архи, сар ажиллаад архи, худал хэлээд архи, хулгай хийгээд арх...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - Төрсөн өдрөө гэж...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Өнөөдөр би 23 нас хүрч байна. Гэхдээ жаахан үеийнх шигээ хөөрч, хөл алдан баярлахгүй нь гайхмаар... Аав ээж минь духан дээр үнэрлэхгүй, анд найзууд ширээ тойрон бужигнахгүй уйтгартай ч юм шиг нэг нас нэмлээ. Тэглээ гээд хэнийг буруутгах ч билээ. Айлын эхнэр болж, үрийн зулай үнарлэн, аавынхаа дэргэд сэрээгүй хамгийн анхны төрсөн өдөр...  .  Ёстой л нөгөө Дашбалбар агсны хэлсэнчлэн:

Өнгө алаг энэ хорвоод

Өөрийн сайндаа чи төрөөгүй

Өдөр өдрийн нарыг харж, тэнгэрийг үзэх

Өндөр их тавилан хайрласан ээж аавдаа баярла гэдэг үг л үнэн юм даа.

Анд найзууд амьдралын мөр хөөж санасны зоргоор уулз...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-03 - шинэ өдөр эхэллээ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Шинэ өдөр эхэллээ. Юунд ч санаа үл зовон айсуй цаг хугацааг итгэл дүүрэн угтаарай. Яагаад гэвэл энэ өдөр чинийх, минийх, биднийх. Сайхан амьдрал дэргэд инээд алдаад зогсож байгаа ч юм билүү, бид хажуугаар нь санаа алдаад өнгөрч яваад түүнийгээ өнөөдөр анзаарах ч юм билүү. Шинэ өдөр бүхэн оньсого шиг эхлэж, ололт амжилтаар өндөрлөөсэй гэж хүснэ. Шинэ өдөр биднийх . Амжилт хүсье

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 126 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн