. 2007-05-31 - Хүний амиар наадсан, хөгжлийн гэгдэх мянганы зам
Багануур орохоор их л урамтай гарсан юмсан. Даанч хоёрхон жилийн өмнө сүр дуулиантайхан нээж байсан мянганы замын хэвтээ тэнхлэгийн Төв аймгийн Эрдэнэ сумаас Багануур орсон 50-иад километр зам энд тэндээ цөм үсэрч нилээд олон машин осолдож, бас ч үгүй хэдэн хүний амиар "наадаад" авсан сурагтай. Тэгээд нөгөө "сайхан" замаа дахиад л барьж байгаа нь энэ гээд хаачихаж. Анх тавигдаж эхлэнгүүтээ ажиллаж байсан нэг залуу зам индүүддэг машиндаа дайруулаад өнгөрч байсан гашуун түүх бий. Зам барих нь буруу зүйл гэж ер хэлээгүй. Харин өргөнөөс нь сайд дарга нар "хусаад", зузаанаас нь хужаа нар "хусаад" ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-30 - Сайн байцгаана уу?
Сайн байцгаана уу? найзуудаа. Аав ээждээ очиж хэд хоног эрхлээд сайхан амарлаа. Гэвч бороо ороогүй нил шороо, дэндүү хуурай байёныг хэлэх хэрэгтэй. Хэн хүнгүй л ус чийгний мөрөөсөл болчихсон байна. Жил шахам очоогүй ч Багануур маань хуучин хэвэндээ, илүү ихэссэн зүйл нь архидалт юм шиг санагдлаа. Хүн ам нь ихсэхийн хирээр архидалт, хэрэг төвөг гарах нь элбэгшсэн юм шиг. Хаа нэг шинэ байшин баригдсан харагдах авч баар, кафе, зочид буудлын зориулалттай л баригдсан байх юм. Хүн амьдрах аргаа яаж сонгох гь өөрийн хэрэг мэт боловч миний бодлоор архиар хэн нэгнийг хордуулж, үр хүүхдийнх нь хоолны мө...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-29 - Ширэнгийн Атман
Мауглигийн адал явдал буюу Ширэнгийн Атман
Эсэргүүний уран зохиол цувралаас
Зохиолыг бичсэн зохиолч (би) нь ихээхэн хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бичсэн тул, бүү гайхагтун. Бага насны хүүхдүүдэд уншихыг хориглоно.
Бас 60 нас хүртэлх иргэдэд.
Ширэнгэн ойн дундуур нимгэн нөмрөг өмссөн, айж сандарсан эмэгтэй гүйж байв. Гарт нь өлгийтэй хүүхэд баргил дуугаар орилж байв.
“Орилоод л бай, орилоод л бай! Дуулгаваргуй чамайг чоно идээсэй” гэж эмэгтэй ууртайгаар хэлэв. Гэтэл өлгий дотроос жаахан хүүгийх гэлтгүй том боовны толгой цухуйн, эмэгтэйгийн амруу чихигдэж эхлэв....
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-28 - Амралтын өдрүүд дууслаа
|
Өнөөдөр Пфингстен дууслаа. Өнгөрсөн долоо хоногын 2 дахь өдрөөс авхуулаад нойргуй ажилсан надад сайхан унтаад авах боломж гарлаа. Байнга шөний 3 хүртэл салагласаар байгаад, амрах хэрэгтэйгээ 2 өдрийн өмнө л шөний 11 гэртээ ирэхдээ ойлгов.
Дахиж ингэж ажилахгуй ээ... Гэхдээ гоё ч юм шиг, амьдралыг цээж дүүрэн амьсгалж байгаа юм шиг санагдаад.
Яадаг ч байсан маргааш хичээл, ажил, гэрэлт ирээдүйн төлөө тэмцэл дахин эхлэнэ.
Сайхан сайхан. Залхуу бөгсөө хаяа хаяа ингэж амбаардаж байхгуй бол болохгуй. Гадаад дахь амьдралд хэт дасаж, нялцгай болохоосоо өмнө.
Нээрээ жаахан нялцгайрсан ч юм шиг...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-27 - Ардчилалын тухай
|
Ардчилалын тухай Жек Лондоны хэлсэн нь:
"Арчилал бол мангруудын мөрөөдөл, ардчилал нь хувьдаа сүсэг бишрэлтэй адил хар тамхи ба ажлын мал болох ажилчид нь бослого үймээн дэгдээхгүйн тулд л оршидог билээ. Хүнд хүчиршгүй хөдөлмөр, өлсөж зовж байхад нь тэднийг, тэр бүгдийг тэвчиж, хэзээ нэгэн цагт очих мөнхийн жаргалтай ба цатгалан байх Тэнгрийн Хаант улсын тухай, харин баячууд ба ухаантнууд бүгд мөнхийн тамын тогойнд шарагдах үлгэрээр хуурдаг байв. Аяа, ухаантнууд хичнээн их инээсэн болов оо! Харин тэр худал хуурмаг нь шавхагдан дуусхад, хүмүүсд ардчилалын тухай мөрөөдөл үүсхэд, ухаантнууд ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-27 - ТҮЦ маст дай!
|
Сонин.мн-ы бичсэнээр, удалгуй УТаанбаатар маань ТҮЦ-гүй болох бололтой. Хэр үнэн болхыг мэдэхгүй юм байна, харин автобусны буудалдээр цуглардаг хогны хэмжээ багсаж, хугацаа нь дууссан шоколад, гөөхийгөөр наймаалхаа болих юм шиг байна. Ашгуй дээ!
мэдээлэлд бичсэнээр дараахь асуулт гарч ирж байгаа бололтой:
Ажлын байр. (тэр дороо ТҮЦ-энд амьдардаг хүмүүсийг санаж, маш томоор ангайж инээж байв. Муухай байх л даа, уучлаарай, нэгэнт би ийм хүн хойноос). Үүнд би ганц хоер мянган ТҮЦ хаагдаж, тэрний оронд хотын ногоон таримал байгууламжуудээр ажилах хүн болгосон дээр бишүү... Монголд ямар хийх ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-23 - Урагшаа!
|
Намайг:
Маш их ажил хүлээж байна.
Маш их идэвх шаардагдаж байна.
Блог уншиж байгаа элэг нэгтнүүддээ ундалгуй талархал болгон сонирхолтой нийтлэл тавьна! Сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эсвэл захиалга авна, хехе!
П.С: Аан, тийн... Шүлэг өчигдөр бичиж суусан, болж өгдөггүй, шүлэг бичдэг хүн байна уу, засуулах гэсэн юм...
П.П.С: Уншиж, сэтгэгдэл бичиж байгаа хүн бүрт баярлалаа...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-22 - Гичий
|
Гичий.
Батаа орондоо орон, гараа толгойныхаа ард тавин, үсээ самнах эхнэрээ ажиглаж байв.
“Хөгшөөн...”
“За одоохон, Баагий... Үсээ самнаадхья” гэж эхнэр нь хэлж, өтгөн хар үсээ хэд удаа самнан, орондоо оров.
“Чи яасан халуун юмбэ” гэж эхнэр нь хэлж нөхрийхаа цээжийг нь үнсэн, толгойгоо мөрөндээр нь тавин, тайвширсан янзтай санаа алдан, нүдээ анив. Тэд хэсэг дуугуй хэвтэн, хүмүүсийн унтсаныг сонсож хэвтэв.
Нимгэн хананы цаана том хүү нь сонсогдох төдий хурхирч байв.
“Хүү чинь бөх- бөх гээд, бөөн бөхийн хорхой... Найзуудтайгаа ноцолдоод, баахан ядраад... Чамайг дууриасан бяранд...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-21 - ЭРХЭМ БЛОГЧИДОО ТҮР БАЯРТАЙ
Бичсэн: gereltuya
Та нарын бичлэгүүдийг уншиж, санал бодлоо солилцоход дандаа сайхан байдаг шүү. Гэхдээ найз нь хүүгээ аваад 10 хоног Багануур явахаар боллоо. Ээж маань өнөөдөр Багануураас ирээд. Ээжийгээ ямар их санаа вэ? Бараг л уйлах шахлаа. Тэгээд л жаахан охин шиг ээжийгээ хормойдоод хамт явъя гэж гуйгаад л явахаар боллоо. Тэндээс ирээд сонин содон зүйлээ бүгдийг нь гараа эцтэл бичнээ. Харин өдөр болгон уншдаг олон олн бичлэгүүд, сонин содон мэдээлэл, бас та нарыг санах байх даа. Ямартаа ч арав хоног их хотын чимээ шуугианаас холдож, ээжийнхээ гарын цай хоолыг идэж уугаад, аавдаа эрхлэж өөрийгөө жаахан сэ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2007-05-20 - Бооцоо
|
-Хоеулаа уралдах уу? гэж эрэгтэй асуув.
-Уралдахгуй, багш болохгуй гэж хэлсэн. Загинах байх гэж эмэгтэй хариулав.
-Бууж өгч байна уу? Айсандаа, айсандаа!
-Үгүй за юу! гэж эмэгтэй хэлээд гулгуурын зүг гүйв.
Тэр хоер цонхны хажууд хацраа тулан бусад хүүхдүүдийг гадаа тоглохыг ажиглаж байв. Багшдаа шийтгүүлсэн тэр хоер туслах багшын хяналтан дор багшдаа, бас бие биендээ гомдон ангидаа сууж байв.
-Багш загинана гэж хэлээгүй юу...
-Чи хэлэлгүйгээр гүйсэн, би чамтай дахиж тоглохгуй. Би түрүүлэх байсан!
-Би чамаас илүү хурдан уншдаг гэдэгт мөрийцэх үү? гэж эрэгтэй эмэгтэйгээс асуув.
-Т...
|
Сэтгэгдлүүд (12)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|