Өвөр түрийдээ орж, өглөө үдэшгүй хамтдаа байгаагүй ч гэсэн нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй цөөхөн хэдэн найзаараа дандаа би бахархадаг. Уйлвал нулимсыг минь арчиж, унавал гараас минь татаж, баяр гунигийг минь хуваалцаж, бардам занг минь дарж, болъё гэж шантрахад минь урамшуулдаг түшиг тулгуур амьдралын багана гэж найз нараараа би бахархана.
Өнөөдөр хаврын шороог дарж шиврээ бороо орсон сайхан өдөр байна. Сэтгэлд нар гарах шиг сайхан мэдээ сонслоо. Миний найз хүүтэй болжээ. Арван сар тээж, түүнийгээ дотроосоо мэдэрч ээж болохсон гэж яарч байсан найз минь баярын нулимстай ...