АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-06-27 - Чингис хаан минь өршөө

Бичсэн: gereltuya

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар
Чингис хаан минь өршөө

 Мөнх хөх тэнгэрийн доор

Мөргөн байж хүлцэл өчье

Гурван гурвын есөн шөнө

Гуйлгын үгээр үнэнийг учирлая

Эзэн богд Чингисийхээ сүлд хийморийг

Энэ цагийн буулган дор дээдэлж чадлаа гэж үү

Шагай шиг тарсан Монгол их гүрэн

Шарын шашинд хүлүүлсэн номхон доройд хувилж

Тэнгэрийн шүтлэгтэй их ард түмэн

Тэрлэгэндээ өтөлтлөө доройтсон доо, Миний Монгол

Цагийн салхи эргэж

Тусгаар тогтнолоо зарласан ч

Эзэн богд Чингисийнхээ нэрийн дуудах эрхгүйгээр

Эртний их түүхээн

Нууж уншихын дайтай төөрөлдсөндөө

Хорьдугаар зууны давалгаанаар

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-23 - Чацаргана тариалахаар зэхэж байгаа бол..

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

 Хөрсөө хэрхэн бэлдэх вэ?

Аливаа ургамал тарих хамгийн сайн хөрс бол ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг өөртөө агуулж байх ёстой. Хөрсийг эрүүлжүүлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хөрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно.

Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ?

Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчи...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-23 - Эхнэр нөхөр хоёрын мэдэх ёстой 15 зөвлөгөө

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Бие биедээ хайртай, чин сэтгэлээсээ ойлголцдог хосууд харцаараа нэгийгээ ойлгодог гэлцдэг. Гэсэн ч тэдний хоорондын нарийн нандин харьцааг сонирхолтой, идэвхитэй байлгаж гэмээнэ бат бөх, аз  жаргалтай байна хэмээн секс судлаачид үздэг аж. Энд өгүүлэх хамгийн энгийн зөвлөгөөг эрхэм уншигч та ч бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд амжилт хүсье.

1.      Сексийн харилцааны талаар энгийн зүйлээ ярьдаг шигээ илэн далангүй ярилц. Эхэндээ эвгүй байлаа ч аажимдаа та хоёр улам дотносож буйгаа мэдэрнэ. Орой салхинд гарахдаа нандин зүйлээ сэтгэлийнхээ угаас гарган чин сэтгэлээсээ ярилцаарай

2.     ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-23 - Начин цол авна гэдэг тийм ч амархан боорцог биш

Бичсэн: gereltuya

800 гаруй зангианы арвин цуглуулгатай залуу байна гэж сонсоод уулзахаар очлоо. Өрөөнд нь оруутаа л зорилгоо мартаж орхисон.Ард түмнийхээ зүрх сэтгэлд гэнэн, цайлган, хүүхдэрхүү, олонтойгоо явсан аварга хэмээн хүндлэгддэг Хадаа аваргын хүү Х.Даваажав сонин содон хобби цуглуулга ихтэй нэгэн аж. Гэсэн ч энэ бүгдийг хойш тавьж сонгуулийн дуулианд  дарагдсан наадмын тухай, бөхчүүдийн талаар ярилцъя гэж шийдлээ.

 Тэрээр “Аварга Хадбаатар” санг байгуулж начны найраа, бөхчүүдийн ёс жудаг гээд олон зүйлд санааширч, түүнийгээ шийдвэрлэх гэж зорьж яваа. Мөн Үндэсний бөхөөр барилддаг хүүхэд залуусыг дэ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-20 - Өдөржин бороо ороосой

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Ойрын хэд хоног борлл ороосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан юм. Харин өглөө сэрүүтээ бороо дусалж байгааг хараад Ура хашгирав. Гэрээсээ гарахдаа хэргээр шүхрээ орхиж, ангаж сэтгэлээ тайтгарууллаа. Гадуур гарах ажлаа өнөөдөр бүгдийг нь амжуулнаа гэсэн манай ажлынхан гайхаж байна. Хар усан борооноор хаагуур явдаг юм? гэж ирээд л... Гэсэн ч удтал хүлээсэн бороонд өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, гадуур гүйгээд баймаар сайхан байна. Зуслан дээр нэг өрөвдөлтэй цэцэг харсан. Шуурсаар байгаад хамаг хөрс нь алга болчихсон. Тэгээд бүр үндэс нь гараад хэзээ сөдгүй үхэх гэж байгаа. Өнөөдөр тэр...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-20 - Нууц амрагийн тухай

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Энэ сэдвээр та бүхэнтэй ярилцаж "Цаг төр Хүмүүс" сэтгүүлийн дараагийн дугаар дээр томоохон хэмжээний нийтлэл бичихээр шийдлээ. Үнэхээр нууц амраг амьдралд байх ёстой юу? Яагаад байдаг юм бол? Хэд орчим насны хүмүүс ийм амьдрал сонгодог бол гээд эрхэм та бүхнээс асуух, энэ талаар мэдэхийг хүсч буй зүйлүүдийг тань нэгтгэн нийлүүлэхийг хүсч байна. Надад туслаарай найзуудаа...
Сэтгэгдлүүд (23) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Өөрийгөө хайрлахгүй бол...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжих явцад бид олон хүндрэлтэй учирч байгаа. Олон цагаар компъютер, телевиз харснаас болж нүдний хараа муудаж шил зүүдэг хүний тоо хэдэн мянгыг даваад байгаа. Харин харшил гэсэн энэ өвчин бас л их хотын амьдрал дагасан “балаг”. Байгалийн сайхан, агаарын цэвэрт, малаа хариулж, өвс ногоон дунд хөлбөрч явахдаа харшил гэдэг өвчнийг мэддэггүй байсан.

Үнэр, амт гэж салахын аргагүй сайхан чихэр, газтай ундаа, чипс нь химийн ямар нэг нэгдлийг өөртөө агуулж байдаг. Үүнээс болж бага насныхан арьсны харшилд ихээр өртдөг. Эрээн цаастай чихрээр энхрий үрсээ хуураад а...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Харшлын эмчилгээний сониноос

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Биеийн эсэргүүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж  харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн.  Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн я...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг.  Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон  ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд  амьдардаг.   Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна.  Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь  тоосны харшил бус ажээ.

Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.

 Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-06-19 - Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж.  Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 112 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн