АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2007-04-12 - Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-11 - Эмзэглэл

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

 3-р сарын сүүлээр хүүтэйгээ хамт эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш сэтгэлд бөөн хар юм хуралдчихаад хэцүү санагдаад байх боллоо. Цэцэг цэврүү шиг нялх үрс маань эмнэлгийн орон дээр аврал эрэн хэвтэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа урьд нь сонсогдож дуулдаагүй олон өвчний нэрийг сонсохоос яс хавталзах шиг. Нүдний, ходоодны хорт хавдартай, зүрхний, амьсгалын замын төрөлхийн гажигтай, агаарын бохирдлоос харшил авсан, хоолойн бөглөрөл гээд миний урд нь лав сонсож байгаагүй энэ олон өвчин ирээдүйг маань элгээр мөлхүүлж байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх.

Гэхдээ өвчний...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-11 - Жижигхэн Монголдоо эргээд ирээрэй

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Монголын төлөө цохилох зүрх надад, чамд бүгдэд байх хэрэгтэй. Тэр сэтгэлгээг хар багаас нь зүрх сэтгэлд нь суулгаж өгөх ёстой гэж би боддог. Өнөөгийн нийгэмд ажиглагдаж байгаа нэг хандлага бол яах аргагүй гадаадад сурч, ажиллах явдал. Хэн хаана яаж амьдрах нь тухайн хүний хэрэг мэт боловч гадаадруу одогсод эргэж ирж буй эсэх нь бидэнд ихээхэн хамааралтай юм шиг. Сурахаар явсан нэг нь очсон газраа эрдэм ном сураад, тэндээ ажиллаж технологи авчиран монголоо хөгжүүлнэ гэж хэн хүнгүй горьддог. Гэвч тэгж байгаа нь ховор. Цалин өндөртэй, тохь тухтай газар амьдарч байгаад Монголдоо эргээд ирэхээрээ б...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-10 - ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Өнөөдөр яагаад ч юм нэг л урамгүйхэн өнгөрлөө. Яагаад гэдэг асуултыг тавьж хариуг нь өөрөөсөө хайгаад олсонгүй. Хэн нэгэнд гомдсон зүйл надад лав байхгүй. Тэгсэн хирнээ л... Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн үг байдаг даа. Ямартаа ч халуун дулаан үгийг хэзээ чбитгий харамлаарай нэгнээсээ. Ингээд  ЯРУУ НАЙРАГЧ. ТООМОЙН ОЧИРХҮҮГИЙН  УРАМ ХАЙРЛА  ШҮЛГИЙГ бичлээ..

Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хич...

Сэтгэгдлүүд (41) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-10 - Санаснаар болдоггүй хорвоо

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг. Миний бодлоор бол сайн явах санааных гэдэг яахын аргагүй үнэн юм шиг. Амьдралд өөрийн гэсэн байр сууриа олж, нийгэмд өөрийн гэсэн оргилыг буй болгохын төлөө зүтгэх, хань ижлээ зөв сонгох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд энэ бүхэн нь  хувь хүний өөрийн зохион байгуулалт, ухамсраас шууд хамаарах боловч амьдралыг бүгдийг нь эхнээс дуустал нь төлөвлөх бэрх. Тийм ч учраас санаснаар болдоггүй хорвоо гэж ярьдаг байх. Гэхдээ өөрөө амьдралд илүү их хариуцлагатай хандсанаар санаснаараа хорвоог эргүүлж чадах боломж байгааг ч үгүйсгэж болохгүй. Яагаад ингэ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-08 - ОЮУНТАН

Бичсэн: gereltuya
Хөл хөөр үл тасрах оюутны хотхонд би амьдардаг. Энд аль хэзээнээс амьдарч, хэзээд эндээс нүүхгүй юм шиг сонин мэдрэмж үе үехэн төрдөг. Хавар болохоор энд урьд урьдынхаас илүү сайхан байдаг ч заримдаа бүр залхаж үхмээр... Хос хосоороо алхах залуус, цонхны доороос нэгнээ дуудах хөвгүүд, жижигхэн талбай дээрээ хөлсөө дуслуулан сагс тоглох тэднийг харахаар эргээд оюутан болохыг эрхгүй хүсэх юм. Түрүүн яагаад залхаж үхмээр гэж бичсэн гээч? Ерөнхийдөө үдэш болохоор энд сайнаасаа саар нь илүү харагдаад байдаг юм. Хоёр хөл дээрээ тогтож ядах 20 ч хүрээгүй банди нар, хажуугийн байшингийн булан руу хээв...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-07 - Монгол "Чингис" мэндлэхгүй нь бололтой

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол
Их Монгол улсын 800 жилийн баярын дуулиан одоо сураг тасарч байх шиг. 800 жилийн ойд зориулж бүтээлээ гээд хэлчихээр дорвитой юм нэг ч үлдсэнгүй. Харамсалтай. Томоос том хүрэл хөшөө хүндэтгэлийн өргөө. их хурлын "ухаантай" толгойнууд хүртэл 17 тэр бумаар боссон тэр өргөөнөөсөө ичиж байгаагаа хэлээд авсан. Тэртээ тэргүй дотроосоо өтсөн төрийн том толгойтнуудаас юм хүлээгээд нэмэргүй гэдгийг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгээд нөгөө урлаг соёлынхоо хэдтэй нийлж байгаад ганц сайхан Чингис хааныхаа тухай кино хийгээд орхиё гэсэн яалаа. Одоо болтол сураг ажиг алга. Хандив цуглуулаа...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-07 - УУЧЛААРАЙ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Миний блогийг хэн нэгэн зочин их л анхааралтай уншиж. Тэрхүү уншигч маань суут ухаантан бололтой. МИний үзэл бодол хүсэл мөрөөдөл тэр хүнд огтхон ч хамаагүй атал элдэв үгээр л намайг доромжилж эцэст нь элгээ хөштөл инээсэн юм шиг байна. Хоосон мөрөөдөгч, чалчаа, авгай гээд л бичиж өгч дээ хөөрхий. Гэхдээ би доллар биш шүү дээ. Намайг хараад хэн ч инээх албагүй, би бүгдэд таалагдах ч албагүй. Миний бичсэн зүйл зөвхөн миний л бодол санаа. Дотроо хадгалж явдаг чин сэтгэлийн минь үг. Хүн бүгд над шиг байх албагүй. Нэг хүний үгнээс болж би өөрийгөө өөрчлөх ч ёсгүй.  Үзэл бодлыг минь даган дуурайх, ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-07 - Эгэл бүхэнд би хайртай

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Энэ дэлхий дээр онцгой зүйл олон байдаг ч би энгийн бүхэнд дуртай.  Том дэлгүүр, брэндийн хувцас, үнэтэй хоол энэ бүхэнд шунан дурлах намайг татах юу ч үгүй. Гадаа гудамжаар алхах олон мянган хүмүүсийн нэгэн адил байхыг хүснэ. Бусдаас онцгойрч содон байх хүсэл хэн нэгэнд байдаг л байх. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх л бүхнээс эрхэм. Аз жаргалыг зүрхнээсээ эрж хайж, түүнийгээ олж, ганцхан өрөө ч гэсэн өөрийн гэртээ ширээ тойрон найзуудтайгаа бужигнах хамгийн сайхан. Үнэтэй ресторанд чамин зоог барьлаа гээд миний нөхөрлөлийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж үү? Үгүй л байх. Дуртай хөгжмөө сонсож, тухт...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-04-07 - Аавынхаа дэргэд...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Аавынхаа дэргэд би тайвшрал, тайтгарыг олж алаг хорвоод хүн болж төрсндөө баярлаж бахдаж байх шиг. Хүний төрсөн эцэг эх гэдэг өрнөөс өмөрч унасан үр хүүхдийнхээ төлөө гал, усруу орохоос ыуцахгүй өгөөмөр ертөнц. Гэхдээ бид чинь тэр болгон аавыгаа гээд байдаггүй. Аав минь биднийг далдхан хайрладаг шиг бид ч аавыгаа зүрхэндээ хайрладаг юм шиг. Унахдаа хүртэл "ээжээ" гэж, уулга алдана, уйлахдаа ээжжээрээ нулимсаа арчуулна, холоос ээжийгээ санаж байна гэж хүнд ярина. Гэвч аав гэдэг орон зай дандаа зүрхний гүнд уул шиг дүнхийгээд нөмөртөө биднийг хорогодуулах гэж даллан даллан байдаг.  Аавынхаа дэрг...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 125 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн