. 2007-05-17 - Урам хугараад
Өнөөдрөөс өөрийгаа аарчилж цоо шинээр эрч хүчтэй эхэлье гэсэн юм. Даанч олон хүнээс бүтэхгүй байхаа гэсэн үг сонсоод жаахан урам хугарчихлаа. Ямар ч зүйлд 100%-ийн эрсдэлгүй байна гэж байхгүй шүү дээ. Эрсдлээ тооцоод түүнээс сэргийлж, эсвэл тохиолдсон үед нь зохих арга хэмжээг нь аваад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яваг гэж бодох хүн алга байх юм. Яг одоо бодсон чинь дуртай зүйлээ хийж чадахгүй, санасан зүйлээ алдаад ч хамаагүй оролдоод үзэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй юм байна. Би хүнийүгэнд орж өөрийнхөө санаанаас буцмааргүй байна. Хүний амьдрал тэр чигээрээ эрсдэл. Эрсдэлд үзүүлэх ха...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-17 - Өглөө
|
Өглөө ч гэж дээ, өдөр болж байна. Өчигдөр өглөөний 4 болтол ном шагайж хэвтсээр байгаад, саяхан л сэрлээ. Одоо 11:35 болж байна. Аз болж өнөөдөр амралтын өдөр болхоор, нойроо авч чадлаа...
Уншсан ном маань ихээхэн сонирхолтой байв... Лао Ци (Lǎozǐ) гэдэг хужаа гүн ухаантны (хужаа биш ч байж болох юм, энэтхэгээс ирсэн гэж бичсэн байлээ, нэг домогт нь) ном уншлаа. Сонирхолтой л юм, тархийг нойрноос сэргээж, кофе шиг үйлчилж байлээ. Герман хэлдээр ушниж байсан болхоор зарим юм буруу ойлгосон байх, харин одоо сууж, материал цуглуулна хө... Удахгуй дипломоо хамгаална.
Уул нь уншаад байх ямар ч ...
|
Сэтгэгдлүүд (10)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-17 - Монголчуудын зүүд "Солнгос" гэж үү?
Сая дөнгөж мэдээ үзлээ. Өнөөдөр Солонгост гэрээгээр ажиллах сонтрхолтой хүмүүсээс авах хэлний шалгалтын бүртгэл эхлэж байгаа аж. Бүтэн гурав хоногийн өмнөөс дугаарлаж, нойр хоолгүй бүртгэл эхлүүлж байна. Хот бараг нүүгээд оччихоо юу гэж эндүүрмээр хүн хөл, машин тэрэг. Үнэхээр амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүр хараад худлаа цэцэрхээд явж байгаа дарга нараа. Монголдоо сайхан амьдарч хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга алга байгаагийн илрэл энэ. Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх шщжил ч гэх шиг. Үлгэр ярьж, өөрсдийгөө бурхан шиг шүтүүлэхийг хүсэгчид эгэл ардын эрээн бараан гундуухан амьд...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-17 - Онигоо
Болохгүй бүтэхгүй зүйлийн тухай өдөр алгасахгүй сонсож, харж, уншиж байна. Толгойгоо амраагаад "Онигоо" сонинг уншлаа. Зүгээр л санаандгүй сонгоод доорхи онигоонуудыг энд бичлээ. Инээвэл залуужина гэдэг шүү дээ.
Манай охиныг банкны захирал, инженер хоёр зэрэг гуйгаад.
-Тэгээд хэнд нь аз дайрав?
-Инженер залууд аз дайрсан. Охин маань банкны захиралтай суусан.
Нэг эрийг эхнэр нь загнана:
-Тэмээ хүртэл бүтэн cap юм уухгүй явж чадаж байхад, чиний байж байгааг, өдөр болгон гудраад.
-Ямар ч баар, дэлгүүр байхгүй тэр элсэн цөлд чинь би ч гэсэн юм уухгүй байж чадна ш дээ. Хувилбар:
-Тэр чинь ду...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-17 - Миний тухай, товчхон
Бичсэн: AmonRa
|
Сайн байцгаана уу, залуучуудаа!
Шинэхэн намайг бүү гадуурхаарай.
Өөрийнхөө тухай товч:
Миний нэр Хүслэн, блог өмнө нь хөтөлж байсан, хөтөлсөөр хэвээрээ байгаа. Харин энд гадаад хэлээр биш, монглоор бичдэг хүмүүсийг харсан болхоор, энд бас блог нээхээр шийдлээ. ХАААЙ! :) (Монголоо санахлээрээ монголоор бичих сайхан шүү...)
Мэргэжил гэх юм байхгуй, одоохондоо сурсаар байгаа, одоо удахгуй төгсөнө. Уран зураг, графикийн мэргэжлээр төгсөнө. Зураач гэсэн үг.
Хобби гэх юм байхгуй, учир нь амьдрал миний хобби, миний ажил бас миний хобби, миний уншдаг номнууд миний хобби, миний бичдэг...
|
Сэтгэгдлүүд (10)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-16 - Тэнгэр шиг бай
Бичсэн: gereltuya Ангилал:
Шүлэг
Надад энэ шүлгийг магтаад ч юм уу? ийм тийм гэж үнэлэлт өгөх эрх байхгүй. Агуу хүн хэзээд агуугаараа үлдэж, хүмүүст ухаарал, эрам, итгэл басхүү өөрийн гэсэн бодролыг өгөх юм. Энэ шүлгийг одоогоос нилээд олон жилийн өмнө Дашбалбар агсан өөрийн хүү Ганбаатар, хүүгийнхээ найз Дэлэг нарыг Энэтхэг улсад буяны мөр хөөхөөр явахад нь зортулан бичсэн юм гэсэн.
О.Дащбалбар
Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөх...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-16 - Өөрийгөө чамламаар...
Цаг хугацаа намайг эс хүлээн урсаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр юм бүр өөрчлөгдөж, хөгжин дэвшиж эсвэл намаг балчигт шигдэж байх шиг. Харин би л өөрчлөгдсөнгүй. Дахиад сургуульд суръя гэхээр хүүхэддээ санаа зовоод, ямар нэгэн бизнес эрхэлье гэхээр эрсдлээс айж суусаар байгаад хугацаа алдсан юм шиг байна. Уул нь би өөрийгөө их үнэлдэг байсан юм. Хэнээр ч заалгахгүй хийх ёстойгоо хийгээд, авах зүйлээ аваад алдахдаа алдаад явж чадна гэж ирээд л боддог бардам байж. Харин одоо хань ижил, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага байгаа болохоор ингэж юм бүхнээс бэргээд байна уу? эсвэл төрөлхийн...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-16 - Хоер андын нөхөрлөл.
|
Анхааруулга:
Уг эрдмийн далайд тааралдах хараалын үгс, архидан мансуурахыг суртачилсан байж болзошгуй мэдээлэл буй тул, уншихаасаа өмнө сайн тунгаан бодоорой. Хүүхдүүдэд уншуулж хэрхэвч болохгуй.
Жич: Уг шастирын гол баатрууд японы эртний уран зураг ба яруу найргын нөлөөн дор ихээхэн тархины гэмтэл авсан бөгөөд, хуулийн ба сүсэгтэн олны зүгээс хариуцлага хүлээхээс татгалзаж байгаагаа урьдчилан мэдэгдэж буйг анхааралдаа авна уу.
Төрөө ба Хүслэн.
1-р бүлэг
Наашаа цаашаа.
(зен-буддын шашны сургамжын өгүүлгүүд ба коан-ууд)
Нэгэн өглөө Хүслэн маш их шартан, толгойгоо тэврэн тал...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-14 - Цаг гарга
Бичсэн: gereltuya Ангилал:
Шүлэг
Энэ шүлгийн нэрийг мэдэхгүй болохоороо өөрийнхөөрөө цаг гарга гээд нэрлэчихлээ. Эхлээд энэ хэдхэн мөрүүдийг уншчих. Магадгүй та мэддэг байж болох юм. Харин хэрэгжүүлж байсан уу? Үнэхээр доорхи зүйлсийн алинд цаг гаргаж чадаж байна, алинд нь цаг гаргаж чадахгүй явна вэ? Хариулах гээд оролдоод үзээрэй.
Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-13 - Сэтгэл эрхтэн мөн үү?
Ийм нэргтэй нийтлэлийг хальт харав. Унших гэсэн боловч хүний барьж яваа сонинг гуйлтай биш. Уучлаарай. Энэ хэзээний ямар сонин бэ? гэж түүнээс асуувал "энэ үү? хэмээн гайхасхийснээ, нилээн дээр үеийнхээ " гэчихээд явж одов. Соини зардаг мухлаг дээр очиж нилээд хэдэн сонинг харсан ч миний сонирхосон тэр "Сэтгэл эрхтэн мөн үү" нийтлэл алин дээр нь ч алга. Угаасаа ямар нэг юмыг уншихыг, харахыг хүсвэл санасандаа хүрэхээс нааш сэтгэл амрдаггүй "тэнэгдүү" зан маань одоо хир тэр нийтлэлийг уншихсан гэсэн хүслийг оволзуулсаар байна.
Үнэхээр олж уншиж чадахгүй бол та нөхөдтэй хамт сэтгэл эрхтэн мө...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|