АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2007-06-04 - Халамцуу залуучуудын яриа

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Инглиш Гартен, Мюнхен хот. Үдшийн нарнаас нуугдсан 3 залуу, гартаа нэг нэг пиво атган, модны сүүдэрт суув.

Ярианд оролцогчид:
Томас (цаашид Т)
Стив (цаашид С)
Би (цаашид Х)

Томас: Ёоох, яасан ч халуун юмбдээ.
Хүслэн: Хайлж урсах шахлаа! Яасан удаан оочирлов оо!
Стив: Тэгээд яасан үнтэй пиво бэ...
Х: Арга ч гүй биз, хэн л энд цүнх дүүрэн пиво бариад яваад байвал гэж!
Т: Тххх
С: Тэгээд ийм халуунд уу? Хехе. (пивээ задлан)  Прост!
Т: Прост!
Х: Прост!

Бүгд балгав.

Х: Би нээрээ шивээс хийлгэх бодолтой байгаа, зургийг нь ч хүртэл гаргацан байгаа. Та хоёрын хэн нэгэн шивээс хий...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Р. Чойном - Нүцгэн биеийг алдаршуулъя

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр

Нүцгэн биеийг алдаршуулъя

Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулкя

Янаг минь чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжжө ч бүү үлдээ

Яг л урд минь бүр мөсөн нүцгэл 

Альбрехто дюрерийн зурсан Адам Ева 2 шиг

Ариун хүйсээ ягаан навчсаар бүү халхлаа

Раффелогийн бийрээр амилсан амирлангуй мод шиг

Алган дээрээ нар мандуулан хүүгээ өргө

Үүрийн гэгээ нэвт Афурадитийн дагина шиг

Үзсэн харсан бүхний нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан

Янаг минь чи хувцас...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Улаахан тэс мод

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан     Улаахан тэс мод

Газрын хавтгай дээр орос орон оршиж

Гал улаахан тэс модыг санагдуулж

Үүрээр түүнийг цавччихвий гэхээс

Өр өвдөөд байна

Тэндхийн сайхан охид

Тэнгэрийн өнгөт нүдтэй

Гоёл нь гэвэл эгэлхэн

Голоо дагаад ургадаг хамба шарилжийн цэцэгээ

Шаганейд дурсгасан Ессениний алаг алчуур шиг

Шар талынх нь тариаг би өрөвдөөд байна

Шанхных нь үс яг л минийх шиг гогцоордог

Шаналангт хонгор зүрх Маринагийн нутгийг өрөвдөөд байна

Газар дээр өөр хэн тэгж инээдэг билээ

Гагарины инээмсэглэлийг ч өрөвдөөд байна

Галав дамнан үлдсэн охин цагаан сүм

Гараа загалмайлж мөргөдөг с...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Итгэл

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан                 ИТГЭЛ

Цаашид юм бүхэнд итгэл алдарна

Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино

Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино

Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино

Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино

Дэмий юманд би хөл алдахаа болино

Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж

Дэндүү залуу насандаа би хашир сууна

Тэгвэл

Үүдэн тушаа салхинд цохигдон

Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно

Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж

Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө

Унахад чинь тосдог газар үгүй болно

Уруудахад чинь түших гар үгүй болно

Итг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-03 - Хаврын дуу

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ц. Хулан                   Хаврын дуу

Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй

Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй

Инээд алдан өөдөөс чинь гэнэт  харах минь давтагдахгүй

Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Хайрлах юм бол намайг одоо л хайрла

Хар үсний минь долгионд хөл алдаж

Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж

Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс

Би яг л энэ хавар шиг,  хаврын ногоо шиг

Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг

Бидэртэн урсах гол мөрдийн урсгал  шиг

Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг

Хаврын өдөр богино цэцгээ дэл...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-02 - Эрдэнийн сан Субашидаас

Бичсэн: gereltuya

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-02 - Намайг уйлуулсан баярын өдөр

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Юуны өмнө эрхэм та бүхэндээ болон таны үр хүүхэд, ахан дүүст тань олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, манайхаар бол эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн инээд хөөр, баяр бахдалаар нэг өдөр өнгөрч, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх шиг. Цэцэг шиг охиноо хөтлөөд алхаж явахдаа энэ хорвоод ямар их жаргалтай хүн болохоо улам ихээр мэдэрлээ. Хүссэн бүхнийг нь ганц өдөр үг дуугүй биелүүлж, хаан мэт аашлуулая гэж хичээгээд түүнийгээ биелүүлж чадсан болохоор сэтгэл хангалуун байна. Хоёр хүүгээ хар нялхаараа  хэрсүүжиж,  амьдралд нухлуулалгүй өсгөхсөн,  бяцхан оюунаа чилээн олон зүйлийг битги...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - Амьдрах арга алгаа

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Өнөөдөр Монголд амьдрах аргагүй болчихож. Ажил төрөл хөөцөлдөөд өнөөдөр гадуур жаахан явлаа. Хаана ч очсон хүнд сурталтай эрх мэдэлтнүүд, өөрийгөө ихэд бодсон ажлсаг царайлсан "новшнууд" байх юм. Бүр уур хүрчихлээ. Ганц тодорхойлолт авах гэж өглөөнөөс үд өнгөртөл үүдийг нь сахих тэдний хувьд юу ч биш юм байна л даа. Тэд болохоор ажилтай харин үүдэнд дугаарлан зогсож байгаа бид хийх юмгүйдээ хүлээж байгаа юм шиг л бодох юм. Өнөөдөр хэнд албан тушаал байна тэр хүн өнгө мөнгөнд умбаж, бүхнийг тааллаараа болгож болдог бололтой. Дээрээс нь авилга. Өдөржин үүдийг нь сахиж байснаас таньдаг хүнээр нь ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - ЛОНХОН ДУУТАЙ АНХНЫ АЛХАМ

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Дахиад л хонхны баярын "нэрэмжит" архидалт. Агаар салхинд гарч тархи толгойгоо цэнэглэх гэсэн биш бөөн нерви. Арван жилийнхэн нийлж хонхны баяраараа архидаад "тасраад" унасан ангийнхаа охиныг хүчиндлээ ч гэх шиг, такси хулгайлж зугтаагаад осолдлоо гээд элдэв муу муухайг ханатлаа сонслоо. Уул нь Багануурт намайг амьдарч байхад ямар гоё хот байсан гээч. Чимээ шуугиан багатай, агаар салхи сайтай, хүн зон нь тайван амгалан, хэрэг төвөг гарлаа гэж тоотой сонсогддог байсан юм. Харин одоо хүн ам нь өсч, түм түжигнэж бум бужигнаад түүнийхээ хирээр элдэв хэрэг их гардаг болсон юм шиг. Архидалт бүр хирэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-05-31 - ХААН БАНК ХУДЛАА РЕКЛАМДААД

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Хүүхдийн мөнгийг хот болон орон нутагт ХААН банкаар дамжуулан олгодог гэдгийг хүмүүс мэднэ. Тэгээд дараалал үүсгэн өдөржин хүлээх хэрэггүй, хүссэн цагтаа очиход таны дансанд ороод аль хэдийн хүү нь бодогдоно гээд л рекламдаад байсан. Би 2 хүүхдийнхээ мөнгийг Багануураас авдаг юм. Тэр бүр очиж чаддаггүй болохоор бараг өнгөрсөн оны сүүлээс аваагүй байсан юм. Сая очоод 2 хүүгийнхээ мөнгийг аваад хадгаламжинд нь хийчихье гэсэн чинь 3-р сараас өмнөх мөнгө дансанд чинь ороогүй байна, сүүлийн 2 сарынхаа мөнгийг авах уу? Гэдэг байгаа. Яагаад сар сард нь авдаггүй юм энэ тэр гээд теллер бүсгүй бараг хув...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 119 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн