АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2007-07-09 - Сайхан наадаарай

Бичсэн: gereltuya

Та бүхэндээ ардын хувьсгалын 86-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөлстэй тохом, хүүхдийн гийнгоо, бөхчүүдийн дэвээ, сурын уухай энэ бүхэн монгол түмний хийморийг жилдээ ганц сэргээж, баясал цэнгэлийг авчирдахг гэхэд болно. Урин дулаан цаг болоод ч тэрүү энэ баяр бусад баяраас арай өргөн дэлгэр болдог байж болох. Гэвч зугаа цэнгэл архи дарс нь арай л ихдээд байх шиг санагдаад. Өнөөдрөөс баяраа тэмдэглээд эхэлчихжээ хүмүүс... Морь бөх гээд сүйд болоод байдаггүй ч монгол хүний ген цаанаасаа догдлуулаад байгаагаа нууж чадахгүй нь . Хүй долоон худагт очиж морьдын бариаг ганц ч удаа үзэж байгаагүй ю...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Ээждээ би согтуу очихгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг
Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Бага нас

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Хатуу өвлийн есөн есийг тэсэж

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд ч багтаагүй юм

Тэвчээр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юмаа

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм

Арьс нэхийг дотуур нь жийрэггүй өмсөж

Адууны махыг давс ч холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино, гэрэл зураг

Телеон,...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-07-08 - Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдрала...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-20 - Эсэргүүцэл гэхүү дээ...

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Нилээд дээр үед бичиж байсан шүлгээ толилуулья... :)

битгий загинаарай, алдаатай бичсэн байвал

Би эсрэг байна

 

Ингэж хашгирах хэрэггүй
Би дүлий биш.
Миний анхаарлыг татах гээд жүжиглээд хэрэггүй
Би сохор биш.
Хэлмээргүй байгаа болхоос
Би хэлгүй биш
Хэлэх шаардлага байхгуй болхоос
Би зөрүүд биш.

Та нар надад хамаагуй,
Би эсрэг байна.
Дахин дахин хэлье
Би эсрэг байна
Юуны талаар ярьж байгаа нь хамаагуй
Би санал нийлэхгүй байна.
Учир нь та нар юу ч ойлгохгуй

Би эсрэг байна.
Ямар учраас гэдгийг бүү асуу
Би эсрэг байна.
Чамд таалагдахгуй байлаа ч
Би э...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-15 - Сүүлийн хэдэн хоног...

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Сүүлийн хэдэн хоног зөвхөн академи гэр 2-ын хооронд өнгрүүллээ.
Өглөөний 9-өөс эхсүүлээд шөний 2 гэж гэртээ ирэхийн хооронд амжуулдаг зүйлс:
Охидуудтай маазрана, семинарт сууна, номын санд ном эргүүлнэ (би нэрээ уншиж чаддаг шд, хехе), архи дарс эргүүлж, эцэст нь хамгийн чанга дээр хөгжим хангиуулан урландаа зураг зурна. Тийм учраас маш зав муутай байлаа, шөнө ирэхдээ ядарч сульдсандаа навс орондоо унан, блогоо хөтлөх тэнхээ байсангуй.
Саяхан үзэсгэлэнгээ гаргаад, муу ч үг сонслоо, сайн ч үг сонслоо...
Яадаг ч байсан цаашид үргэлжлүүлсээр л байх болно, зургаа.

Нэг сонин зүйл:
Би М...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-15 - Нямдорж огцорлоо (ашгуй дээ)

Бичсэн: AmonRa Ангилал: Монголын тухай
Хэнийг илүүгээр үзэн яддагаа мэдэхгүй юм байна, ерөнхийлэгчийг үү, Нямдоржыг үү... Яадаг ч байсан энэ хоер шилэн саванд хийсэн аалз шиг хоорондоо үзэлцэж гарах нь дээ, хехе.
Эхнээсээ бол харагдаад л байна:

"1997 онд УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан хэрэг гарсан. Тухайн үед энэ асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийг С.Зориг агснаар ахлуулан байгуулан тэр ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж танилцуулж байсан. Тэр ажлын хэсэгт талийгаач О.Дашбалбар гишүүн бид багтаж байсан. Үүний дараа 2000 онд намайг ХЗДХ-ийн сайд болох үед намайг гадаадын тагнуул гэсэн өргөдөл бичин Үндсэн хуулийн цэцийн орон тоон...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-07 - Дахиад л амралтын өдөр...

Бичсэн: AmonRa
Дахиад л амралтын өдөр. Яг ид ажилах үед хүч сааруулж байгаа юм шиг санагдачихлаа. Олигтой юм хийж амжаагуй байтал долоо хоног гулсаад л алга боллоо. Одоо юм зурж суудаг байхдаа...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-04 - Улаанбаатрын үдэш

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
Улаанбаатартай, эсвэл бидний хэлж заншснаар уТаанбаатартай холбоотой зарим сайхан дурсамж надад бий. Тэр сайхан дурсамж болгон нь даанч дэндүү хувийн, хэт үнтэй болхоор түүний талаар бичмээргүй байна. Магадгуй дараа нь. Хэзээ нэгэн цагт. Өмчирхөг хүн болхоор тэр байх.

Харин энэ бичсэн жилийн өмнөх эргэцүүлэл минь ерөнхийдөө их ууртай, монголоо үзэн ядсан санагдаж магадгуй. Тийм бишээ. Би Эх Орныхоо олон олон дутагдлыг хардаг, мэддэг, тэр дутагдлуудыг нь үзэн яддаг. Харин ямар нэгэн гадаад надтай санал нийлхэд- эсрэгээр миний дургуй тэр гадаадруу чиглэгддэг.
Ямартай ч зөвөөр ойлгоод, жааха...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-06-04 - Жорж Орвэлл

Бичсэн: AmonRa Ангилал: Эссе буюу оролдлого
Жорж Орвэллын зарим эссе, нийтлэл орчуулхаар жилийн өмнө шийдээд, нилээд ургашиллаа. Ямар учраас Орвэллыг орчуулхаар болсон бэ гэвэл, маш олон шалтгаан байна.

1. Би онолч хүн биш, би баахан онол гаргаад эхлэх юм бол хоосон амаа хөдөлгөсөн, бусдын үгийг давтсан мануухай болхоос айдагт.
2. Хэлэх үг, баримтлах байр суурийг маань аль хэдийнээ намайг төрөхөөс өмнө хэлэх нэг нь хэлсэн. Тэр нь бас л 1-р зүйлтэй адил худал хуурмаг нь мэдэгдэхгүй, бөөрөнхийлсэн үгээр дүүрэн. Харин миний хэлэх үг Орвэллтэй нэгэн хэмнэлээр дугардаг.
3. Анархист үзэл бодол. Шинээр амьдрах хүсэлтэн, сэтгэл санааны, ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 118 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн